|
|
Хэ
нань
муж |
=============================================================================================== |
|
|
Лє
янгийн лvн мэний нэрт vзэмжит район
Лvн мэний нэрт vзэмжит район нь Хэ нань
мужийн Лє ян хотын ємнє дvvрэгт
байрладаг юм. Лvн мэнь шань уул бол
Сюн эр шань уулны салбар болох бєгєєд
баруунаас зvvнш сунжран Лvн мэньд хvрээд
єєд єєдєєсєє
харсан хоёр |
|
|
|
|
хэсэг асга хад болон тасарч, тvvний
дундуур нь И шvй хэмээх гол урсан єнгєрдєг
эх байгалиас бvтсэн сэтэрхийтэй байдаг
болохоор тэндэхийг “Игийн сэтэрхий”
гэдэг байна. И шvй голын хоёр эргийн
уулс нь асга шовх хад олонтой байдаг.Умрад
вэй улсын vеэс тэнд бурхны хєрєг
зураг сийлж эхэлсэн болохоор “Лvн
мэнийн чулуун агуй” хэмээх нэртэй
болжээ. |
|
|
Лянь
хуа дvн агуйн баруун хана |
|
|
Хоёр
мянга нэг зуу гаруй гvнгэрваа, ерэн
долоон мянга гаруй бурхны сийлмэл
хєрєг, дєч гаруй бурхны суварга,
гурван мянга зургаан зуу гаруй хєшєє
чулууны бичиг бvхий ємнєш умрашаа
нэг километр vргэлжилсэн энэхvv агуй
бол хятадын дєрвєн том чулуун
агуйн нэг нь болох бєгєєд
дэлхийд алдаршсан чулуун сийлмэлийн
урлагийн эрдэнийн сан болно.Фэн сянь
сы хийд бол Лvн мэний чулуун агуйнуудын
доторхи хамгийн том нь юм. Урт єргєн
нь тус бvр гуч гаруй метр байдаг энэ
агуйн доторхи арван долоо, |
|
|
зууны арван долоон метр єндєртэй,
vл мэдэгдэм мишээсэн дvр бvхий Маш гийгvvлэгч
бурхны сийлмэл хєрєг бол ертєнцийн
амьтан бvхэнд дуслах бурхны ухаан
билиг, энэрэл єршєєлийг тєгєс
харуулсан байдаг учраас хvмvvст єєрийн
эрхгvй сvжиглэн бишрэх сэтгэлгээ тєрvvлдэг,
урлагийн дээд тєвшин бvхий хосгvй
сайхан гармагай бvтээл юм. Yvнээс гадна
бас Бинь янгийн тєв агуй, Гv янгийн
агуй, Яо фан дvн буюу эм найрлагын агуй
зэрэг нэртэй агуйнууд байдаг. Лє
ян хот бол хятадын есєн тєрийн
нийслэл байсан эртний хот болох бєгєєд
Лvн мэнь бол эрт дээр vеэсээ аваад хаад
ван нарын сувилалт амралт, бичгийн
мэргэдийн хуран цуглардаг газар байсан
юм. |
|
|
Лvн мэнь шань уулын зvvн хэсгийг бас
“Сян шань уул” гэдэг бєгєєд
уламжлал ярианд Сян шань уулны мєнх
нарс хєхємдєг майсны ой дотор
оршидог Сян шань сы хийдийг Тан улсын
vеийн нэрт яруу найрагч Бай жvй и хэмээх
хvний єтлєє насандаа амьдарч
байсан газар гэдэг юм. Сян шань уулны
умрад бэлд “Бай овогтын хvрээлэн”
хэмээх нэртэй Бай жvй игийн бунхан
байдаг билээ. |
|
|
|
|