Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Тяньжин хот
=========================================================================================================
 
 

Рv шэн хэмээх хадны бичээс

 

Пань шань уулны байгалийн vзэмжит район

 Тяньжин хотын Цзи сяний хотоос баруун хойш арван хоёр километр зай газарт оршдог Пань шань уул бол эх байгалийн єнгє тєрх болон эртний тvхх соёлын дурсгалт vзэмжээрээ нэрд гарсан зуун зургаан хавтгай дєрвєлжин километр талбай бvхий байгалийн vзэмжит район юм. Тvvхэн дээр “Нийслэл Бээжингийн зvvн тал дахь тэргvvн уул” хэмээгдсэн уг уулыг мянга есєн зуун ерэн дєрвєн онд Тєрийн Зєвлєлєєс vндэсний хэмжээний байгалийн болон тvvх соёлын vзэмжит гол районоор тогтоосон юм. Энэ нь мєн ч хятадын умард нутгийн аялал жуулчиллын нэрт газруудын нэг нь болдог юм. Пань шань улны байгалийн vзэмжнь “Y фэн ба ши” буюу Таваноргил найман хад,“Саньпань чжи шэн” буюу Гурван бэрхийн гайхамшиг

 
 
зэргээрээ онцлог байдаг юм. Гvа юе хэмээх ноён оргил нь далайн тєвшнєєс найман зуун жаран дєрєв арвны дєрвєн метр єргєгдєн байдаг. Пань шань уулны энэхvv ноён оргил дээр Тан улсын vеийн Дао цзvн хэмээх их эрдэмт ламтны байгуулсан Дипамкара буюу Зулыг зохиогч бурхны шарилын суварга бий. Пань шань уулны багцран сvндэрлэх таван оргил, сонин хачин хад чулуунуудаас Гурван бэрхийн vзэмж бvрддэг байна. Шан пань буюу Дээр бэрхэд нь хєхрєн шvvрлэсэн нарс майлсны гайхамшиг, Чжvн пань буюу Дунд бэхэд нь этгээд хачин ургаж бvрдсэн хад цохионы гайхамшиг, Ся пань буюу Доод бэрхэд нь мєнх ундарсан булаг горхийн гайхамшиг гэж бий. Пань шань уул нь Хань улсын vеэс судар бичигт тэмдэглэгдэн иржээ. Дэндэхийн аялал жуулчиллын vйлс нь Тан улсын vед маш их хєгжиж, Манж Чин улсын vед хамгийн дээд тєвшинд хvрсэн байлаа. Вэй улс болон Цзинь улсын vеэс эхлэн, олон vеийн хаад Пань шань ууланд далан хоёр сvм хийд, арван гурван суварга болон Цзин цзи шань хэмээх хааны асар том нэг цэцэрлэгт хvрээлэнг байгуулснаар “Эсрvvн ертєнцийн номын гайхамшиг” болон “Хувилган увдист орны vзэмж” нь эндэхийг нийдэмд нь гоёлон чимэглэсэн байдаг билээ. Манж Чин улсын тэнгэр тэтгэгч хаан энд зугаалаад, “Єнєр сайхан энэ Пань шанийг эрт мэдсэн аваас, Ємнє зvгийн Жян нань газраа зорчих юун билээ” хэмээн шагширхан єгvvлсэн ажээ.
 
       
Юнь чжао сы хийд

Нийслэлийн зvvндэх анхны уул

 

Саран єлгєгдсєн хэмээх оргил

 

Пань шань уул нь эрт дээр vеэсээ аваад хаад язгууртадын алжаал чилээгээ тайлж аялан зугаацдаг газар байсан болохоор, энд нэрт тvшмэд суут эрдэмтэдийн ул мєр, тэдэнтнй холбоотой vлгэр дотогтой буурь, шvлэг найраг, хууч яриа, хошон зохиол зэрэг  vлэмжхэн vлдэж манай vед уламжлагдан иржээ. Асга хадат хавчил жалгаар нь хадны бичээс олон байдаг. Зуу шахам жилийн хугацаанд Пань шань уул ороо босгоо цаг vеийг єнгрvvлж, байгалийн орчны байдал тєрх нь ихээн эвдэгдсэн байв. Єєрчлєлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжvvлснээс хойш, эндэх нь vр ашитай хамгаалагдаж хєгжсєн юм. Єнєє Рv шэн, Тянь чэн сvм, Вань сvн сvм, Юнь чжао зэрэг дєрвєн их vзэмжит районы гуч гаруй цэгийг жуулчидад нээлттэй болгосон байна. 

 
 
=========================================================================================================
 
 
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
=========================================================================================================
 
===================================================================================================================================