Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

Щаньси муж
===============================================================================================
 
Хатан голын Хv кєvгийн хvрхрээ

Хатан голын хv көvгийн хvрхрээний vзэмжит район

  Хатан голын Хv кєvгийн хvрхрээний vзэмжит район нь Шань си мужийн Цзи сянь болон Шань си мужийн И чюань сяний хооронд байрлаж байдаг юм. Энэ vзэмжит

 
 
районы талбай нь 100 хавтгай дєрвєлжин километр байдаг.Нэн бол Шань сигийн мужийн хэмжээний vзэмжит район юм. Yvнийг 1988 онд Хятадын vндэсний хэмжээний гол болох vзэмжит районы жагсаалтад оруулсан байна.
   Хатан голын Хv кєvгийн хvрхрээ нь уулыг нурааж далайг юvлэн тэнгэр газрыг урвуулах мэт аугаа сvртийгээрээ хорвоод алдаршсан билээ. Асар их хvчтэй долгиолон урсах 300 гаруй метр єргєн хатан голын догшин урсгал энэ Хv кєvд тулж ирээд хоёр эргийн хєхємдєг ууланд хашигдан боогдож, 50 гаруйхан метр єргєн хавчиг явцуу хадат хєндийгээр багтаж ядан єнгєрєн гардаг болохоор ширvvн долгиолон хєчтэй хvрхрэхэд нь уул хайрхан шууган гуу жалга цууриалаж, аварга данхь даргин буцалж байгаа дайтай нvсэр жавхалантай байдаг юм. 20 гаруй метр єндєр халил хаднаас хэйсэн буусан догшин урсгал 30 гаруй метр єргєн хадны хувилд цутгахдаа тvмэн агтын тєвєргєєн нvргэлэх мэт асар их хvчтэй хvрхрэж, аварга Луу урван хєрвєх мэт догшин давалгаан хєєсрєн шуугдгаараа энэ Хv кєvгийн хvрхрээнд “аянгийн vvсгэл, хурын бэлчир”, “Аварга Лууны тvмэн жан хувил”, “Тэнгэрт нэвтрэх солонгон гvvр” гэх зэргийн гайхамшигт vзэмжvvдийг бий болгосон байна.
   Уг vзэмжит районд бас тэргvvн хаалганы шvнийн саран, Хv кєv буюу данхны цоргын мєсєн гvvр зэрэг нэртэй vзэмжит газрууд байдаг юм. Хv кєvгийн хvрхрэнээс дошоо 3000 метрийн зайтай голын гулдиралд нэг асар том сонин чулуу байдаг. Хvмvvс тvvнийг Мэн мэнь шань буюу тэргvvн хаалга уул гэдэг байна. Голын урсгал эндээс салаалж, аварга том чулууны хоёр талаар пургин тойрч гараад дахин урсгал нийлэж алсыг зоридог юм. Эндээс хvмvvс тэргvvн хаалганы шvнийн сарыг сонирхдог билээ. Билгийн улиралын сар болгоны саран тэргэлших vеэр тэргvvн хаалга хэмээх энэ газар шvнийн хєшєг буухад єндєр огторгуйн мєнгєн саран тунгалаг голын ёроолд тунаж харагддаг байна. Умард талаас нь ємнєєшєє бараалахад усан дотрох тунгалаг саран хоёр гарлан жагсаж намиран бvжиглэсээр урсан алга болдог юм. Ємнє талаас нь хойшоо бараалбэл, усан дотрох тунгалаг саран хоёр байснаа нэг болон нийлэж, єєдєєс чинь намилзан ирэх шиг болдог билээ. Євєл болоход хатан голын дээд урсгалаас ихээхэн хэмжээний хэсэгтэй мєс хєвєн ирж, энэ Хv кєvд багцран овоорсоор байж, хоёр талынхаа хадны эрэгтэй цацуу болчидог юм.Ингэж Щааньси болон Шань си хоёр мужийг холбосон vлэмж зузаан бат бэхи мєсєн гvvр
 
 
бий олдогболохоор Хv кєvгийн мєсєн гvvр хэмээн бас нэгэн vзэмж нэмэгддэг юм.
              Уг vзэмжит районд бас Мин улсын vеийн гарам зогсоол, Бvрэнт засагтийн vеийн цагаан хэрэм, дєрвийг цээрлэх нэртэй хєшєєний бичээсийн тагт, Луут хаалгаар нисэн гарах гэх зэргийн нийгмийн тvvх соёлын дурсгалын vзэмжит газрууд, Тан улсын Тай зvн хаан Ли ши миний цэрэг дайчлан байлдсан Гуань цзя шань уул, Сvн улс, Юань улсын vеийн Кvнь рєv шэн мv хэмээх дарь эхийн сvм зэрэг байдаг юм.
 

Машнаар хvрхрээ  дээгvvр гнисэн єнгєрчээ

 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
  Пин ёгийн эртний хот>>> Хэн шань уулны үзэмжит район>>> Ү тай шань уулны vзэмжит район>>> Умард Ү дан шань уулны vзэмжит район>>>  
  Хатан голын хv көvгийн хvрхрээний vзэмжит район>>> Y лао фэн уулны vзэмжит район>>> Цзе чжєvнгийн Гуань эзэнтний сvм>>> Тай юаний цзин си сvм>>>  
  Да тvнгийн Юнь гангийн чулуун агуй>>> Ин сяний модон суварга>>> Гуан шэн сы хийд>>> Цяо овогтынхны гэр хvрээ>>>  
  Шань си мужийн музей>>>