|
|
Шянган |
=============================================================================================== |
|
|
Да
юй шан уулын Бао лиан си хийд болон
Тиан таны том Шагимуни бурхан
Шянган арлын баруун талд байрладаг
Да юй шан уул нь Шянган районы vзэсгэлэн
сайхан байгальтай, хєл хєдєлгєєн
ихтэй хотын дундахь нам сэлvvн газар
тєдийгvй эртний бичиг дурсгалын
зvйл маш олон байдаг уул юм. Чин улсын
эхэнд байгуулсан хуучны бэхлэлт, |
|
|
|
|
Дvн
юнь сай хот, Хєv ван миао сvм, арьяабалын
сvм зэрэг нь бvр энэ Да юй шан ууланд
байрладаг юм. Ялангуяа сvvлийн жилvvдэд
Ан пин дэхь Бао лиан си хийдэд Тиан
таны том хvрэл бурханыг бvтээснээс
хойш, жуулчид тасрахгvй болсон юм.
Бао лиан си хийд, Да юй шан уулын дунд
хавиар, Ан пин шан уулын хотгорт байрладаг.
Эргэн тойрноор нь уул сарьдаг хvрээлэн,
дов толгод vргэлжилж, маш vзэсгэлэнтэй.
Ялангуйяа энэ хийдийн ємнє талд
байгаа Фэн хуан шан ууланд авиран
гарч, ургах нарыг сонирхох нь хамгаас
гоё байдаг.Бао лиан си хийдийг 1924 онд
байгуулаад,одоо болтол |
|
|
дал гаруйхан жил болж байгаа боловч,
барилгын цар хэмжээ нь том, газрын
байц, байгаль орчин нь маш vзэсгэлэнтэй
байдгаараа “ємнє газрын бурханы
орон” гэж нэрлэгдэн, Шянганы дєрвєн
том сvм хийдийн дотор тэргvvн байранд
жагсаагдаж байна. Бао лиан си хийдийн
ємнє талд єргєн чєлєєтєй.
Єргєн чєлєєнд нь Бээжингийн
Тиан тан цэцэрлэгт хvрээлэн-Тэнгэрийн
сvмийн бємбєргєєн дуганыг
дууриалган, гурван давхар жижиг мандал
байгуулж, эсрэг талын уулан дээрэхь
Тиан таны том Шагимунь бурханы чимэг
болгожээ. Энэ сvмийн ємнє талд
нь бас дєрвєн тулгууртай, гурван
давхарлагт, ас дээш шовойсон чулуун
пайлуурт гурван асартай. Пайлуурт
асрын гол дундахь хєндлєн пайлуур
дээр нь “Бао лиан си хийд” гэсэн дєрвєн
том vсэг сийлж байна. Энэ пайлуураар
дотогш орж, модон сvvдэрт замаар урагшаа
явбал, хийдийн хаалганд хvрэх юм. Сvмийн
хаалга нь маш онцлогтой. Чулуун тавцангийн
доогуур гурван орхиул нvхэн vvдтэй.
Чулуун тавцангийн дєрвєн талаар
хашлага хэрсэгээр хvрээлж, тавцангийн
гол дунд нь дан саравчтай, уулын оройд
тулсан гурван том дуган байгуулсан
нь сvрлэг vзэсгэлэнтэй харагдана. Бао
лиан си хийдийн зvvн ємнє талд
хэдэн арван метр нэгэн уулан оргил
байрлаж байна. Тэр нь яг л ганди тогшиж
суугаа хуушаан шиг харагдахаар нь
Гандын уул буюу Мvv юй шан уул гэж нэрлэжээ.
Ууланд нь ирээд баруунш харвал, єндєр
том шуумал бурхан харагдана. |
|
|
Энэ
бол даруй зэсээр цутгасан шагимуни
бурхан болох юм. Нийт гучин дєрвєн
метр єндєр, ауга сvрлэг энэ бурхан
бол дэлхий дээрэхь хамгийн том зэс
бурхан юм. Бээжингийн Тиан тан- Тэнгэрийн
сvмийг бэлгэдсэн суурин дотор нь vзмэрийн
тэнхимтэй. Yзмэрийн тэнхимд нь буддын
шашны тєрєл бvрийн урлагийн бvтээл
болон ханын зураг, уран бичмэл зэргийг
дэлгэн тавьж байна. Шагимунь бурханы
энэ том зэс шуумал хєшєєг
зурж тєлєвлєхєєс аваад
1995 онд бvтээж дуусгах хvртэл зургаан
жил орсон юм. Одоо энэ бурхан нь Бао
лиан си хийдтэй нэгэн цогц болж, Шянгангийн алдарт жуулчлалын газар болоод
байна. |
|
|
|
|