|
Дээд
сvм нь Хvє шань уулны оргил дээр
байдаг. Yvнд сvмийн хаалга, Аминдаваа
буюу Цаглашгvй гэрэлт ﹙Одвагмид﹚бурхны
дуган, Шагжмуни бурхны дуган, Жанрайсаг
буюу Арьяабал ﹙Хомьсим
бодисатва﹚бурхны
дуган, Газрын
зvрхэн буюу Сайнямбу бурхны дуган
жич хажуугийн гэрvvд, хонгил гудам
чихэн гэр зэрэг байдаг юм. Мин улсын
Жэн Дэ, Цзя цзингийн онууд буюу 1515
оноос 1527 онуудад шар ваараар, 13 vетэй,
47 метр єндєр, наймалжин хэлбэртэй,
солонгон суварга нэмэж байгуулжээ.
Доод сvм нь Хvє шань уулны хормойд
дээд сvмээсээ 0.5 километр зайтай оршдог.
Yvнд сvмийн хаалга, єнмє дуган,
арын дуган, жигvvрийн дуган зэрэг барилга
байдаг юм. Ємнє дуганг нь таван
тасалгатай, арын дуганг нь долоон
тасалгатай. Эдгээрийг бvгдийг хадны
vеэн дээр хад шахуулан байгуулсан
болохоор тал дээвэртэй байдаг юм.
Дугангийн дотор талын дєрвєн
талын хананд бvр дvvрэн хээ зурагтай
байдаг. Эдгээр нь Юань улсын vеийн
хvний бvтээл юм байна. Энэ дундаа 16
метрийн хэмжээтэй хоёр зургын єнгє
будаг єнєє ч яг цоо шинээрээ
байгаа билээ. Харамсалтай нь хананы
бусад зургийг 1928 онд хvн хулгайлаж
аваад харь гvрэнд худалдчигсан байлаа.
Одоо Америкийн Кансаас хотын Нелсон
нэрэмжит урлагийн ордонд хадгалагдаж
байна. Гуан шэн хийдийн доод сvмтэй
хэрэмхавчин байрлаж байгаа Шуй шэнь
мяо хэмээх Лусын сvм байдаг юм. Энэ
нь сvмийн хаалга, ёслолын хаалга, Мин
улсын Ин вангийн дуган жич хоёр жигvvрийн
байшин, |
|