Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Жэжян муж
===============================================================================================
 
Ши лянгийн хvрхрээ
Тянь тай шань уулны vзэмжит район

Тянь тай шань уулны vзэмжит район Жэжян мужийн Тянь тай сяны нутагт байрладаг юм. Энэ Тянь тай шань уулны vзэмжит район нь Хан чжєv, Нин бє, Вэнь чжєv гурван их хотын хоорондох алтан гурвалжны тєв болохоор замхарилцаа нь маш дєхєм дєт байдаг юм. “Луут асар гаридын давхарлагыг орхиж, тянь тай шань уулыг зориж нисэн одвай” гэдэгчилэн Тянь тай шань уул нь уул усны содон vзэсгэлэн болон бурхан шашны vvсэл хєгжилтєй уялдаа холбоотойгоороо дотоод гадаадад нэртэй билээ. Зуун тавин хавтгай дєрвєлжин километр талбайтай, байгалийн  болон хvмvvлгийн тvvх соёлын vзэмж дvvрэн байдаг энэ vзэмжит район бол үндэсний хэмжээний чухал vзэмжит районы нэг нь байгаа юм.

  Манж Чин  улсын Чянь лvн буюу тэнгэр тэтгэгч хааны таашааж нэр соёрохсон Тянь тайгын арван vзэмжид: Чи чэн чи ся буюу наран хорогдсон улаан хот, Шуан Жянь хvй лань буюу моролзсон давалгаант хос жалга, Лvє си дяо тин буюу Лvє си
 
 
голын загасны онгоц, Ши лян фэй бао буюу Ши лян нурууны догшин хvрхрээ, Хуа дин гvй юнь буюу ганган толгойт буцах vvл, Чюн тай е юе буюу хаш индрийн шvнийн саран, Тао юань чvнь сяо буюу тоорын хvрээлэгийн хаврын хяраа, Хань янь си чжао буюу оройн нарны туяандах хvйтэн хад, Чин си лvє янь буюу тунгалаг горихны нvvдлийн галуу, Нань шань чиv сэ буюу ємнє уулны намрын vзэмж гэж бий. Тянь тай шань уулны vзэмжит районы Гvє чин сы хийд хийгээд Чи чэн хот, Ши лянгийн vзэмжит газар нь Жэжян мужийнхаа арван том аялал жуулчиллын ариун дархан газрын нэг байгаа ажээ. Ємнєд тєрийн vеийн Чинь улс болон Сvн улсын хооронд амьдарч байсан их эрдэмтэй Чжи и гэдэг ламтан Хятадын бурханы шашны анхны салбар урсгал болох Тянь тай Цзvн хэмээх шашныг vvсгэн байгуулсан байна. Тянь тай шань уулны vзэмжит районд байрладаг Тянь тай Цзvн шашны ерєнхий бясалгалын газар болох Гvє чин сы хийд бол Япон болон ємнєд Солонгосын Тянь тай Чзvн шашны эх сурбалж авсан газар билээ. Тан улсын vеийн яруу найрагч их ламтан Хань шань цзы энэ газар далан жил бясалгал хийхдээ гурван зуу гаруй шvлэг найраг бичиж vлдээсэн байлаа. Умард Сvн улсын vеийн их эрдэмтэй ламтан Чжан бє юань гэдэг хvн энэ Тянь тай шань ууланд бас Бомбын шашны салбар урсгал болох Нань Цзvн хэмээх шашныг vvсгэн байгуулсан байлаа. Олон зуун жилийн дотор энэхvv Тянь тай шань ууланд аялан жуулчилсан vй олон эрдэмтэн мэргэдийн дотор Ван и чжи, Мэн хао
 
 
рань, Сv дvн пє, Лv ю, Сюй ся кэ, Кан ю вэй, Гvє мє рvєХятадын их зохиолч Гvє мє рvєг монгол улсынхан Го мо жо гэж нэрэлдэг байна.нарын зэрэг уран зохиолын аварга мастерууд бvр энэ газар шvлэг найргаа дурсгаж, халуун мvрээ vлдээсэн байгаа юм.
     Єнєє Тянь тай шань ууланд бурханы шашны сvм хийдэд мєргєл хийх аялал жуулчиллын шугам, гэгээн богд Жи гvнгийн нутагтай танилцах аялал жуулчиллын шугам, амьсгалын дасгал буюу Чи гvн гимнастикаар євчин засаж, бие чийрагжуулдаг амралт сувлалтын газруудын аялал жуулчилын шугам, Тянь тай шань уулны цайны соёлын эх vvсвэрийг хайн шинжлэх аялал жуулчиллын шугам, Тан улсын их яруу найргийн vvсэж хєвєрсєний гарал сvвэгчийг эрэн  сурвалжилах аялал жуулчиллын шугам, Тан улсын vеийн их эрдэмтэй ламтан, яруу найрагч Хань шань цзыгын тухай аялал жуулчиллын шугам зэрэг хэд хэдэн аялал жуулчиллын шугам ажиллаж байна.
Гvє цин сы хийдийн суварга
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Хан чжєvгийн Си хv нуурын vзэмжит район>>> Янь дан шань уулны vзэмжит район>>> Фv чvнь цзя мєрєн болон>>> Мє гань шань уулны vзэмжит район>>> Нань си Жян мєрний vзэмжит район>>>  
  Пv тvє шань уулны vзэмжит район>>> Тянь тай шань уулны vзэмжит район>>> Шэн сы арлуудын vзэмжит район>>> Сянь дvгийн vзэмжит район>>> Сюе дєv шань уулны vзэмжит район>>>  
  Шао сингийн хєv шань уулны vзэмжит район>>> Ноён Лv сюний Шао син дэх хуучин сууц>>> Шуан лvнгийн vзэмжит район>>> Юй лин буюу Юйгийн бунхан>>> Хятадын цайны музей>>>

Хятадын торгоны музей>>>