Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 Ху   нань   муж

===============================================================================================
 
 Хэн шан уулын vзэмжит район

   Ху нань мужийн Хэн шан сияньд Хэн шан уул байрлаж байна. Уулын байц нь ауга сvрлэг, олон оргилоор хvрээлэгдсэн энэ Хэн шан уулын ноён оргил болох Жv рvн фэн оргил нь далайн тvвшнєєс 1290 метр єндєрт єргєгдєж байна. Yргэлжлэн залгалдсан далан хоёр оргилтой Хэн шан уул бол манай орны таван хайрханы нэг болох ємнєд хайрхан юм. Энэ бол бас ч улсын гол хамгаалалтад хамрагдсан алдарт vзэмжит район болох юм.

 
Хэн шань уулны євлийн vзэмж

   Ємнє хайрхан єнє удаан тvvхтэй.Эртнээс уламжлагдан ярьхаар, Тан улсын Ёо, Шvн хаан энд ирж євєг дээдэсдээ тахилга тавьж, ан гєрєє хийж байсан гэнээ. Сvн улсын Вэй Цvн хаан “ алтан дэлхийн алдарт уул ” гэсэн бичээс бичин єгч, Чин улсын Энх Амгалан хаан зэрэг зургаан хаан долоон пайлуур бичиж соёрхосноор, энэ уулын нэр нэн ч алтан дэлхийд мандсан юм.

 
Чжvн легийн тахилгын сvм
Хэн шан ууланд тэнгэрийн нарыг битvvлэм эртний том том євгєн модод дvvрч, алаг цэцэг уул дvvрэн мяралзан дэлгэрч, нарийн зєрєг битvv ойн дундуур сvлжилдээд, “ таван хайрханы дундахь тунсаг гоё уул ” гэж дэлхийд алдаршсан юм. Єндєр сvрлэг Жvv рvн оргил, битv ой дахь Фэн гуан си хийд, усан хєшєгт агуй, vзэсгэлэн сайхан номын дуган,эртний Юй вангийн хотхон, аюул бартаат Чэн шин чиао гvvр, асар сvрлэг Лvн фэн тан цунхиал, аршын орон Маа гvvгийн vзэмж эдгээр бол ємнє хайрханы “ найман гахамшиг ” юм. Уулан дээр нь нарсан модны навчис шуугин, манан хvдэн хуйлран, наран мандах сvрлэг vзэмж эдгээр нь ёстой сэтгэлийг гэжигдсэн гайхалтай гоё байдаг. Энэ ууланд хавар цаг цэцэг сонирхож, зуны цаг сэрvvцэн жаргаж, намрын цаг нрны vзэсгэлэн сонирхож, євлийн цаг цасны vзэсгэлэн сонирхоход аятай байдаг. 1700 метр урт гинжит зам агаар дээгvvр нисэн єнгєрч, Хэн шан уулын єнгє vзэмжийг нvдний доор татан авчрах нь гайхалтай.

   Хэн шан ууланд эртний сvм хийд олон байдаг бєгєєд буддын шашин бомбын шашин зэрэгцэн оршиж байдаг. Ауга сvрлэг цар хэмжээтэй ємнє хайрханы том хийдийн эртний барилга нь Бээжингийн хааны ордноос дутахгvй том мєртєє одоогийн барилгийн талбай нь 76800 хавтгай дєрвєлжин метр байгаа аж.Есєн хаалгатай,дєрвєн давхар хvрээтэй энэ хийдийн байршилт нь бат чанга. Эртгэр саравчтай, голдон нуруутай, унь тулгуурт нь хээ угалз урлан сийлж, алтан гэрэл цацаруулсан энэ хийд бол манай орны эртний хєдєлмєрчин ард тvмний оюун билиг болон урлагийн содон бvтээл болох юм.

   Ємнє хайрханд тvvх соёлын баялаг євтєй. Тєр тєрийн хаад ноёд, бичгийн эрдэмтэд энэ хайрханд ирж ав гєрєє хийх буюу дээдсийн тахилга хийж, уулаар жуугаацан, эртний соёлын євтєй танилцан, бурхан ном vйлдэж, цуглаан хурал хийж, эрдэм соёлын лекц хийсэн маш олон эртний дурсгалт зvйл болон єлємж их шvлэг найруулал, бичээс, хадан сийлмэл зэргийг vлдээсэн байна. Иймээс ємнє хийдийг ер нь “ соёлын тєв ” гэж нэрлэж байдаг. Ємнє хайрхан бол ёстой Хятадын vндэстэнvvдийн соёл урлагийн эрдэнийн сан байгаа юм.
Шюй лянь дvн агуй
===============================================================================================
Жин биан янь хад--- алтан ташуур хад
    Жин биан ши оргилын дээд урсгалд, тэгш газраас ас боссон,єнцєг булан нь тодорхой,ташуур хэлбэртэй,алтан шаргал єнгєтєй энэ хадан оргилыг хэлбэр тєрх, єнгє будгаар нь алтан ташуур хад буюу Жин биан ши хад гэж нэрлэсэн юм.Yдээс хойшийн гурав дєрвєн цаг болохтой зэрэг жаргах нарны ульвар туяанд, энэ хотоос алтан гэрэл цацранхан туяарч, хачин гоё харагдана.
===============================================================================================
Хуан ши жай тосгон

Энэ бол Жан жиа жайн улсын ойн цэцэрлэгт хvрээлэн дэхь байгалийн єнгє vзэмжийг сонирхох хамгийн том тайз болох юм. Хэлбэр дvрс нь арслан шиг харагдахаар нь Хуан ши жай буюу шар арслант тавцан гэж нэрлэсэн юм. Оройд нь ємнє тал нь єндєр, хойт тал нь нам, нийт 16,7 га талбайтай нэгэн хэсэг тавцан газартай. Тэр дундаа 4,7 гаад нь цай тариж байна. Эргэн тойрны эгц ханан хадан дээр нь дорвилог идрvvн цvvрс хєхрєн ногоорч, яг л байгаль эхээс заяасан хvрэн єнгєтєй тавцанг номин ногоон торгоор эмжээрлэсэн шиг харагдана.

  Хуан ши жайн газрын байц бэрх бартаатай. Зєвхєн ємнє хойно хормойгоос нь нэг нэг нарийхан зєргєєр уулан оройд гарч болох учраас, орой дээр нь ганц цэрэг сахин суух юм бол тvмэн цэргээр дайрсан ч эзэлж авах гэж горь.Хуан ши жай бол бас ч Жан жиа жайгийн vзэсгэлэнт vзэмж хамгаас тєвлєрсєн газар юм. “ Хуан ши жайд хvрэхгvй юм бол Жан жиа жайд ирсний утга юvн ” гэж ардын vгэнд ярьдаг юм. Тавцан оройн хєвєєгєєр нь vзэмж сонирхох хэдэн арван цэг зассан болохоор, тавцангийн хєвєєгєєр аажим алхаж явахад, алхам бvрд vзэмж солигдоно. Зvvн талд нь байгаа Жин биан ши горхийн эргэд оргил сарьдаг сэхvйлцэн,улаан ногооноор єнгє ялгарана. Хойт талд нь Хэй цvн оргил шовхо єндєр сэхvйж, эртний нарс майлас цэлгэрэнэ. Yvл манантай єдєр, хол ойрын оргил сарьдгууд манан хvдэн униартаж, хэсэг тодрон хэсэг далд орон, мяган янзаар хувирна.
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Y лин юаний алдарт vзэмжит район>>> Хэн шан уулын vзэмжит район>>> Юе янь лєv асар болон Дvн тин хvv нуурын vзэмжит район>>> Шао шан уулын vзэмжит район>>> Юе лvvгийн бичгийн хvрээлэн>>>  
  Янь Ди хааны бунхан>>> Y шигийн чулуун хєшєєнvvд>>> Лю Шао чигийн дурсгалын ордон>>> Рэн Би шигийн хуучин байрын дурсгалын ордон>>> Ху нань мужийн музей>>>