|
Сvн
ван тай тавцан
Сvн
ван тай тавцанг мєн Сvн хуан тай
тавцан гэж нэрлэх юм. Шянганы Жиv лvн
дэхь хуучин Чи дээ онгоцны буудлын
баруун єнцгийн гадар талд, Сvн ван
тай гудамжны баруун vзvvрт, Фортын замтай
нийлсэн хэсэг дэхь Сvн ван тай цэцэрлэгт
хvрээлэнд байрладаг юм. Цэцэрлэгт
хvрээлэнгийн дотор бусгасан чулуун
хєшєєн дээр Сvн ван тай тавцангийн
дєхєм тvvх болон эртний энэхvv
дурсгалт тавцанг хамгаалсан єнгрєлтийг
тэмдэглэжээ. Чулуун хєшєєн
дээр бас тодорхой тайлбар хийсэн бичээстэй.
Чулуун хєшєєний бичигт, Чин
улсын Сайшаалт Ерєєлтийн онуудад
Сvн ван тай тавцангийн сийлбэр vсгийг
дахин сийлж засаад, сvvлээр нь онгоцны
буудлын барилга байгуулах шаардлагатай
болсноор, чулуун тавцанг энэ газарт
шилжvvлэн авчирч хамгаалсан тухай
єнгрєлтийг бичин тавьжээ. Сvн
ван тай тавцангийн ирэлтийн тухай
хєшєєний бичээсэнд мєн
тодорхой тайлбартай. “Дуан Цvн , Фvжєvд
мужийн тvшмэлийн алба хааж байхдаа
Юань улсын цэрэгт нэхэгдэн далайд
гарчээ ...... дєрєвдvгээр сард Чан
дийд хvрч, тэндээ ордон байгуулж, тэрхvv
ордно Сvн хуан тай тавцан хэмээн нэрийдсэн
.....” гэж тэмдэглэсэн байна. Энэ чулуун
хєшєєний бичээсэнд, Ван, Хуан
хоёр vсгийн тухай тодорхойлсон тєдийгvй
Сvн Жи нантай хамт энэ газар жуудан
дутааж ирсэн бусад хvмvvсийн дээдсийн
сvм, бунхан, хийд зэрэг эртний дурсгалт
зvйл болон уламжлал яриан дахь Дуан
Цvнгийн энэ газарт тєрийн хэрэг
vйлдэж байсан зэргийг тэмдэглэж байна.
Харамсалтай нь хуучны эдгээр дурсгалт
газрын олонх нь ор мєргvй болжээ.
|
|