|
|
Жян
си муж |
=============================================================================================== |
|
|
Лv
шань уулны vзэмжит район
|
|
|
Лv
шань уул нь Жян си мужийн Цзиv Жян
хотын ємнєд хэсэгт байрлаж, зvvн
талаараа Пє ян хv нууртай, араар
нь хєх мєрєн нvvрлэж байдаг.
Мянга есєн зуун наян хоёр онд тєрийн
зєвлєлєєс Хятадын гол болох
vзэмжит районыг анх удаагаа бvртгэн
жагсаахад, Лv шань уулны vзэмжит район
нь тэр анхны жагсаалтад орсон байгаа
юм. Мянга есєн зуун ерэн долоон
онд Нэгдсэн Yндэстний Байгууллагын
гэгээрэл боловсрол, шинжлэх ухаан,
соёлын ажил эрхэлсэн газрын зєвшєє- |
|
|
|
|
рєлтэйгээр“Дэлхийн євийн жагсаалтад” бvртгvvлсэн байгаа
юм.
Лv шань уул бол газрын зєрєгдлєєс
vvсэн бий болсон, зvvн хойноос баруун
ємнєєш чиглэлтэй, бэхлэлт
маягийн уул юм. Тvvний баруун хойт тал
болон зvvн ємнєд талд нь эгц цавчим
асга хадууд их олон байж, аглаг гvн
хавчил жалга, бэрх бартаа ихтэй оргил
халил олонтой болохоор Лv шань уул
нь vлэмжийн гайхамшигтай, нvсэр жавхаатай
болсон ажээ. Энэ Лv шань уул нь хєх
мєрєн болон Пє ян хv нуур хэмээх
Хятадын хоёр том усан системийн дунд
байрлаж , хур тундас сайтай байдаг
болохоор, энэ газар нь vvл манан ихтэй
бєгєєд хvрхрээ цутгалан ч
олонтой байж, ургамлын бvрхэвч маш
нvнжиг зузаан болсон ажээ. Эгц єндєр
асга хад, нэлгэр их vvл манан, vлэм олон
цутгалан хvрхрээ нь Лv шань уулны гурван
гайхамшиг байгаа юм. Тvvний ноён оргил
болох Да хань ян хэмээх оргил нь |
|
|
Бай лv
тvн хэмээх судар бичгийн хvрээлэн |
|
|
далайн тvвшнээс мянга дєрвєн
зуун далан дєрвєн метр єндєр
байдаг юм.Лv шань уулны vзэмж байдал
нь єндєр сvрлэг, vлэмж гайхамшигтай,
бэрх бартаа ихтэй, vзэсгэлэн сайхан
байдгаараа онцлог байж, Лv шань уулны
хvрхрээ нь хорвоод хосгvй хэмээн алдар
нэр мандсан билээ. Y лао фэн оргилын
зvvн суганд байдаг Сань де цюань буюу
гурван vет хэмээх хvрхрээний урсгал
нь гурван vе хугарж байманжин сай Те
би фэн хэмээх оргилын євєрт буудаг
байна. Тvvний энэ гурван vеийн хоорондын
зайны зєрєє нь зуун хорин
метрт хvрч, дээр vеийн урсгал нь намиран
буух цасан дэлбээ эгнэрэн |
|
|
хуйлрах мэт уран намиантай харагддаг.
Дунд vеийн урсгал нь асгарсан сувд
садран буух мэт vзэсгэлэнтэй бєгєєд
сvртэй байдаг. Доор vеийн урсгал нь
хаш луу цонхиолд орох мэт сvртэй бєгєєд
жавхалантай байдаг юм. Энэ нь Лv шань
уулны тэргvvн гайхамшиг хэмээн алдаршсан
билээ. Уулан дээрээ Сяо тянь чи буюу
жижиг тэнгэр нуур, Ван цзя тин буюу
Мєрнийг бараалагч тагт, Тянь цяо
буюу шаттай гvvр, Хуа цзин буюу цэцэгт
харгуй, Да тянь чи буюу том тэнгэр
нуур, Лvн шєv я буюу луун толгой хад,
Сянь рэнь дvн буюу аршийн агуй,Сань
бао шv буюу гурван эрдэнийн мод, Хань
пє кєv хєндий зэргийн нэрт
vзэмжит газрууд байдаг. Сяо тянь чи
буюу бага тэнгэр нуур гэж, Гv лин цзе
гудамжнаас зvvн хойших уулны орой дээр,
яаж их гандсан ч ерєєсєє
хатаж ширэгдэггvй бєгєєд ямар
их хур бороо орсон ч ерєєсєє
бялхаж vерлэдэггvй сонин гайхамшигтай
нэгэн нуур байгаа юм. Хvмvvс тvvнийг
тэнгэр нуур гэдэг байна.Энэ уулны
орой дээр бас Тянь чи тин буюу тэнгэр
нуурны тагт гэж байдаг юм. Тэр нь бол
мєрнийг бараалаж, наран мандхыг
vзэж, жаргах нарны улбир туяаг сонирхох
сайхан газар билээ. Хань пє кєv
хєндий гэдэг нь бол Пє ян хv нуур
руу хандсан байгалийн том хєндий
байж, яг л Пє ян хv нуурыг залгих
гэж байгаа аварга том хоолой мэт сvртэй
байдгаар нь хvмvvс тvvнийг Пє ян хv
нуурыг залгих хоолой гэсэн утгатайгаар
Хань пє кєv гэж нэрэлсэн байна.
Эндхийн даваанд Хань пє тин тагт,
Ван пє тин буюу Пє ян хv нуурыг
бараалах тагт зэрэг байж, энэ газар
нь уул усны vзэмж байдлыг сонирхож,
наран мандхыг vзэж, нэлгэр их vvл манангийн
гайхамшгийг сонирхох сайхан газар
ажээ. |
|
|
Лv шань уулны хормойгоор бас Цзинь
улсын vеийн Дvн линь сы хийд, Сvн улсын
vеийн Хомсим бодисатваагийн гvvр болон
Цагаан бугат агуйн бичгийн хvрээлэн
зэргийн vй олон дурсгалт газар байдаг
юм. Yvний ойролцоох Ши чжvн шань уул
нь хєх мєрєн болон Пє ян
хv нуурны районы гайхамшигтай vзэгдлvvдийн
дотрох охь сор нь хэмээн алдаршсан
билээ. Энэ Ши чжvн шань уулан дээрээс
алсын єндєрлєг тийш хараа
бэлчээж Лv шань уулыг бараалаж, Хятадын
хамгийн том нуур болох Пє ян хv нууны
єнгє vзэмжийг єнгийн сонирхож,
Хятадын хамгийн том эх |
|
Лv шань
уулны луун толгой хад |
|
|
|
урсгал болох хєх мєрний сvр vзэсгэлэнгийг
нvд дvvрэн харж чаддаг ажээ. Эндээс
алсыг бараалахд нvсэр жавхалантай,
яруу vзэсгэлэнтэй байгалийн
vзэмж байдал хараанаа тодхон байдаг
юм. |
|
|