|
|
Жэжян
муж |
=============================================================================================== |
|
|
|
|
Сянь
дvгийн vзэмжит район
Сянь
дvгийн vзэмжит район Жэжян мужийн
Жинь юнь сяны нутагт байрладаг юм.
Энэ бол сонин гайхалтай хад хайрхан,
vзэсгэлэнтэй сайхан уул усаараа онцлог
болсон бєгєєд хєдєєгийн
vзэмж байдал нь хvмvvлгийн тvvх соёлын
ул мєртєй нийцэн зохицсон аялал
жуулчлал, амралт сувьлалт, шинжлэх
ухааныг нэвтрvvлэх зэргээр гол агуулгаа
болгосон үндэсний хэмжээний чухал
vзэмжит район байгаа юм. Энэ vзэмжит
районд моролзон урсах гол горихтой,
арван километр урт уран зургийн галретай
бєгєєд уул усанд нь vvл манан
хорогдсон янзтай сайхан газар билээ.
Сянь дvгийн vзэмжит район нь Сянь дv,
|
|
|
Хуан
лvн, Янь мэнь, Да ян зэрэг дєрвєн
vзэмжит газрын Дин хv фэн хад, Ни вэн
Жянь хавчил, Гv фv янь хад, Сяо чи би
асга,Фv рvн ся хавчил, Сянь шvй дvн агуй,
Лин сvй дvн агуй зэргийн гурван зуу
гаруй vзэмжийн цэгээр
бvрдэж, нийт талбай нь зуун жаржн
зургаа арваны хоёр хавтгай дєрвєлжин
километр байдаг юм. Yvний дотроо Дин
хv фэн хад бол бvх vзэмжит районыхаа
тєв нь болдог. Энэхvv хаврын хулсны
сvеэ шиг газраас цойлон ас дээшээ урагсан
єнчин хадны суурын талбай нь хоёр
мянга дєрвєн зуун жаран найман
хавтгай дєрвєлжин метр, оройных
нь талбай нь долоон зуун арван хавтгай
дєрвєлжин метр, єндєр нь
зуун дал арваны найман метр байдаг
юм.
Сянь дv шань уулыг эрт дээр vедээ Жинь
юнь шань уул гэж нэрэлдэг байжээ. Хуан
шань уул, Лv шань уул болон энэ Сянь
дv шань уулыг Суань юань хааны гурван
том аялалын ордон хэмээн нэрлэж, Сянь
дv шань уулыг тэнгрийн хєвгvvний
гурван нийслэлийн нэг гэдэг байжээ.Бомбын
шашны |
|
|
ном сударт Сянь дvг бурхан багшын бясалгаалын
гучин зургаан арион газрын хорин есдэх
нь гэж тэмдгэлсэн байдаг юм. Сянь дvд
бомбын шашин бурханы шашны аль аль
нь бvр их хєгжиж мандаж байсан тул
єнєє энэ vзэмжит районд Юй
сvй гvн ордон хэмээх хааны сvм, Хуан
лvн сы хийд, Чи Жэнь сы хийд, Мяо тин
гуань хэмээх бомбын шашны сvм, Жинь
юнь тан тэнхим, Нань гvн сы хийд, Y шан
хєvгийн сvм, Дv фэн бичгийн хvрээлэн
зэрэг эртний тvvх соёлын vлдэгдэл барилгууд
их олон байдгийн дотор Хуан ди ци юй
буюу Юй сvй гvн хэмээх хааны дээдсийн
сvм нь Хятадынхны дээдсээ тахидаг
газар болохоор цар хэмжээ нь хамгийн
их байдаг юм. |
|
|
|
=============================================================================================== |
|