|
|
Щаньси муж |
=============================================================================================== |
|
|
|
|
Хэн
шань уулны үзэмжит район
Хэн шань уул Шань си мужийн Да тvн хотын Хvнь юань Сяний тєвєєс
ємнєєшєє 4 километр зайтай байрладаг.
Энэ бол Хятадын тєрийн зєвлєлєєс
1982 онд нийтэлсэн vндэсний хэмжээний гол болох vзэмжит районы
анхны жагсаалтад орсон газар бєгєєд Шань си
мужийн нэртэй 10 vзэмжит районы нэг юм. Тянь фэн лин хэмээх ноён
оргил нь далайн тvвшнээс 2017 метр єндєр байж, Хятадын
умард нутгийн тэргvvн уул гэж нэр |
|
|
алдаршсан
байгаа юм. |
Хятадын
умард нутгийн нэрт хайрхан Хэн
шань уул Хятадын бусад 4 нэрт хайрхантай
эн зэрэгцэж, аугаа сvрлэг бартаа
ихтэй, vзэмж байдал нvсэр жавхаатай
байдаг. Уг vзэмжит районы нийт талбай
нь 147 хавтгай дєрвєлжин километр
байдаг юм. Эндэхийн байгалийн vзэмж
болон дурсгалт газруудыг тархалтынх
нь дагуу 15 хэсэгт хуваадаг. Энд
Хятадын vндэсний хэмжээний голдлогтой
хамгаалалтад хамрагдсан дурсгалт
газар нэг, муж хот сяний шатны голдлогтой
хамгаалалтад хамрагдсан дурсгалт
газар 40 гаруй байдаг юм. |
Хэн
шань уулыг аль эрт Хань улсын vеэс
нээж ашиглаж эхэлжээ. Умард Вэй улсын
vед хєгжєєд оргилдоо тулсан
байлаа. Хожим нь Тан улс, Алтан улс,
Мин улс, Манж Чин улсын vед єргєтгєж,
тахин давтан засан сэлэвснээр тvvх
соёлын ихээхэн хэмжээний ул мєр
vлдэгдэж иржээ. Ганц Тянь фэн лин давааны
vзэмжит районд гэхэд л янзаараа байгаа
бурхны шашин, бомбын
шашин, Кvн Зийн сургаалын тахилга
тайлгын сvм хийд зэрэг 30 гаруй эртний
барилга жич ихээхэн хэмжээний баримал
шуумал хєрєг, шашны эдлэл хэрэгсэл,
хєшєєний бичээс, хадны бичиг
зэрэг бий. Эрт дээр vеэс энэ газар зам
буулингийн |
|
|
умард
тулгуур, ижил нь vгvй нэрт хайрхан
хэмээн нэршсэн ажээ. |
Хэн
шань уул эгц єндєр байж, асга
халил олонтой болохоор цєєн
бус ордон харш сvм хийдийг бvр асга
хадны нємєр гvн завийн эрэг
дээр маш эвлэгхэн байгуулсан байдаг.
Халил хадны энгэр дээр цогцлогдсон
Хэн зvн хэмээх том дуган ємнєд
хязгаарыг сэхvйн ширтэж, сvрлэг
бєгєєд vзэмжтэй харагддаг.
Аглаг гvнд суурлуулсан умард хайрханы
нойрслогын ордон буюу бунхныг
хадны агуйд шигтгэж байгуулжээ.
Тэргvvн єргєн алтан гадас
одонг бараалсан Кvй син лєv хэмээх
асар уулсын дунд бэрх бартааны
ємнє омогтой гээч сэхvйн сүндэрлэнэ.
Гvн завийн эрэг дээрэх Сань цин
тянь хэмээх дуганг цавчим хадны
vе дагуулан тун ч уран сайхан байгуулжээ.
Ялангуяа умард Вэй улсын vед байгуулагдсан
Суань кvн сы хэмээх хийд бол бурхны
шашин, бомбын
шашин, Кvн зийн сургаалын онцолгыг
уялдуулан нэгтгэж байгуулсан Хятад
оронд туйлийн ховор байдаг маш
євєрмєц сvм хийд болох
бєгєєд улс гvрнийхээ сахиус
болсон, хорвоо дэлхийд алдартай
ховор эрдэнэ байгаа юм. Yvнийг хvмvvс
гайхамшгийн дээд хэмээн магтдаж
vнэлдэг билээ. |
|
|
Ли байгийн
бичээс “Нvсэр жавхаа” |
|
|
|
|
|
Хэн шань уул бол эрт дээр vеэс Хятадын
жуулчиллын нэрт дархан газар болсоор
ирсэн бєгєєд Хятадын эртний
урлагийн эрдэнэсийн сан байгаа юм.
Эндээс уул усны сvрлэг сайхныг сонирхож
болох тєдийгvй хорвоогийн сонин
гайхамшигт нvд тайлагдаж, мэдлэг ухаанаа
тэлэн,гоо сайхны хvртээл авч,сэтгэл
санаагаа |
|
|
нээгдvvлэн,
унаган байгалийн халуун элгэнд хєлбєрж
явахад хязгааргvй сайхан зугаатай
санагдаж, єєрийн эрэхгvй сэтгэл
хорогддог билээ. |
|
|