|
|
Жэжян
муж |
=============================================================================================== |
|
|
Нань
си Жян мєрний vзэмжит район
Нань си Жян мєрний vзэмжит
район нь Жэжян мужийн Юн цзя сяньд
байрладаг юм. Зургаан зуун хорин таван
хавтгай дєрвєлжин километр талбайтай
энэ vзэмжит район нь үндэсний хэмжээний
чухал vзэмжит районуудын нэг болох
юм. Энэ газрын vзэмж байдалд бэрх бартаа,
сонин гайхамшиг, аглаг гvн, vзэсгэлэн
хээнцрийн аль аль нь бvрдэж, усны vзэмж,
хадны |
|
|
|
|
|
|
гайхамшиг,
хvрхрээний олон, тосгоны vvх тvvх, мєрний
хєвєєний ой шугайн vзэсгэлэнтэй
сайхнаараа олноос онцлог болж, нэр
алдар мандсан байгаа юм.Уул усны vзэмж
байдал болон хєдєє тосгоны
єнгє vзэмж уусан нэгдсэн энэ сайхан
газар бол аялан жуулчлах, vзэн танилцах,
шинжлэх ухааны судалгаа шинжилгээ
хийхэд ая тухтай дархан газар билээ.
Хятадын уул усны тухай яруу найргийнг
үндэслэгч хэмээн єргємжлєгдсєн
Се лин юнь энэ Нань си Жян мєрний
сав газрыг их сайн мэддэг хvн байсан
болохоор, энэ газрын уул усны тухай
их олон |
|
|
мєнхийн
шvлгvvд vлдээжээ. Нань си Жян мєрний
vзэмжит район долоон хэсэгт хуваагддаг
юм. Єнєє Да рvє янь хад, Нань
си Жян тєв, Ши вэй янь хад хэмээх
гурван том vзэмжт районыг нээж ажлуулж
байна. Yvнд голцуу хорвоогийн арван
хоёр дохь буянт газар хэмээгдсэн Тао
гvн дvн агуй, хєхємдєг ногоон
сонин гайхалтай арван хоёр шовх оргил,
нэг гол есєн хvрхрээтэй Ши мэнь тай
индэр, халил асга нисэн буух хvрхрээ,
хадны ёроолын цєєрєм, барс
оцойн луу цагирагласан Лиv лvє шань
уул, vvл манан vргэлжлэн залгалдсан мянган
жангийн хvрхрээ, мєрний урсгалыг
єнгийн ширтээ Тай пин янь хэмээх
асга хад, мєрний дунд эх байгалиас
зохиосон гайхамшигтай vзэмж болох Ши
цзи янь буюу арслан хад, |
|
|
долоон євгєн найман арш хэмээгдсэн
бадам лян хуа арал болон бичгийн гэрийн
дєрвєн эрдэнэ гэмээгдсэн уулын
хажуугийн номин ой дотрох эртний хоёр
тосгон, газраас цойлон vvлэнд шургасан
Ши вэй янь хад, аглаг гvн бартаа ихтэй
бєгєєд сонин гайхамшигтай
vзэсгэлэн сайхан жижиг гурван хавчил,
номин цэнхэр торгон хивс дэлэгсэн мэт
нvнжиг сайхан байгалийнбэлчээр, хєєрхєн
авсаархан бєгєєд хээнцэр сайхан
Шvй сянь дvн агуй, хулсны сvеэ зэрэгцvvлсэн
юм шиг єндєр сvрлэг бєгєєд
vлэмжийн их жавхаатай ихэр хоёр оргил
зэрэг vзэмжит газрууд байдаг юм. Нань
си Жян мєрний vзэмжит районы єнгє
vзэмж яруу сайхан байдаг бєгєєд
мєрний дундуур сэлэн явах хулсан
салууд нь нэн ч хvний сэтгэлийг татдаг
билээ. |
|
|
|
|