|
|
Юнь нань
муж
|
=============================================================================================== |
|
|
Лижиангийн
эртний хот
Эртний
хот Ли жиан нь 1997 онд НYБ-ын гэгээрэл
боловсрол шинжлэх ухаан соёлын асуудал
эрхэлсэн байгууллагаар батлан зєвшєєрvvлж,
дэлхийн євийн жагсаалтад жагсаагдсан
юм. Юнь нань
мужийн баруун хойно байрлаж байгаа
Ли жиан бол Наа ши vндэстний тєвлєрєн
суугаа нутаг юм. Ли жианы Да яны хуучин
хот, єєрєєрхэлбэл Ли жианы
эртний хот |
|
|
нь Юй лvн цаст уулын хормойд байрлаж
байна. Юань улсын Хувилай хаан ємнєш
Да лийг дайлах vе эхлэн байгуулснаас
аваад одоод хvрч иртэл найман зуу гаруй
жилийн тvvхтэй болж байна. Дєрвєн
талаараа уул устай, хот доторхи номин
тунгалаг гол горхи нь vзэсгэлэнтэй
сайхан туналзан урсч байгаа нь яг
л асар том бэхний зууруул янтайтай
адилхан байдгаар нь Янтай гэсэн нэртэй
болжээ. Yзэсгэлэн сайхан уул ус,єнє
удаан |
|
|
|
|
тvvхтэйгээрээ
энэ хот нь vндэстний соёлын гvvн
зузаан уур амьсгалтай юм. |
Ли жиан
хавтгай чулуугаар дэвссэн эртний
хуучин гудамжтай. Хуучин хотын
тєвийн дєрвєлжин дєрвєлжин
гудамжуудын хоёр талаар тунгалаг
ус туналзан урсч байна. |
Гудамжийн
дундуур урсч байгаа усан сувгийн зарим
нь гэнэт алга болж, айлын байшингийн
дороос гэнэт гарч ирэх буюу эсгvvл
дахиад л бусад айлын байшны догуур
гэнэт алга болох нь хачин гайхалтай.
Гудамжны хажуу сувгийн эргээр уд улиас
нахилзаж, нэг нэгээ залгасан дэлгvvр
худалдаа болон иргэдийн орон сууцны
дээгvvр модон намиа цухуйн цэцэг
|
|
|
|
|
навч
дэлгэрч, хуучин хотын дээгvvр нарны
туяа солонгорно. |
Да
янь суурины иргэдийн орон сууцны олонхи
нь гурван єрєєтєй байшин,
тэхдээ нэг тал нь заавал гол горхи
руу харсан байдаг. Байшнаа мод чулуу
шавраар барьж байгуулжээ. Байшингийн
суурыг чулуугаар зэргэлж, ханын дунд
хэсгийг нь шавар тоосгоор барьж, дээвий
нь модоор битvvлж, байшингийн саравчиндаа
ажил хэргээр гадагш явахдаа цас мєсєнд
хоригдон, vер усанд гамшигдахгvй амар
амгалан байхыг бэлгэдэн дарлагын
хавтас тохиожээ. Зарим айл нь жил жил
эрvvл энх элбэг дэлбэг амьдрахын єлзийтэй
ерєєл бэлгэдэн энэ дарлагийн
|
|
|
хавтсан
дээрээ янз янзын хээ угалз загас
жараахай сийлэн урласан байна. |
Наашичууд
мод ургамал цэцэг навч тарьж ургуулах
сонирхолтой vндэстэн болохоор
айл тосгон болгон нь цэцгийн ертєнц
гэж хэлэхэд буруудахгуй. Хот суурины
иргэд хvрээ хашаандаа єндгєн
чулуугаар цэцгийн тавцан урлан
байгуулж, єнгє єнгийн цэцэг
навч тарьж ургуулаад эх байгаль
гэр орноо чимэглэх заншилтай. Ли
жиангийн Наашичууд тэргvvлэгч цэцэг,
гавьраа цэцэг, удвал цэцэг, цахирмаа
цэцэг зэрэг эрхэм дээд цэцгvvдэд
сонирхолтой байдаг болохоор газар
болгондоо эдгээр цэцгийг тарьж
нутаг усаа чимдэг сэн.
|
Ли
жиангийн эртний хотын ард байгаа
Юй лvн шан уулын vзэмжийг алсаас
харахад хачин vзэсгэлэнтэй мєртєє
єглєє оройн vзэмж нь єєр
єєрийн онцлогтой байдаг.
Єглєє эрт уулан тосгон
хєдєє хээр нутгууд нь єндєр
уулын манан хvдэнд бvрхэгдэж, єндєр
сvрлэг уулынх нь шовх оргилууд
ургах нарны алтан туяанд ханарч,
vдшийн бvрий болж тунгалаг саран
мандах vеэр, дорнын цагаан сарны
туяа цаст хайрхны оргил сарьдагтай
єнгє харшин зураг шиг vзэсгэлэнтэй
байдгаараа ёстой л сэтгэлийг согтууруулна. |
|
|
|