|
|
Щаньси муж |
=============================================================================================== |
|
|
Цяо овогтын
байшингийн орой |
|
|
Цяо
овогтынхны гэр хvрээ
|
Цяо овогтынхны
гэр хvрээ Шань си мужийн Ци сяний
Цяо цзя бао тосгонд байрладаг.
Энэ нь єнєє Ци сяний ардын
зан заншлын музей болоод байна.
|
Цяо
овогтын гэр хvрээ гэдэг нь бэхлэлттэй
хот маягийн барилга юм. Энэ нь эргэн
тойрон 10 метр єндєр битvv тоосгон
хэрэмтэй. Хэрмийн оройгоороо сэгээтэй
бєгєєд манааны асартай.
Зvvн тийшээ хандсан их хаалган дэрээ
єндєр том асартай бєгєєд
тvvнийхээ доогуур нь хотын хаалга
шиг агуй маягийн урт хонгилтой
юм. Хаалганы дээрэх том асрын нvvрэн
талд “Фv чжvн лан хуань” хэмээх
дєрвєн том алтан vсэгтэй,
хєх дэвсгэртэй илэрхийлэл єлгєж
бий. |
|
|
|
Хаалганы
хоёр хажуугаар “Yр хойчис мэргэн
цэцэн болбоосу vндэс угсаа бадармой,
ахан дvvс эе найртай болбоосу ар
гэр єнєржмєй” хэмээх зэс
vсэг шигтэгсэн хос уянгатай байж,
хаалганыхаа эсрэг талд тоосгоор
барисан насан хутгын vлзий хээтэй
халхавч хэрэмтэй юм. Халхавч хэрмийн
хоёр хажуугаар Манж Чин улсын сvvлчийн
vеийн цэргийн их сайд Цзє цзvн
тангийн “Шунал тачиалыг огоорч,
тэнгэрийн ёсыг сэргээмой, ном судрыг
хурамдуулж єгvvлэл зохиолыг
туурвинмой” хэмээсэн гор тигтэй
хос уянга байгаа юм. Энэ гэр хvрээний
эзэн нь орон нутагтаа их нэр хvдтэй,
юум vзэж нvд тайлсан баян наймайчин
байсныг энэ бvхэн нь харуулж байгаа
юм. |
Цяо овогтын
гэр хvрээ бол дотроо бас их олон
хvрээ хашаатай асар том барилга
байгаа юм. Yvнийг хvмvvс Хятадын Манж
Чин улсын vеийн умард нутгийн иргэдийн
орон сууцны барилгын дотрох нэгэн
гэрэлт сувд хэмээн нэрэлдэг юм.
Тvvний талбай нь 8724.8 хавтгай дєрвєлжин
метр байж, барилгын талбай нь 3870
хавтгай дєрвєлжин метр байдаг
юм. Том хаалгаар нь дотогшоо орход
80 метр урт, 7 метр єргєн чулуун
зам бий. Гэр хvрээн дотрох 6 хашаа
нь энэ чулуун замын хоёр хажуугаар
жигдэрч, хамгийн дотор талд нь
дээдсийнх нь тахилгын сvм байдаг.
Умард хэсгийн гурван том хашааны
саравчтай хаалгаар тэрэг хvсэг
орж гарч болно. Хаалганы гадар
талд морь уях чулуун багана болон
мордохд зориулсан чулуун гишгvvр
байдаг. Гадар хашааны ємнє
талын байшин, дотор гадар гол байшин
зэрэг нь бvр хоёр давхартай ордон
юм. Уг хашаан дотроо бас 3 тасалгатай
хашаатай. Энэ бол жинхэнэ гаднаас
нь харахд гурван тасалгатай боловч
vнэндээ дотроо таван тасалгатай
угсраа байшинтай гэр хvрээ юм. Ємнєд
талын гурван том хашаа нь бол бvр
дотроо хоёр тасалга хашаатай дєрвєлжин
гэр хvрээ юм. Хаалагууд нь доороо
индэн дээрээ саравчтай. Бvх гэр
хvрээг гол дэдийн ялгаатай зохиож,
гол ордонд гэрийн эзэд байрлаж,
хажуугийн ордонд зочид болон зардас
нар байрладаг нь дээд доодын чанга
ялгаатай байсныг харуулж байгаа
юм. Гэр хvрээний дотор тоосго, чулуу,
модоор бариж шууж сийлж бvтээсэн,
дvрс хэлбэр агуулга санаа нь огтхонч
давтагдсангvй, хvн, цэцэг навч, нарс
майлс, жимэс ногоо зэргийн уран
бvтээлvvд нь сайн санхан, баян чинээлэг
байхын бэлэг тэмдэг байлаа.
|
|
|
|
Ардын зан заншлын музей болсон уг
Цяо овогтын гэр хvрээ нь єнєє
бас жуулчиллын vзэмжит район болоод
байна. Уг музейд цаг хугцаа, насжил,
цаг улрал, ураг хурим оршуулга зэрэг
улаан цагааны явдлын ёслол, дээдсийн
тахилга тайлаг, амьдрал ахуйн байдал
зэргээр гол агуулга болгож, Манж Чин
улсын сvvлч, Хятад иргэн улсын эхний
vеийн Жинь жvн хавын ардын зан заншил
болон амьдарлын дадгаалыг нэлээд
системтэй харуулж, жуулчид танилцагсдад
Хятадын уламжлалт барилгын намба
тєрхийг харуулхын зэрэгцээ ардын
зан заншлын мэдлэг хангадаг байна. |
|
|
|
|