Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 Ху   нань   муж

===============================================================================================
 

 Y лин юаний алдарт vзэмжит район

   Ху нан мужийн баруун хойт биед байрладаг Y лин юань нь Жан жиа жай хот, Жан жиа жайн ойн цэцэрлэгт хvрээлэн, Си ли сияний Сvє ши хавцлын байгалийн дархан цаажтай нутаг болон Сан жи сияний Тиан зи шан уулын байгалийн дархан цаажтай нутгаар бvрэлдэж, нийт бараг таван зуун хавтгай дєрвєлжин км талбайтай. Чин улсын орон нутгийн тэмдэглэлд, энэ хавийн нутгийг “тvм мянган шовхо хад архайж, хад чулууны хавиар суврага сэхvйлцэн, хvрэн улаан єнгєтєй хадан оргилууд нь vvлэнд шургасан vзэсгэлэнтэй” гэж бичсэн байдаг. 1992 онд НYБ-ын гэгээрэл боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал эрхэлсэн байгууллага, Y лин юаний vзэмжит районыг “ дэлхийн євийн жагсаалтад ” оруулсан юм.

   Y лин юаний vзэмжит районы газрын давхарга нь улаан хайртай чулуу, хадан цагаан чулуулгаар голлож, урт удаан хугацааны геологийн хувьралт, урсгал усанд огтлогдон, салхинд идэгдсний улмаар, хачин ховорхон хайр чулуулаг хадан оргилын шугуйт хавцал жалгийн газрын байц бvрэлдэн тогтож, хэдэн мянган чулуун оргил, аймшигт хад тэгш газарт сvндэрлэн, янз янзын дvр тєрхтєй харагдана. Энэ нутгийн хачин vзэсгэлэнт оргил сарьдгууд, олон янзын vзэмжтэй нуур бvрд, оргилоо булаг, цутгалан хvрхрээ, хvмvvсийг тєєрvvлэм агуй хадууд, газар доорохь хєндий нvх, єргєн их ой шугуй энэ бvхэн нь балар эртний байгалийн гоёмсгыг харуулж, жуулчид энэ газарт хvл тавихтай зэрэг ариун дархан ертєнц, уул усны уран зургийн урт гудамлигт орсон шиг сэтгэгдэл тєрvvлэх юм. Жан жиа жайгийн ойн цэцэрлэгт хvрээлэнд Хуан ши жай тосгон, Жин биан ши горхи, Ёо зи жай тосгон, Ша дао гуу, Пи па ши горхи зэрэг таван том vзэмжит газар багтаж байна. Эдгээр vзэмжит газарт ерэн гурван ангилалын таван зуун арван долоон тєрлийн модтой. Тэдгээрийн дотроос хаслис мод, мєнгєн гvйлс, амтат жимсэт мод зэрэг ховор нандин мод ургамал ургаж байна. Дєчин нэгэн тєрлийн жигvvртэн шувуу, хорин долоон тєрлийн араатан амьтан орогнон амьдарч байгаагын дотор улаан хошуут амраг бор, урт сvvлт гургууль, хєгшмєл самж, хvдэр, элбэх зэрэг амьтан нь нэлээд ховхр нандин байдаг.

   Сvє ши хавцлын байгалийн дархан цаажтай нутагт хоёр зуу гаруй vзэмжийн цэгтэй. Уул хайрхан нь онцын vзэсгэлэнтэй, гол горхи нь гойд сайхан, гvvр далан нь хачин аймшигтай байрлаж, агуй дvн нь нам сэлvvн онцлогоороо дэлхийд алдаршсан юм. Энэ хавцлын баруун талд нь Ши хай нуур, байгалийн ургамлын хvрээлэн, арван газрын зургийн гудамлиг гэх зэрэг vзэмжит район байрлаж байна. Ємнє талд нь зуун жан гvvн хавцал, Бао фэн хvv нуур зэрэг vзэмжийн цэгтэй. Зvvн талд нь газар доорохь хайлшин агуй, Бай хуу тан дуган зэрэг vзэмжийн цэгтэй. Сvє ши хавчилын хойт талд байрлаж байгаа арван км урт Хуан лvн дvн агуй дотор хоёр гол, гурван хvрхрээ болон чулун vзэмжийн арван гурван тэнхимтэй. Хамгийн том чулуун багана нь гучин метр єндєр, есєн метр бvдvvн байгаа аж.

Тиан зи шан уулын байгалийн дархан цаажтай нутагт оргил сарьдаг сэхvйлцэн, vvл манан тунарч, гол ноён оргил нь далайн тvвшнєєс 1261 метр єндєрт єргєгдєн сэхvйж байна. Одоо Хуан лvн чуань булаг, Фэн ши шан уул, Ча фан чан талбай, Лао v чан талбай, Ши жиа янь зэрэг гол жуулчлалын район, эх байгалийн єнгє vзэмжийг сонирхох наян дєрвєн тавцаныг жуулчдад зориулан нээлттэй болгосноор, энд ирж vvл манан, vvлэн далай, vvлэн давалгаан, vvлэн хvрхрээ, єнгєт vvл, наран мандах, сартай шєнийн vзэмж болон євлийн цасны vзэмж зэрэг байгалийн хачин гайхалт vзэмжийг сонирхох нь ёстой гоё доо.
 
Y лин юань
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Y лин юаний алдарт vзэмжит район>>> Хэн шан уулын vзэмжит район>>> Юе янь лєv асар болон Дvн тин хvv нуурын vзэмжит район>>> Шао шан уулын vзэмжит район>>> Юе лvvгийн бичгийн хvрээлэн>>>  
  Янь Ди хааны бунхан>>> Y шигийн чулуун хєшєєнvvд>>> Лю Шао чигийн дурсгалын ордон>>> Рэн Би шигийн хуучин байрын дурсгалын ордон>>> Ху нань мужийн музей>>>