|
|
Щаньси муж |
=============================================================================================== |
|
|
Пин
ёгийн эртний хот
Пин
ё нь Щаньси мужийн тєв хэсэгт байрладаг.
Энэхvv цэргийн сэргэйлэн хамгаалалтад
зориулсан аугаа сvрлэг бат бэх хот
бол Хятадын эртний хотын дvр тvрхийг
хамгийн бvрэн бvтэн хадгалаж байгаа
тvvх соёлын дурсгалт хот юм. Пин ё-гийн
эртний хотыг одоогоос 600 гаруй жилийн
ємнєх Мин улсын Хvн vгийн гуравдугаар
он буюу манай тооллын 1370 |
|
|
|
|
онд
байгуулжээ.НYБ-ын гэгээрэл боловсрол,
шинжлэх ухаан соёлын ажил эрхэлсэн
байгууллага Пин ё-гийн эртний хотыг
1997 онд “Дэлхийн євийн жагсаалта”
–д хамруулсан байна. |
|
|
|
|
Пин
ё хотыг гаднаас нь харахд дєрвєлжин
хэлбэртэй, хотын єндєр нь 12 метр,
хотын хэрмийн урт нь 6.4 километр байж,
хэрмийн хоёр талыг хєх тоосгоор
жийргэлж, дунд нь шороо хандаж байгуулжээ.
Эртний хотын дєрвєн булан дээр нь бvр булангийн
асартай, хэрмийн оройгоор нь нийтдээ
3000 сэхээтэй, харуулын цамхаг 72 байдаг. Уламжлал
яриагаар бол энэ нь Кvн Зийн 3000 шавь,
72 эрдэмтэнг бэлэгдэж ингэж байгуулсан
юм гэнэ. Хотоо тойроод хот хамгаалалтын
голтой. Голын єргєн гvн нь бvр
3 метр гаруй байж, хотын хаалганы гадна
талд орж гарах болон сэргийлэн хамгаалахад
зориулсан дvvжин гvvр байдаг. |
|
|
Пин
ёгийн эртний хотыг мэлхий хот ч гэдэг.
Хотын хэрмийн хэлбэр тvрхээс нь болж
ийм нэртэй болсон юм гэдэг. Пин ё хотод
нийт 6 хаалгатай. Ємнє хойно хоёр
талдаа нэг нэг хаалга, зvvн баруун хоёр
талдаа хоёр хоёр хаалгатай. Ємнє
талын хаалга нь мэлхий хvзvvгээ сунгасан
юм шиг харагддаг. Хаалганы гадна талд
хоёр худагтай. Yvнийг нь мэлхийн нvд
гэдэг. Хойт талын хаалганы хэлбэр
нь зvvн тал тийшээ мурийсан мэлхийн
сvvл шиг харагддаг. Зvvн баруун хоёр
талын хоёр хоёр хаалга нь бvр толгойн
тал тийшээ мурийж, мэлхийн хєл шиг
байдаг. |
|
|
Пин ёгийн эртний хотын дотор
зам гудамж, дэлгvvр хоршоо, иргэдийн орон сууц зэрэг нь цєм
уламжлалт тогтолцоо болон тєрєх байдлаа хадгалсаар
юм. Гудамж нь тоонолжин хэлбэртэй, дэлгvvр хоршоо пvvс ресторан
нь цєм гудамжны хоёр талаар байрлаж, зонхилох байшин барилга
нь 3 юм уу 5 тасалгатай, хєрслєг зузаан вааран дээвэртэй,
хана шалыг нь модоор чимэж, тєв дундаа хаалгатай, дээр доор
хоёр давхартай байж, дээр давхарт нь эд бараагаа хадгалж, доор
давхарт нь лангуу тавьсан байдаг. Хєдєрлєг єндєр
саравчтай, саравчныхаа доор талаар єнгийн будгаар зурсан
хээ угалзтай, гэрийн
нурууны |
|
|
|
|
сэжvvрт
сэйлбэр хийж будаг тавьснаас нь эрт
ужуурын єнгє байдал тодорхой
харагддаг. Yvний ар дотор нь иргэдийн
орон сууц байдаг. Эдгээр орон сууцны
олонх нь гэр хvрээ барилга байж, гэр
хvрээнийхээ дотор хаалган дээрээ сvмийн
дээвэр шиг сэрэвгэр саравчтай байдаг.
Эдгээр барилга болон эртний хот нь
Мин улсын vеийн барилгыг судлахад
бодит материал хангаж байна. |
|
|