• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-09 00:57:08    
Бээжин хотноо зуны Олимпийн 29-р наадмын нээлтийн ёслол боллоо

CRI

      Бээжингийн Олимпийн наадмын хуар пуужинын хэв загвар нь өвөрмөц, цацрагийн бутралтын хүрээ нь өргөн байдгаараа Олимпийн наадмын түүхэн дэх шинэ шинэ тэмдэглэлийг тогтоосон юм. Бээжингийн Тянь Аньмэнь өргөн талбайгаас "Шувууны үүр" хүртлэх Бээжингийн гол тэнхлэг болсон агаарын шугмын дагуу хөлийн мөрний хэлбэр төрхтэй 29 хэсэг галын наадам зохиосон нь Олимпийн 29-р наадам Хятад улсад болж байгааг бэлэгшээсэн утгатай юм.

     Бээжингийн Олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолын харааны гоц урлагийн ерөнхий дизайнч Цай Гүөчян хэлэхдээ, Бээжингийн Олимпийн наадмын галын наадмын тоглолт нь олон тэмдэглэлийг анх тогтоосон гэлээ.

     "Хуа пуужин нь доош харах юм уу дээш харахыг нь тогтоон барихын аргагүй байсан, бид энэ удаа үүнийг дээш харуулж, нэгд, гал утааны хурдыг хяналтдаа авч, хоёрт, зарим чип угсран, бууны голын далатын технологийг ашигласан зэрэг нь бидний хийсэн анхны нээлт юм" гэж Цай Гүөчян тэмдэглэжээ.

     Бүртгэлээс үзвэл, Хятад улс нь Олимпийн наадмын шинжлэх ухаан техникийн холбогдох судалгаанд нийт 10 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулж, 6 жил гаруйн турш нүр хичээнгүй чармайж ажилласнаар, 625 төрлийн шинэ технологийг нээж, Олимпийн наадмын барилга байгуулалтад бас 46 төрлийн шинэ арга, шинэ материал, шинэ бүтээгдэхүүн нээж ашигласан байна. Ийм олон төрлийн шинэ техникийг Олимпийн наадмын орон талбайн байгуулалтад зэргээр ашигласан явдал нь Олимпийн наадмын түүхэнд ч анх удаа гарч байгаа аж. Хятадын "Шинжлэх ухаан техникийн өдрийн сонин"-ны хорооны дарга Жан Жинань хэлэхдээ,

     "Бээжингийн Олимпийн наадам нь Олимпийн түүхэн дэх шинжлэх ухаан техникийн агуулгаар хамгийн их наадам болох нь гарцаагүй юм. Шинжлэх ухаан техникийн Олимп нь ард иргэдэд үр өгөөжөө өгч, нийгэм нийтэд ач тус хүртээх юм" гэжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15