Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 

 Ху бэй  муж

===============================================================================================
 
Алтан дээвэрт
Y дан шань уулын эртний цогцолбор барилгууд
  Ху бэй мужийн Дань Жян кэv хотын нутагт оршидог Y дан шань уул бол хятадын улсын хэмжээний соёлын дурсгалын vзэмжит газруудын нэг нь юм. Y дан шань уулны эртний цогцолбор барилга нь потоод гадаадад нэр алдаршсан бєгєєд мянга есєн зуун ерэн дєрвєн онд Нэгдсэн Yндэстний Байгууллагын Гэгээрэл Боловсрол, Шинжлэх Ухаан болон Соёлын Асуудал Эрхэлсэн Байгууллагын зєвшєєрєлтэйгээр “Дэлхийн єв дурсгалын жагсаалтад” орсон байна.
 
 

  Y дан шань уул бол хятадын бомбын шашны нэрт уул юм. Эрт дээр vед “Тай хэ шань” гэсэн нэртэй байсан эл уулыг уламжлал ярианд эртний Сюань v бас Цзэнь v гэдэг, энэ vнэн эртэм гэсэн vг юмхэмээх хvний сахиулсны рид шидийг олсон газар гэдэг бєгєєд бас “vнэн эрдэмгvй боловос энд саатан тогтож vл чадмой” хэмээдгийн учир эл уулыг “Y дан” гэж нэрлэсэн гэлцдэг байна. Дэнд дэхь нь єндєр сvрлэг уул хайрхан, эгц шовх хат цохио, ягч сахлаг ой тайгатай, гол горхи угалзлан урссан, байгалийн vзэмж тєгєс бvрдсэн сайхан нутаг болох бєгєєд гоё гоё байшин барилга олон байдаг учраас тэнд дэхийг бас “таван газарт нэг сvм, арван газарт нэг ордтой, улаан хана ногоон дээвэрт байшин барилгатай ариун орон” гэдэг билээ. Y дан шань уулан дээр Тан улсын цзэнь гуаний онуудаас эхлэн байшин барилга бариж байгуулсан бєгєєд Гv цзюнь Жэv хотоос Тянь чжv фэн оргил хvртлэх дал гаруй километр газарт Юань, Мин, Чин улсын vед бариж байгуулсан хэдэн аван цогцолбор барилга байдаг. Тvvнд найман орд, хоёр сvм, гучин зургаан дуган, далан хоёр хадан сvм, гучин есєн гvvр, арван хоёр сvvдрэвч бvхий нийт сая зургаан зуун мянган кабидрат метр талбайтай гучин гурван цогцолбор барилга багтдаг юм. Энэхvv урлагийн єндєр тєвшин бvхий асар том барилгуудын зарим нь уулны орой, зарим нь хадны хажуу, бас зарим нь уулны бэл, хавчил, агуй зэрэг газруудад баригдаж, газрын байц онцлогтой эвлэг сайхан зохицон нийлж, “аршийн орон хас харшийн” байдал тєрхийг тєгєс бvрдvvлж, хятадын эртний уран барилгын содон гайхамшигт бvтээлvvдийн vзмэр мэт байдаг болохоор хvмvvс тvvнийг маш их сонирходог байна.

   Y дан шань ууланд Мин улсын эхний vед тєлєвшин бvрдсэн барилгын систем нь одоод хvрч иртэл vндсэндээ хэвээр хадаглагдаж ирсэн бєгєєд тvvнд голцуу Цзинь дянь алтан дээвэрт гэсэн vгдуган, Тай хэ, Нань Цзао, Цзы сяо, Y лун, Юй цзэнь, Юй сюйн зургаан орд, Фv цзэнь, Юань хэгийн хоёр сvм, Мо цзэнь цзин худаг, Сюань юе мэнь хаалга зэрэг бий. Цзинь дянь дуган бол одоод хvртэл хадаглагдаж байгаа хятадын эртний хvрэл хийцтэй хамгийн том цогцолбор барилга юм. Мин улсын Юн лэгийн арван дєрєвдvгээр онд 1416 ондалайн тєвшнєєс 1612 метрт єргєгдсєн Тянь чжv оргил дээр баригдсан таван метр тавин дєрвєн сантиметр єндєр, дєрвєн метр тєчин сантиметр єргєнтэй энэхvv барилга бол бvхэлдээ  хvрлээр цутгаж алтаар єнгєлсєн материалыг угсарч хийсэн бvтэцтэй байдаг бєгєєд ан завсарыг нь салхи нэвтэрэхгvй болтол нягт гагнан бэхлэж, саравчнаас нь жаран найман жижиг хонх дvvжлэн, тvvний vзvvр болгон дээр нь амьд дvрслэг гуулин амьтан суурилуулсан байдаг. Yvнээс гадна бас саравчны онь болон адар дээр нь зvйл бvрийн хээ зураг зэргийг урлан сийлсэн буюу зурсан байдаг билээ. Дугангийн голд нь Цзэнь v эзнийг тахиж, зvvн баруун талд нь алтан хєвгvvд хас охидыг гарлан зогсоосон байдаг. Цзинь дянь дуган нь хамгийн сайн цахилган дамжуулагч мамериалаар бvтсэн учраас таван зуу гаруй жилийн турш олон удаагийн аянга цахилганд дайрагдсан боловч одоод хvрч иртэл єнгє тєрхєє алдаагvйгээр гэрэл татсан хэвээр байгаараа дэлхийд хосгvй гайхамшигт барилга болсон юм. Уламжлал ярианд Фv цзэнь сvмийг Цзэнь vгийн бясалгал хийж номын ёсныг олсон газар гэдэг байна. Цзv ши дянь буюу дээд багшийн дуган, Хуан цзин тан буюу хааны судрын танхим, v цэн лэv буюу таван давхар байшин зэрэг барилгууд нь уг сvмийн гол барилга болно. Тvvний дотор Y цэн лэv нь “нэг тулгуур арван хоёр нуруу” бvхий сонирхолдой барилга юм. Мин улсын Юн лэгийн арван нэгдvгээр онд 1413 онбайгуулагдсан Цзы сяо ордны хаалганы гаднахь чулуун шатны хоёр талд нь тус бvр хоёр тавартай жижиг байшин байдаг бєгєєд тvvний дотор нь бас тус бvр нэг чулуун хєшєє босгож, хєшєєний дээр нь Y дан шань уулны сvм хийд орд дуган болон бомбын шашны vйл ажиллагааг хамгаалах тухай Мин улсын Чэн цзv хаан Чжv дигийн зарлиг соёрхолын бичгийг

 
 

сийлсэн байдаг. Таван таслагын хэмжээ бvхий гол дуган, тавхар саравч, есєн нуруу, ногоон дээвэр, улаан ханатай, алтаар єнгєлсєн тансаг сайхан сvр жавхлантай энэхvv барилга бол хятад улсад тун цєєн байдаг содон барилга юм.

      Y дан шань уул нь Тай шань уул шиг сvрлэг, Хуа шань уул шиг бартаатай байдаг бєгєєд тvvний эртний байшин барилга нь эх байгалийн єнгє vзэмжтэй маш нягт уясан нийлсэн євєрмєц тєрх байдалтай байдаг болохоор жуулчдын сонирхолыг маш их татдаг байна.

 
Цзи сяо гvн ордон
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Y дан шань уулын эртний цогцолбор барилг ууд>>> Y дан шань уулны байгалийн vзэмжит район>>> Y хань хотын Дvн хv нуурын vзэмжит район>>> Да хун шань уулын vзэмжит район>>> Лvн чжvнгийн vзэмжит район>>>  
  Жиv гvн шань уулын vзэмжит район>>> Юй чvань сы хийд>>> Хvан хэ лэv буюу шар тогруугийн асар>>> Y чангийн бослогын цэргийн засгийн газрын буурь>>> Тэн лvн дvн агуй>>>  
  Дvн пє чи би>>> Жян лингийн эртний хот>>>     Син жєv хотын музей>>>