|
|
Жэжян
муж |
=============================================================================================== |
|
|
|
|
Мє
гань шань уулны vзэмжит район
Мє
гань шань уулны vзэмжит район нь Жэжян мужийн Дэ цин сяньд байрладаг
юм. Энэ Мє гань шань уул нь Тянь
мv шань уулны салбар нуруу болох ажээ.
Эрт дээр vеэс сэрvvн сайхан ертєнц
хэмээн алдаршсан энэ Мє гань шань
уулны vзэмжит |
|
|
район
бол Хятадын дєрвєн их дархан
зуслангийн нэг байгаа юм. Энэ vзэмжит
район нь мянга есєн зуун ерэн дєрвєн
онд үндэсний хэмжээний чухал vзэмжит
районы жагсаалтад орсон байна. |
|
|
Мє
гань шань уулны ноён нуруу болох
Та шань буюу суварган уул нь далайн
тvвшнээс долоон зуун хорин метр
єндєр байж, vзэмж байдал
туйлын vзэсгэлэнтэй сайхан байдгаараа
орчлонгийн яруу хээнцэр хэмээн
олноо алдаршсан билээ. Мє гань
шань уулны vзэмжит район нь хулс,
булаг, vvл гэх гурван гайхамшиг
болон тунгалаг, ногоон, сэрvvн,
сэлvvн гэх дєрвєн давуугаараа
онцлог болдог юм. Энэ Мє гань
шань уулыг хvмvvс Жян нань газрын
тэргvvн уул хэмээн магтадаг байна |
Мє
гань шань уулыг нээж ашиглаад
хоёр мянга гаруй жил болж байгаа
ажээ. Энэ vзэмжит районы байгалийн
vзэмж байдал маш євєрмєц
байдаг тєдийгvй vзэмжит районы
ургамалын нємрєг ерэн хоёр
хувьд хvрч,замын |
|
|
|
|
|
хоёр
хажуугаар эгнэрэн жигдэрсэн далай
их ой модон дотор хулсан ой, аварга
том Япон нарсун тэрчлэнСvн улсын vеийн
мєнгєн гvйлс зэрэг ч их бий. Энд
Чжvн хуа шань уул, Та шань уулан дээрээс
нар мандах болон vvлэн далайг сонирхож,
Жянь чи нуураас хvрхрээний |
|
|
|
|
гайхамшиг,
булгийн тунгалагыг
сонирхож болно. Энэ vзэмжит районд
тvvх соёлын дурсгалт газар vй олон
байдаг тєдийгvй Мин улс, Манж
Чинулсын vед энэ газрыг бас усархаг
нутгийн бурханы орон гэж нэрлэж
байжээ. Манж Чинулсын сvvлч, Хятад
иргэн улсын эхний vеэр байгуулагдсан
хэдэн зуун эдлэн газар нь єєр
єєр хэв намбатай байдгаараа
дэлхийн барилгын музей гэж алдаршсан
байгаа юм. |
Мє гань шань ууланд Мє гань
хv нуур, Би v лvн тань цонхиол, Тянь
цюань шань уул, Ши мэнь ка боомт,
Жянь чи нуур, Лv хуа дан нуур, Y
лин цvнь тосгон,Сюй гуан тай индэр,
Гуай ши цзяо хошуу |
|
|
|
зэрэг vзэмжт газар гол болдог бєгєєд
хvмvvсийн Тянь ши буюу тэнгэр зах хэмээн
нэрлэдэг Инь шань гудамж бол Мє
гань шань уулны vзэмжит районы аялал
жуулчиллын vйлчилгээ ба соёл, зугаа
цэнгээний vйлчилгээ хангадаг тєв
нь байгаа юм. |
|
|