Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Шянган
===============================================================================================
 
 

Жиv лvн жай хот

Жиv лvн арлын зvvн хойд буланд байрладаг Жиv лvн жай хот бол Шянгангийн нэлээд эртний тvvхтэй, нэлээд том мєртєє будлиантай, маш баялаг агуулгатай эртний дурсгалт газар юм. Єнєє энэ хуучин хотод маш их засвар хийж, vнэ цэнтэй тvхийн хуучин газар, аялан жуулчлах аятай сайхан газар болгоод, Жиv лvн жай хотын цэцэрлэгт хvрээлэн гэж нэрлээд байна.

 
   Чин улсын Энх Амгалан хааны vед, даруй 1668 оноос их буны тавцан зогоож, цэрэг суулган сахиулсан юм. Сvvлээр нь суугаа цэрэг нь олшрон, хамгаалалтын байрь суурь нь дээшлэхийн хирээр, хотын хэрэмтэй хот болж, хот дотор нь яам, агуулах, цэргийн хуаран зэрэг барилгатай болжээ. Жиv лvн жай хотыг засаж байгуулсан тvvх нь Чин улсын засгийн газар Шянган районыг удирдахаа алхам алхамаар боловсронгуй болгон эрчимжvvлснийг харуулж байгаа юм.
 
 
        1840 оны хар тамхний дайнаас хойш, Английн империалистуудын Шянганыг тvрэмгийлэн эзлэх vйл ажиллага нь улам гаарсан байна. Гэвч нутгийн ард олон болон Чин улсын засгийн газрын хэсэг албаны хvмvvсийн хvчин цармайлтаар, мєн 1898 онд байгуулсан “ Шянганы хилийг єргєтгєх тусгай жаалтын ” дагуу, Жиv лvн жай хотыг мєн Хятадын удирдлагын хvрээнд байлгахыг Английн засгийн газар зєвшєєрсєн юм. Эвдэрч хоцорсон энэ бэхлэлтээ хамгаалахын тєлєє 1899 онд, тухайн vед Хуунань, Гуанжєvгийн ажил хэргийг удирдаж байсан амбан захьрагч нь зургаан зуун хvнийг томьлон Жиv лvн жай хотод суулгажээ.Ингэснээр Английн эрх баригчид, энэ бол Шинэ жиегийн оршин суугчдыг дэврээж, Английн удирдан хамааралтыг эсэргvvцvvлж байгаа хэрэг мєн гэж vзээд, Жиv лvн жай хотод суулгаж байгаа албаны хvн болон ард олныг татахыг хатуу шаардсан байна. Чин гvрний зєєлєн буурай засгийн газар нь заналхийлалд сvрдээд, энэ хотод суулгаж байсан албаны хvмvvсээ татж аваачсан байна. Yvнэс дараа нь Шянгань дахь Английн засгийн газар, оршин суугчдад газар эдлvvлэх эрхийг хасаж, таван жилийн хугацаатай тvрээслvvлэх болжээ. Тэр vеэс аваад бусад ажил тєрлийнх нь, христосын шашны нийгэмлэг зэрэг байгууллага Жиv лvн жайгийн газрыг ихээр тvрээслэн авчээ. Єнгрєгч зууны хориод он болоход, энэ Жиv лvн жай суурин нэгэнт эвдэрч сvйдээд, хотын хэрэм нь ч нурж унасан байна. Япон цэрэг Шянганыг тvрэмгийлснээс хойш нэн ч баларч сvйдээд ор мєргvй болжээ. Шянган эх орныхаа мэдэлд буцах асуудал урагштай зохицуулагдахын хирээр, 1987 онд Хятад Английн засгийн газар, Жиv лvн жай хотын буурийг цэцэрлэгт хvрээлэн болгох асуудлаар
 
хэлэлцээр тохиролцсон байна.Ингээд 1994 онд барилгын ажлыг эхлvvлж, жаран сая гаруй Шянган доллорын хєрєнгє мєнгє оруулж, энэ ажлыг биелvvлсэн юм. Уг цэцэрлэгт хvрээлэнг Мин улсын сvvлч, Чин улсын эхний ємнєд нутгийн цэцэрлэгийн хэв загвараар зураг тєсєл хийж, уулын байсан яам, хот хамгаалсан гол, эртний худаг, хэрэм хашаа зэргийг нь сэргээж, хvмvvст эртний хот болон Шянгангийн тvvхийг гvvнзгий ойлгуулж байна. Сэргээн байгуулсан яамны тамгийн газар зэрэг барилга дотор бас музей гаргаж, энэ эртний хотын хєгжил бадралтай байснаасаа эвдэрч сvйдээд тамтаг болсон тvvхийг хvмvvст тал бvрээр танилцуулж байна.
 
Цзю лvнгийн хот
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Да юй шан уулын Бао лиан си хийд болон Тиан таны том Шагимуни бурхан>>> Сvн ван тай тавцан>>> Ли жэн v дэхь Хан улсын бунхан>>> Жиv лvн жай хот>>> Шянгангийн музей>>>