|
байдгараа
улсын гол хамгаалалттай алдарт vзэмжит
район болсон юм.
Долоон
одот хад буюу Чи шин ян vзэмжит район
нь нэлийн цэлийсэн нуурын район дундахь
долоон хад, найман агуй, таван нуур,
зургаан оргилоор бvрэлдэж, хачин гоёхон
уул, ханаран туналзсан нуурын ус зэрэгцэн,
агуй дvнгийн нам сэлvvхэн орчин ахуйгаараа
алдаршсан юм. Yзэмжийн районы доторхи
єндєр сvрлэг долоон уулан оргил
нь тахиур долоон одтой адилхан байрласнаар
нь тахиур долоон одон хад гэж нэрлэсэн
юм. Тэдгээрийн дотроос чулуун єрєєт
хад буюу Ши ши ян хад бол Шин хуу нуурын
аялан жуулчлах гол vзэмж нь бєгєєд
энд алдарт vзэмж эртний дурсгалт зvйл
тєвлєрч байна. Сvн тай гэдэг нэртэй
уулан оргилд нь хурмастын эзэн хаан,
олон сахиулснаа дайлдаг байсан гэж
домог vлгэрт ярьж байдаг. Энэ хадны
доор талд нь асар том чулуун агуйтай.
Агуйн нvх нь хоёрхон метр єндєр
байхад, дотроо харин гуч гаруй метр
єндєр байж, хєхєн чулуу,
чулуун багана, чулуун хєшєг тархан
байрлаад, агуйн доогуур урсаж байгаа
нарийн голын дээгvvр жижиг усан онгоцоор
аялан явж, эдгээр хачин гайхалтай
vзэмжийг нvд дvvрэн сонирхож болох юм.
Агуй доторхи хадан дээр нь сийлмэл
vсэг болон хєргєєр дvvрч, нийт
бvгд бараг хоёр зуун дал гаруй сийлмэлтэй.Хамгийн
анхных нь Тан улс Сvн улсын vеэс аваад,
Мин улс, Чин улсын vе хvртлэхь олон
нэрт том хvмvvсийн бичээсийг сийлэн
vлдээсэн болохоор “мянган оны шvлгийн
гудамлиг” гэсэн алдартай юм. Энэ том
агуйн баруун талд нь Мин улсын vед
байгуулсан усан доторхи саран ордон
буюу Мин юе гvн ордон байрлаж, хадны
ємнєхь таван луут тинз-Y лvн тин,
нисэгч луут гvvр--- Фэй лvн чиао гvvртэй
нvvрлэж байна. Энэ нуурын районы хойд
талын А пєє ян хадны зvvн хормойд
хоёр зуун дал гаруй метр урт Шуан юань
дvн агуй байрлаж байна. Энэ агуй дотор
хоёр урсгал нийлсэн хєрсєн доорохь
голтой. Энэ гол агуйн доогуур муралзан
тахирлан урсаж маш vзэсгэлэнтэй. Yvнээс
гадна бас Шин хуу нуурын цэнгэлдэх
хvрээлэнг шинээр байгуулсан байна.
Хоёр зуун мянган хавтгай дєрвєлжин
метр талбайтай энэ цэнгэлдэх хvрээлэн
бол зугаа цэнгvvний орчин vеийн тоног
тєхєєрємжийг Хятадын цэцэрлэгт
хvрээлэнтэй нэгэн цогц болгосон томоохон
цэцэрлэгт хvрээлэн юм.
Дин
хуу шан уулын vзэмжит районы завсрын
халуун бvсийн ой шугуй, гvvн уулын эртний
сvм хийд зэрэг нь маш vзэсгэлэнтэй.
Балар эртний ой шугуй нэлийн vргэлжилж,
тунгалаг урсгалт гол горхи туналзан
урсаж, халиглан цайлжсан хvрхрээ ус
уул хаднаас асгаран буусан эдгээр
онцлогт байгалийн vзэмж нь хvмvvсийн
сэтгэл зvрхийг гэжигдэн, салан явахын
аргагуй |
|