Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Жян су муж
===============================================================================================
 
Сv чжєvгийн эртний цэцэрлэгт хvрээлэн

Жян сv мужийн Сv чжєvгийн эртний цэцэрлэгт хvрээлэн бол дэлхийн цэцэрлэгт хvрээлэнгийн урлагийн дотрох дорно дахины цэцэрлэгт хvрээлэнгийн гарамгай тєлєєлєгч нь байгаа юм. Мянга есєн зуун ерэн долоон онд Нэгдсэн Yндэстний Байгууллагын гэгээрэл боловсрол шинжлэх ухаан соёлын ажил эрхэлсэн байгууллага нь Сv чжєvгийн эртний цэцэрлэгт хvрээлэнг “Дэлхийн євийн жагсаалт”-д хамруулсан юм.

  Сv чжєvгийн цэцэрлэгт хvрээлэнгvvдийн зонхилох нь айлуудын эртнээс уламжлагдаж ирсэн хувийн цэцэрлэгт хvрээлэнгvvд болохоор талбай нь тєдий их биш бєгєєд орон сууцнаасаа маш ойрхон байдаг байна. Байрлал тогтоцоос нь авч vзвэл, ойр зуур зугаалах, энэ орчинд оршин суух, найз
Чжvє Жэн юань хvрээлэн
 
 
нєхдvvдтэйгээ уулзан золгох, бичиг унших, зураг зурах, ший сонсож жvжиг vзэхэд их тааламжтай авсаархан байдаг юм.
  Сv чжєvгийн цэцэрлэгт хvрээлэнгvvд нь хvний гарын бvтээл аргагvй мєн боловч яг л эх байгалаас ургасан юм шиг яруу сайхан байдаг. Тvvний ойр зуурын орон зайд асар ихийг багтаасан байршил, зохиомж, єнгє будаг, дэс дараалал, агуулсан утга санаа зэргээс нь бvр дэргэд байгаа мєртлєє тэртээ холыг бодогдуулж, эдгээрийг яруу vзэмжтэй, жавхалан тєгєс байгуулж чадсан уран дархадын ой билэг, ур авхаалжийг гvйцэд гайхуулж байдаг билээ. Эдгээр цэцэрлэгт хvрээлэнд жижгээс томыг харуулж, тогтонхийгоос хєдлєлийг vзvvлж, хий vзэгдлээр vнэнийг тодотгож, хэлбэр дvрсээр цог жавхааг илтгэх урлагийн аргыг хэрэглэж, байгалилаг авсаархан орон зайн нарийн будлиантай, амьд цовоолог, тайван тогтуун, нам сэлvvн хэм хэмнэлд шvлэг найргийн уран санаа агуулж, амьдрал ахуйгаас хэтийдсэн бөгөөд  уран зурагт л байдаг гоц сайхан vзэмж байдлыг бvрдvvлж чадсан билээ. Жишээлбэл: уул цогцолж нуур зохиосон нь уул усныхаа дунд нам сэлvv тайван тухтай жаргаж бий санааг агуулжээ. Єндєр єндєр хадуудаар нэртэй уул хайрхадыг
 
 
 

Ван ши юань хvрээлэн

бэлэгдэж, шувуудын жиргээгээр яруу уянга нэмдэг байна. Нарс, хулс, тэргvvлэгч цэцгээр тоост ертєнцийн ховдог шунахай, муу муухайг vзэн ядаж, чин vнэнч, чигч шулуун санааг илтэгдэг байна. Бадам лян-хуа цэцгээр хар шавраас ургасан боловч харьцаалашгvй цэвэр арион байдгийг илтэгдэг зэрэг гvн далд алас хэтийн санаа агуулсан байдаг юм. байшин барилга, уул ус, цэцэг навчаар баярын хур, цэнгэлийн цасан гэх мэтийн хvний сэтгэлд хvрсэн янз янзын vзэмж зургуудыг бvтээсэн нь хятадын уул ус, цэцэг навч, жигvvртэн шувууны зургийн яруу сэтгэмж болон Тан улсын шvлэг, Сvн улсын найргийн санааг уусган нэгтгэж, байгаль, тvvх, соёл, урлаг гэх зэргийн тал талыг хамарсан байгаа билээ.
 
 
  Хувь айлуудын цэцэрлэгт хvрээлэн болохоор Сv чжєvгийн цэцэрлэгт хvрээлэнгvvдийн талбай нь тєдий их биш байж, хязгаартай орон зайд хязгааргvй уран санаа агуулж, жижгээр томыг, цєєнєєр олныг илтэгдэг онцлогтой билээ. Хонгил, гvvр, хаалга, цонх зэрэг нь vзэмжvvдээ хуваах, салгах, хєтлєх, задлах, хослуулах, жийргэлэх зэрэг vvрэг гvйцэтгэдэг. Ялангуяа адилтгалыг єргєнєєр хэргэлснээр vзэмж байдлыг хувиралт ихтэй, уран нарийн, нам сэлvv онцлогтой болгож чадсанаараа дэлхийн цэцэрлэгт хvрээлэнгvvд дотор ижил нь гvй євєрмєц болж чадсан ажээ.
 
 
Лиv юань хvрээлэн
 
 
  Сv чжєvгийн цэцэрлэгт хvрээлэнгvvд дотор Чжvє Жэн юань цэцэрлэгт хvрээлэн, Лиv юань цэцэрлэгт хvрээлэн, Ван ши юань цэцэрлэгт хvрээлэн, Хуа сиv шань чжуан цэцэрлэгт хvрээлэн зэрэг нь хамгийн тєлєєлєх чанартай байдаг билээ.
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Сv чжєvгийн эртний цэцэрлэгт хvрээлэн>>> Тай хv нуурын vзэмжит район>>> Шv гангын Шєv си хv нуурын vзэмжит район>>> Нань цзингийн Чжvн шань уулны vзэмжит район>>> Нань цзингийн Чжvн шань бунхан>>>  
  Юнь тай шань уулны vзэмжит район>>> Хань шань сы хийд>>>

Чжєv чжуан сууран>>>

Сv чжєvгийн Хv чиv шань уулны vзэмжит район>>> Нань цзингийн Тянь ван фv ордон>>> Нань цзингийн Тай пин тянь гvєгийн тvvхийн музей>>>