• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
 
• Ерөнхий сайд Вэнь Жябао дотоод гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав 2007-03-16
Хятадын төрийн дээд эрхт байгууллага- БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 16-ны өдөр Бээжинд өндөрлөв. Хаалтын хурлын дараа Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао их хурлын хэвлэлийн төлөөлөгчийн урилгаар дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзсан бөгөөд сэтгүүлчдийн сонирхсон ард иргэдийн амьжиргаа, авилгалын эсрэг авах арга хэмжээ, цэргийн зардал зэрэг асуултад хариулсан байна.
• Шударга ёс, ардчиллын чиглэлээр урагшилж байна 2007-03-16

БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган болон ХАУТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулган 16 болон 15-ны өдрүүдэд тус тус өндөрлөв. Жил тутамд нэг удаа болдог энэ хоёр чуулган Хятадын онцлогтой ардчилсан улс төрийг тусган илэрхийлэх, Хятадын улс төрийн амьдрал болон хөгжлийн чиглэлийг тодорхойлох хамгийн сонгодог хэлбэр юм.

• УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны чуулган өндөрлөв 2007-03-15
Хятадын зөвлөлдөх, зөвлөлгөө өгөх дээд байгууллага – Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 10 дах сонгуулийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулган 15-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд өндөрлөв. Чуулган өндөрлөх үеэр манай сурвалжлагч уг чуулганд оролцсон хэсэг гишүүнээс ярилцлага авсан байна.
• Техникийн дасгал сургуулийг эрчимжүүлж, ажил хийж байгаа тариачдыг чинээлэгжүүлнэ 2007-03-14
Эдийн засгийн хөгжлийн түвшин тасралтгүй дээшилж, шинэ үйлдвэрүүд байгуулагдахыг дагалдан, хот орж ажил хийж байгаа Хятадын үй олон тариачид ажлаар хангагдах талаар "хотын хүмүүс"-ээс улам илүү дарамттай болсон юм.
• Хятадын Засгийн газар цэвэр чигч засаглалын байгуулалтыг цаашид гүнзгий өрнүүлнэ [Radio] 2007-03-13
Ерөнхий сайд энэ тайландаа ялзран доройтохыг эсэргүүцэн цэвэр чигч байлгах талаархи Хятадын Засгийн газрын энэ оны ажлын үндсэн зүйлийг тодруулан өгүүлж, ялзран доройтохын эсрэг тэмцэх Хятадын Засгийн газрын шийдвэр зоригийг дахин харуулсан байна гэж БХАТИХ-ын чуулганд оролцож байгаа төлөөлөгч нар үзжээ.
• Бохир бодисны гаргалтыг багасгах гэсэн зорилт өөрчлөгдөхгүй 2007-03-12
Хятад улс ноднин жилийн эхээр дэвшүүлсэн бохир бодисны гаргалтын хэмжээг багасгах гэсэн зорилтдоо хүрч чадсангүй. Бээжинд чуулж байгаа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын ээлжит чуулган дээр, энэ асуудал нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч нарын халуун хөгжилтэй ярилцаж бий сэдэв болсон байна.
• Хятад улс оюуны өмчийн эрхийг идэвхтэй хамгаалж, шинийг үүдэн бүтээх болон хөгжихөд тус дөхөм үзүүлж байна 2007-03-11
Бээжинд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ээлжит чуулганд оролцож байгаа төлөөлөгчид сурвалжлагчид ярилцага өгөхдөө, оюуны хамгаалах ажлыг сайн хийх нь Хятад улсын хөгжилд тун чухал юм гэж тэмдэглэсэн байна. Хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх, ард иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг талаар оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлыг сайн хийж, шинийг үүдэн бүтээх, хөгжихөд тус дөхөм үзүүлэхийг тэд бас санал болгожээ.
• Хоёр чуулганы төлөөлөгчид болон гишүүд Бээжингийн олимпийн наадамд анхаарлаа хандуулж байна 2007-03-09
Өнөө БХАТИХ болон УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны жил тутмын чуулган Бээжинд чуулж байна. Хоёр чуулганы хугацаанд хуралд оролцож байгаа төлөөлөгчид болон гишүүд ерөнхий сайд Вэнь Жябаогийн хийсэн "Засгийн газрын ажлын тайлан"-г хянан хэлэлцэхийн зэрэгцээ, гадаад дотоодын анхаарлын төвд байгаа 2008 оны Бээжингийн Олимпийн наадамд анхаарлаа хандуулж байна.
• "Өмчлөх эрхийн тухай хууль"-ийн төслийг хэлэлцүүлж байна [Radio] 2007-03-08
Хятад улс "Өмчлөх эрхийн тухай хууль"-ийн төслийг 8-ны өдөр Хятадын төрийн дээд эрхт байгууллага -- БХАТИХ-ын чуулганд албан ёсоор өргөн барьж хэлэлцүүлж байна. Үүнээс өмнө энэ хуулийн төслийг БХАТИХ-ын Байнгын хороо 7 удаа хэлэлцсэн юм. Хятадын хууль баталж ирсэн түүхэнд ийм олон удаа хэлэлцүүлсэн хууль байгаагүй юм.
• Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай шинэ хуулийн төслийг хэлэлцэж байна 2007-03-08
Хятадын төрийн зөвлөл 8-ны өдөр БХАТИХ-ын жил тутмын чуулганд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай шинэ хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлж байна.
• Эх орондоо эргэн нэгдсэн 10 жилийн дараах Шянган 2007-03-07
1997 оны 7-р сарын 1-ний өдөр Шянган эх орондоо эргэн нэгдэж дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Өнөө 10 жил өнгөрлөө. Хэрэв Шянганы хөгжил цэцэглэл, өөрчлөлт хувирлыг ярих юм бол Бээжинд ХАУТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулганд оролцож байгаа Шянганы гишүүд ямар сайхан үгээр энэ амжилтаа зүйрлэдэг бол ?
• "Эвсэг зохицонгуй дэлхий" хийгээд "энх тайван хөгжил"ийн үзэл санааг үнэлж байна 2007-03-06
Хятад улс энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнаж, улс түмэнтэй хамтаар өнө батын энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахын төлөө хамтаар чармайхад бэлэн байна гэж Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр эхэлсэн Хятадын төрийн дээд эрхт байгууллага– БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганд Засгийн газрын ажлын тайлан хийхдээ хэлсэн байна.
• Ерөнхий сайд Вэнь Жябао засгийн газрын ажлын тайлан хийв 2007-03-05
Хятадын төрийн дээд эрхэт байгууллага -- БХАТИХ-ын жил тутмын чуулган 5-ны үдээс өмнө Бээжинд чуулж, Ерөнхий сайд Вэнь Жябао Төв засгийн газрын өмнөөс 3000 гаруй төлөөлөгчид хандан Засгийн газрын ажлын тайлан тавилаа.
• БХАТИХ-ын тогтолцоо нь ард түмний төрийн эрхээ хэрэгжүүлэх улс төрийн үндсэн тогтолцоо болно 2007-03-04
Хятадын төрийн дээд эрхт байгууллага болох БХАТИХ-ын жил тутмын чуулган 5-нд Бээжинд чуулна. Энэ нь Хятадын ард түмний улс төрийн амьдрал дахь том үйл хэрэг болно. Энэ удааны чуулганаар шинэ оны Хятадын хөгжлийн зорилтыг тодорхойлох бөгөөд ард иргэдийн амьдрал ахуйтай нягт холбоотой хуулийн төслүүдийг хянан хэлэлцэж санал оруулах болно.
• ХАУТЗЗ-ийн БХХ-ны 5-р чуулган эхлэв[Radio] 2007-03-03
 3-ны үдээс хойш ХАУТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 2100 гаруй гишүүн Бээжингийн Ардын их хурлын ордонд хуран цугларч, энэ чуулганд оролцов. Энэ бол тус сонгуулийн сүүлчийн чуулган болох юм. Үдийн хойнын 3 цагт чуулган эхлэв.
• Хятадын улс төрийн амьдралд УТЗЗ чухал үүрэг гүйцэтгэж байна 2007-03-02
3-р сарын 3-ны өдөр ХАУТЗЗ-ын бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит чуулган Бээжинд чуулж, Хятадын олон нам бүлэг, олон үндэстний жич нийгмийн олон давхаргын 2200 гаруй гишүүн Бээжинд цуглаж, төрийн хэргийг хамтаар зөвших гэж байна. Хятадын УТЗЗ нь ХКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах болон улс төрийн зөвшилцөл хийх чухал байгууллага болох бөгөөд Хятадын улс төрийн амьдралд орлуулж болшгүй чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.