Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Гань су муж
===============================================================================================
 
 

Дvнхуангийн чулуун агуй

    Дvн хуань бол Хятадыг эртний торгон зам дээрэх чухал сурин, Дорнод єрнєдийн соёлын солилцлого хийх чухал газар юм.Дvн хуань хотын зvvн ємнєх Мин ша шан уулын зvvн уулын цавчим хадан дээр нvхлэн гаргасан Мєє го агуй эрт дээр vеэс аваад дэлхийд алдартай.Мєє гао агуйг ардууд мянган бурхант агуй гэж нэрлэдэг юм.Энэ агуйг урьд Чин улсын Жиан юаний хоёрдугаар он, даруй манай тооллын 366 онд хэлэн нvхлэсэн юм.Дээр доор таван давхар,єндєр нам соливцон нэг нь нэгээ

 
Дvнь хуангийн Мє гао кv агуй
 

залгаж, урагшаа хойшоо нийт 1600 метр газарт тархан байрлаж байна. Одоо умард Вэй улс, Хойт Жєv улс, Сvй улс, Тан улс, таван тєр, Сvн улс, баруун Сиа улс, Юань улс зэрэг тєрийн vед нvхэлсэн дєрвєн зуун ерэн хоёр агуй бvтэн хадгалагдаж, агуй дотор нь бараг 45000 хавтгай дєрвєлжин метр ханын зураг, будагт сийлмэл хєрєг хоёр мянга дєрвєн зуун арван тав байгаа бєгєєд хэдэн арван мянан бурхны хєргийн гvдгэр сийлмэлтэй. Эдгээр ханын зургуудыг холбох юм бол хорин таван км урт, зургийн гудамлиг бvрэлдvvлж болох юм. Ханын зургийн агуулгад нь хvмvvсийн vйлдвэрлэл амьдралын байдлыг єлємж олноор тусган харуулжээ. Тодруулан ярьхад, тариачид тариа тарьж байгаа, тариан газарт ургац хурааж байгаа, ой модонд олон хvн мод огтлож байгаа, нум сум барьж тайга нохой дагуулсан анчид ан гєрєєнд явж байгаа, мал сvргээ арчлан тэжээж байгаа, эд бараа боловсруулан шаазан сав хийж байгаа зэрэг агуулгыг дvрслэн зурсан байна. Yvнээс гадна агуйд бас ордон харш, асар тагт, хот суурины зураг, сvм хийд суврага, дэлгvvр худалдаа, гvvр, усан тагт зэрэг эртний барилгийн зураг болон тєрєл бvрийн засал чимэглэлийн зураг тэрчлэн дайн байлдаан хийж байгаа, дvрэм тогтоол гаргаж байгаа, дуулан бvжиглэж байгаа, нас барсан хvнээ оршуулах ёслол vйлдэж байгаа, худалдаа наймаа хийж, жуулчлан зугаачиж байгаа, буддын шашны тvvхийн ул мєр зэргийг харуулсан зургуудыг уул хэвээр нь vлдээн хадгалж байна. Энэ агуйн бvх ханын зураг нь уран нарийлаг, амьд юм шиг гоё vзэмжтэй. Чулуун агуйн доторхи олон мянган ширхэг урлагийн уран бvтээлvvд нь манай орны зургадугаар зуунаас арван дєрєвдvгээр зуун хvртлэх хэсэг нийгмийн амьдрал тэрчлэн урлагийн хєгжлийн байдлыг амьдлагаар тусгасан байна. Дvн хуангийн чулуун агуйн ханын зургууд бол одоохь дэлхий дээрэх хамгаас урт,хамгийн их цар хэмжээтэй, хамгийн баялаг агуулгатай, хамгаас бvрэн бvтэн хамгаалж байгаа зургийн гудамлиг юм. Энэ ханын зургууд нь бас ч Хятадын эртний улс тєр, эдийн засаг,соёл,цэргийн явдал, шашин суртхууны талаар судалгаа шинжилгээ хийхэд маш эрхэм нандин материал хангаж байгаа юм.

   Мєє го кv агуйн хамгийн том чулуун агуй нь хоёр зуун жаран найман ам дєрвєлжин метр талбайтай. Хамаг єндєр чулуун агуй нь дєчин метр єндєр, хамгаас жижиг чулуун агуйн єндрийн хэмжээ нь нэг метр ч хvрэхгvй. Тан улс болон Сvн улсын vед байгуулсан саравчит таван агуй бол уран нарийлаг хийцтэй байдгаараа Хятад оронд одоо vлдээд байгаа эртний барилгийн эрхэм нандин загвар болох юм. Эдгээр чулуун агуйнуудыг хэлбэр дvрсээр нь диянчын агуй, голдоо баганатай агуй, дєрвєлжин хэлбэртэй бурхны гvнvэрва агуй, хємрєє агуй гэж лон тєрєлд хувааж болох юм.

   Дvн хуангийн Мєє го агуйн байгаа халил хад нь тєдий л хатуу биш сийрэгжvvн болохоор цавчмал шоомол хєшєє vйлдэхэд тохихгvй юм байна. Тэхээр агуй доторхи олонх хєрєн хєшєєг шавраарбvтээж, хананд нь зурахаар гол болгосон юм байна. Ханын зургаар ар vзэмж болгон шавар барьмал, ханын зураг энэ хоёр тєрлийн урлагийн хэлбэрийг нэгэн цогц болгон уялдуулсан нь Мєє го кv агуйн онцлог болох юм.

 
 
Дvнь хуангийн 1-р агуй
 

Yvнээс гадна арван долдугаар агуй, єєрєєр хэлбэл Тєвд судрын агуйгаас 256---1002 оны хоорондохь буддын шашны судар бичиг, торгон дээр зурсан зураг,тэрчлэн албан бичиг, тvvх, одон орон, газар зvй зэргэд холбогдсон тєрєл бvрийн эрхэм нандин бичиг дурсгалын зvйл тавин мянга гаруй ширхэг малтаж гаргасан юм.Yvнийг дэлхий дээрэх эртний дорно дахьны соёлын хамгийн агуу их илрvvлэлт гэж vнэлж байна.

   Мєє го кv агуйн эргэн тойрноор бас мянган бурхант баруун агуй---Ши шиан фєє дvн, Юй лан агуй, мянган бурхант зvvн агуй-Дvн шиан фєє дvн, Шvй сиягийн эртний чулуун агуй зэрэг байрлаж, эдгээр агуй нь Дvн хуангийн Мєє го кvvгийн урлагийн системийг бvрэлдvvлсэн байна.

 
 
===============================================================================================
 

Дvн хуангийн ханын зураг

Дvн хуангийн урлагийн дотор, Дvн хуангийн ханын зургийг хамгийн єндєр амжилт гэж хэлж болох юм.Одоо байгаа дєрвєн зуун ерэн хоёр чулуун агуйн ханын зургийг дэлгэх юм бол дєчин таван мянга гаруй ам дєрвєлжин талбайтай болох бєгєєд нэг нэгээр нь залгах юм бол тавин км урт зургийн гудамлиг болох юм.

Ханын зургийн сэдвийг бурхны хєрєг, судар номын доторхи хvн зэргээр гол болгож, буддын шаvшны vйл ажиллагааг гол тусгаж, мєн хєдєлмєрчин ард тvмний ажил хєдєлмєр хийж байгаа, эртний барилгийн олон тєрлийн хэлбэр, тэрчлэн олон давхаргын хvмvvсийн аж амьдралын зан дадгал зэрэг олон талыг харуулан, эдгээр агуйг нvхлэн малтсан адил бус vеийн нийгэм соёлын онцлгыг тусгасан байна.

 Дvн хуангийн ханын зураг нь єнгєрєн одсон vенvvдийн дvр бvтээх талын сэргэлэн ухаан, зурах арга, єнгє будаг сонгох зэрэг талаархи урлагийн стель, тэрчлэн тvvнийг залгамжлан хєгжvvлсэн, мєн Хятадын болон барууны орнуудын уран зургийн урлагийн содонг уялдуулсан тухай эрхэм нандин туршлага, бvтээлээ дэлхийн хvн ардад харуулж байгаа нь хамгаас эрхэм юм.Дvн хуангийн ханын зураг бол ёстой л “ ханын зургийн урлагийн урт цагаан хэрэм ” мєн, бас ч баялаг агуулгатай “ ханын дээрэх номын сан ” гэж хэлж болох юм

 
 
===============================================================================================
 

Дvн хуангий шавар баримал

   Шавраар дvр бvтээсэн нь Мєє го кv агуйн урлагийн гол цогц нь юм. Энд ганц хvнийг шавраар бvтээсэн ч бий, олон хvний шуумал ч бий. Хамгийн том нь гучин гурван метр єндєр, хамгийн жижиг нь аравхан сантиметр байна. Энэ агуйд бурхан, сахиусн, шавь, махранц, хvчтэн, гэгээнтэн лам нар зэрэг хvний хєрєг шуумалыг амьдлаг сайхан, єнгє будгийг нь тааруулан бvтээсэн байна. Шавраар бvтээсэн эдгээр бурхан дархадыг харахад, эв энгийн мєртєє элэгсэг дотно царайтай, vнэн хvн шиг сэтгэгдэл тєрvvлнэ.Дvн хуангий будагт шуумал хєшєєнvvдийг хоёр тєрєлд хувааж болох юм. Нэг нь гvдгэр сиялмэл хєшєє хєрєг, нєгєє нь хананаас саланхи зогсоо хєшєє болох юм.

   Дvн хуангийн будагт хєшєєг их тєлєв гурван хугацаа хувааж бvтээсэн бєгєєд тэдгээр нь єєр єєрийн онцлогтой.Умард Вэй улсаас умард Жєv улс хvртлэх хугацаанд шавраар барьж бvтээсэн хєрєг хєшєєнvvд нь босоо хамартай, урт хємсєгтєй, бvлтгэр нvдтэй байдгаараа эрэлхvv онцлогтой. Сvй улс, Тан улсын vеийн дунд хугацаанд барьж бvтээсэн шавар хєрєг хєшєєний онцлогийг хэлбэл ийм байна. Тан улсын vе бол Дvн хуангийн хєрєг хєшєєний барималын урлагийн хамгийн оргил vе. Энэ vед барьж бvтээсэн хєшєєний бие гар тэнцvvхэн, царай зvс нь мараалиг дvvрэн байж, Тан улсын vеийн мах мараатай, гоёж буддаг стель илхэн харагдаж байна. Таван тєрийн vеэс Чин улсын vе хvртлэхийг сvvлийн хугацаа гжэ хэлж болох юм. Таван тєрийн vеэс аваад Сvн улсын эхний vе хvртлэх шуумал хєрєг хєшєєнvvд нь их тєлєв Тан улсын vеийн стелийг хадгалсан хэдий ч цог жавхаалиг байх талаар Тан улсын vеийн хєрєг хєшєєнд хvрэхгvй. Дvн хуангийн будагт барималын урлаг гарамгай амжилттай байдгаараа баримал урлагийн том дэлгэн vзvvлэх тэнхим гэж хэлж болох юм.

 

 
 
===============================================================================================
 

Дvн хуангийн судлал

   Дvн хуангийн сурвалж бичиг нь баялаг агуулга, эрхэм нандин vнэ цэнтэй юм. Ном судрын агуйг илрvvлэхийн хирээр Дvн хуангийн урлаг дотоод гадаадын эрдэмтэдийн анхаарлыг нэн ч татаж байна. Хэдэн арван жилийн турш, дотоод гадаадын маш олон эрдэмтэд, судар номын агуй дахь тєр тєрийн судар ном, албан бичиг, торгон цэцэг, шашны эд хэрэгсэл тэрчлэн бусад ховор нандин бичиг дурсгалын зvйлд тасраагvй судалгаа хийгээд, тусгай эрдмийн тєрєл болох “ Дvн хуангий судлалыг ” бvрэлдvvлсэн юм. Дvн хуан бол манай орны эртний хvн ардын соёл билиг, авьяас чадварын содон, дэлхийн ховор нандин соёлын єв юм. Ийм болохоор Дvн хуан нь Хятад оронд харьяалагдах тєдийгvй даян дэлхийд харьяалагдах юм.
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
------------------------Yндсэн нvvр>>>------------------------

Исгэрэгч уул-Мин ша шан болон хавирган саран булаг-Юе яа чуаны vзэмжит район>>>

Дvнхуангийн чулуун агуй>>> Кvн дvн шан уулын vзэмжит район>>>

Май жи шан уулын алдарт vзэмжит район>>> Тvмэн газрын урт цагаан хэрмийн Жиа юй гуань боомт>>>
Юй мэн гуан боомт болон Ян гуан боомтын хуучин буурь>>> Бин лин си хийдийн чулуун агуй>>>

Лавран хийд>>>

Дvн хуангийн судлал>>>

Гансуу мужийн музей>>>

Дvн хуангий шавар баримал

Дvн хуангийн ханын зураг>>>

Ном судрын агуй>>>