Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Жэжян муж
===============================================================================================
 
 
Пин хv хуурын намраын vзэмж
 
Хан чжєvгийн Си хv нуурын vзэмжит район

Си хv нуурын vзэмжит район Жэжян мужийн Хан чжєv хотод байрладаг. Си хv нуурын vзэмжит районы талбай нь жаран хавтгай дєрвєлжин километр байдаг. Энэ дундаа усны талбай нь тав арваны зургаан хавтгай дєрвєлжин километр, нуур нь хойшоо урагшаа гурав арваны гурван километр урт, зvvнш барууншаа хоёр арваны

 
 
найман километр єргєн, нуурын хєвєєний шугмын урт нь арван таван километр байдаг юм. Си хv нуур зvvн талаараа Хан чжєv хоттой нvvрлэж, ємнє хойт баруун гурван талаараа уулаар хvрээлvvлж, уул болон нуурын vзэмж харилцан шvтэлцэж, онцын vзэсгэлэнтэй сайхан байдаг болохоор орчлонгийн диважин хэмээн нэр алдаршиж билээ. Энэ vзэмжит районыг мянга есєн зуун наян хоёр онд үндэсний хэмжээний чухал vзэмжит районы анхны жагсаалтад хамруулсан байлаа.
  Хан чжєvгийн Си хv нуурын vзэмжит район нь Си хv нуураар тєв болгож, нуурын хєвєєний район, нуурын тєв район, нуурын хойт талын уулны район, нуурын ємнє талын уулны район, Цянь тан район зэрэг хэдэн хэсгээс бvрддэг билээ. Энэ vзэмжит районы гол мєрєн, нуур бvрд, ой шугай, агуй дvн, булаг шанд зэрэг байгалийн  vзэмж болон хуучний байшин барилга, сvм хийдvvд нь нэг цогц болон нийлэн нийцэж, маш євєрмєц сонин сайхан байдаг юм. Си хv нуур нь тvvний дунд шигтгэсэн гэрэлт сувд мэт олноос онцгой vзэсгэлэн тєгєс байдаг билээ. Си хv нуурыг хєндлєн сундалсан Бай ди буюу Бай цзюй юйгийн далан, Сv ди буюу Сv дvн пєгийн далан нь энэ нуурыг таван хэсэг болгон хуваасан байдаг. Эх байгалаас тєрvvлсэн арал олтрог оорцог уулууд болон Сань тань инь юе буюу гурван цээлийн мєнгєн саран, Хv синь тин буюу нууран дундах тагт, Руань гvн дvнь буюу Руань богдын довжоо зэрэг гурван хиймэл арал нь Си хv нуурыг эмэх цэгцэтэй, баялаг давхаргаатай болгож, улам ч vзэсгэлэнтэй сайхан болгосон ажээ. Ємнєд Сvн улсын vеэс хойш бий болсон Сv ди чvнь сяо буюу Сv ди далангийн vvрийн хяраа, Пин хv циv юе буюу мэлтийх нуурны намрын саран, Дуань цяо цань сюе буюу тасархай гvvрийн хярмаг цасан, Нань пин вань чжvн буюу ємнєд халхавчны оройн хонхо, Чюй юань фэн хэ буюу сайхан хvрээлэнгийн сэрмvvн лян хуа, Хуа ган гуань юй буюу цэцэгт гарамын загасны vзэмж,
 
 
Сань тань инь юе буюу гурван цээлийн мєнгєн саран, Лиv лан вэнь ин буюу удны давалгаан шувууны жиргээ, Шуан фэн ча юнь буюу vvлэнд шургасан хос оргил зэрэг Си хv нуурын арван vзэмж болон мянга есєн зуун наян таван оны шалгаруулалтаар шалгарсан Мань лvн гvй юй, Руань дvнь хуань би, Хуан лvн тv цvй, Хv пао мэн цюань, Юй хуан фэй юнь, Юнь си чжv цзин, Бао ши лиv ся, Лvн цзин вэнь ча, Y шань тянь фэн, Цзиv си янь шv зэрэг Си хv нуурын арван шинэ vзэмж нь Си хv нуурыг улам ч хорвоод хосгvй vзэсгэлэнтэй сайхан болгожээ.
Лин инь сы хийд
 
 
  Си хv нуурын vзэмжит районд єнєє нээлттэй vзэмжийн цэг жар гаруй байгаа бєгєєд тvvх соёлын дурсгалт чухал байгууллага нэгж дєч гаруй байгаа юм. Энэ vзэмжит районд уул хайрхан, агуй дvн, булаг шанд, цэцэрлэгт хvрээлэн, чулуун агуй, эртний барилга, vзэмжийн
 
 
Сань таний vзэмж
цэгvvд vй олон байж,байгаль болон хvмvvлгийн vзэмж байдал нь харилцан шvтэлцэж, гоц сайхан нийцэн зохицосон байдаг билээ. Энэ нутгаар бас “Цагаан могойн домог”, “ Хос эрвээхий”, “Цзи дань богдын vлгэр”, “Тэргvvлэгч цэцгийн харш” зэрэг сайхан сайхан vлгэр домог уламжлагдан байдаг юм. Хятад улс єєрчлєлт хийж нээлттэй бодлого хэрэгжvvснээс хойш Хан чжєvгийн Си хv нуурын vзэмжит районд музей болон нэрт хvмvvсийн дурсгалын ордон vй олноор байгуулагдаж, гу vзэмжит районы соёлын утга агуулгыг нэн ч бvрэн гvйцэд харуулсан байна
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Хан чжєvгийн Си хv нуурын vзэмжит район>>> Янь дан шань уулны vзэмжит район>>> Фv чvнь цзя мєрєн болон>>> Мє гань шань уулны vзэмжит район>>> Нань си Жян мєрний vзэмжит район>>>  
  Пv тvє шань уулны vзэмжит район>>> Тянь тай шань уулны vзэмжит район>>> Шэн сы арлуудын vзэмжит район>>> Сянь дvгийн vзэмжит район>>> Сюе дєv шань уулны vзэмжит район>>>  
  Шао сингийн хєv шань уулны vзэмжит район>>> Ноён Лv сюний Шао син дэх хуучин сууц>>> Шуан лvнгийн vзэмжит район>>> Юй лин буюу Юйгийн бунхан>>> Хятадын цайны музей>>>

Хятадын торгоны музей>>>