|
|
Щаньси муж |
=============================================================================================== |
|
|
Да
тvнгийн Юнь гангийн чулуун агуй
|
|
|
|
|
Юнь
гангийн чулуун агуй Шань си мужийн
Да тvн хотоос барууншаа 16 километр
зайтай Y цзєv шань уулны ємнє
бэлд байрладаг. Yvнийг умард Вэй улсийн
Хэ пингийн тэргvvн он буюу 460 оноос
эхэлж, хэдэн арван жил байгуулжээ.
Хожим нь олон удаа засан сэлвэсэн
бєгєєд бурхны сvм нэмэж байгуулжээ.
Ялангуяа Ляо улс, Алтан улсын vед энэ
газарт хамгийн ихээр байгуулалт хийжээ.
Хятадын гурван том чулуун агуйн дотор
энэ Юнь гангийн чулуун агуйн чулуун
шуумал хєргvvд нь сvр жавхаатай,
агуулга баялгаараа нэрд гарсан юм.
Энэ нь єнєє ч гэсэн урлагийн
асар их ид хvчинтэй байж, урлагийн
дотоод гадаадад алдартай эрдэнэсийн
сан болж байгаа юм. |
|
|
Хадыг єрємдєж бvтээсэн энэхvv
Юнь гангийн чулуун агуй болон Гань
сv мужийн Дvнь хуангийн Мє го кv агуй,
Хэ нань мужийн Лvє яангийн Лvн мэний
чулуун агуйг Хятадын гурван том чулуун
агуй гэдэг юм. Уг чулуун агуйд єнєє
53 агуй байна. Эдгээр агуйнуудад нийтдээ
51000 гаруй шуумал хєргvvд байна. Yvний
хамгийн том бурхных нь єндєр
нь 17 метр, хамгийн жижиг брхан нь хэдхэн
сантметр байдаг. Эндхийн бурхан сахиулсан,
аварга хvчтэн болон дагинь зэргийн
хєргvvд нь маш амьдлаг цовоо дvр
тєрєхтєй бєгєєд багана
тулгуурыг нь ороологсон Луу нууд,
арслан, барс, алтан жигvvртэй шувуухай,
янзын ургамал зэргийн сєг тєрс,
гvн нарын хээ угалзууд нь цєм хvмvvсийн
бахархалыг их татсан содон бvтээлvvд
байгаа юм. Тvvний шууж сэилсэн урлаг
нь Чинь улс, Хань улсын vеийн урлагийн
уламжлалыг залгамжлан хєгжvvлж, |
|
|
гаданын урлагийн охь сорыг шимэтгэн
уусгаж, євєрмєц хэв намбатай
болж чадсан байна. Энэ нь хожмын Сvй
улс, Тан улсын урлагийн хєгжилд
уридахаа залгамжилж, хойчисдоо уламжлах
vvрэг гvйцэтгэсэн болохоор Хятадын
урлагийн тvvхэнд маш чухал байр суур
эзэлдэг юм. Юнь гангийн хэдэн арван
чулуун агуй дотроос Тань ёгын таван
агуйг хамгийн эрт байгуулжээ. Энэ
нь мєнч хамгийн аугаа сvртэй нь
байгаа юм. 5 дугаар, 6 дугаар болон Y
хуа дvн хэмээх 9- 13 хvртлэх агуй нуудын
агуулга хамгийн баялаг тансаг, яруу
сайхан байж, Юнь гангийн урлагийнхаа
охь сор нь болдог юм. Зvvн баруун хоёр
жигvvрийн зонхилох агуй нууд нь нэлээд
орой vеийн бvтээлvvд байгаа юм. |
|
Юнь гангийн
чулуун агуйн бурхан |
|
|
=============================================================================================== |
|