|
толь
шиг тунгалаг гол мєрєн, нуур
бvрд, хачин гайхалт агуй дvнтэй байдгаараа
дотоод гадаадад алдаршиж, тєрийн
зєвлєлєєс энэ нутгийг улсын
гол хамгаалалтад хамруулсан анхны
бvлэг vзэмжит районуудын нэг болгосон
байна.
Гvй
линий Ли жиан бол эртнээс аваад алдарт
уул усны vзэмжит район юм. Уг район
дахь уул хад нь ас дээш босон, зарим
хэсэгт нь єнчин оргил сэхvйж, зарим
газарт нь олон оргил хэлхээрэлдэн,
ой мод vргэлжлэн, Ли жиан мєрєн
болон тvvний салбар урсгал нь чулуун
уул сарьдгуудын завсраар мурилзан
тахирлан урсч, уул усаар хvрээлэгдэн,
этгээд vзэсгэлэнтэй байдгийн учир
“Гvй линий уул ус хорвоод хосгvй vзэсгэлэн”
гэж ярьдаг юм. Уг vзэмжийн нутаг дахь
Ли жиан мєрєн, хулсан бишгvvр
хад буюу Лvv шэн хад, тахиур долоон
одны хад буюу Чи шин ян хад, Дv шиv шан
уул, Фv бєє шан уул, Дие цай шан
уул нь хамгаас тєлєєлєх
чанартай бєгєєд vндсэндээ
Гvй линий уул усны охь сод нь юм. Гvй
линээс жижиг усан онгоцоор Ли жиан
мєрний урсгал даган Ян шєє
ороход усан замаар наян гурван км
явна. Энэхvv усан зам дагуу оргил сарьдаг
нь vзэсгэлэн тєгєлдєр, номин
цэнхэр нуур бvрд толь шиг сайхан туналзаж,
хєхємдєг уулын сvvдэр нуурын
уснаа тольдогдон, хоёр эргийн єнгє
vзэмж нь зуун газрын зургийн гудамлиг
шиг тансаг гоё байдаг. Энэ зам дагуу
байгаа гол vзэмж гэвэл, Шиан би шан
уул, Чуан шан уул, Дєv жи шан уул,
Жин пин шан уул, Мєє пан шан уул,
Гуан ин хад, Шиv шан уул, Сахиулсан
уул, Хуа шан уул, Хуан бvvгийн сvvдэр,
Лєє ши шан уул, Би лиан фэн оргил
зэрэг байна.
Хулсан
бишгvvр хад буюу Лv ди ян хадны ойр хавиар
хулсан vет цагаан євс ургаж, энэ
євсєєр хулсан бишгvvр хийж
болох учраас ийнхvv нэрлэжээ. Лv ди
ян бол хєрсєн доорхи уусагдмал
агуй юм. Агуй дотор нь янз бvрийн хэлбэр
тєрхтєй хєхєн чулуу, чулуун
сєює, багана, хєшиг, чулуун
цэцэг зэргийн vзэмж онцын сайхан байрлажээ.
Тахиур долоон одон агуй буюу Чи шин
яны агуй нь дээр, дунд, доор гурван
давхар. Дээд талын давхар нь дундын
давхараасаа наймаас арван хоёр метр
єндєрт байрлаж, доор давхар нь
хєрсєн доор байрлаж байна. Хvмvvсийн
аялан жуулчлахад зориулан нээлттэй
болгож байгаа дундын давхар нь байгаль
эхээс заяасан зургийн гудамлиг гэсэн
л vг. Найман зуун метр урт аялалын шугам
дагуу хачин vзэсгэлэн янз янзийн агуй
жигдэрч, хvн ч юм vv амьтан ч юм уу гэмээр
олон сайхан vзэмжтэй. Тэгш газраас
ас буссан Дv шиv фэн оргил онц vзэмжтэй.
Баруун хормойгоос нь чулуун шатаар
гурван зуун зургаан шат авирч байж
оргилд нь гарах юм. Энэ оргилд гарч
доош харахад, Гvй линий vзэсгэлэнт
сайхан уул ус нvдний доор ив илхэн.
Дие цай шан ууланд євгєн мод
ханаран ургаж, уул усны vзэсгэлэнт
сайхан vзэмж нь цэцэрлэгийн барилгатайгаа
хослон жигдэрч, онцын vзэсгэлэнтэй.
Yзэмжит районд бас эртний бичиг дурсгалын
зvйл маш олон байна. Зєвхєн чулуун
сийлмэл гэхэд л хоёр мянга гаруй ширхэг
байх бєгєєд эдгээр нь vзэмжийн
районы газар болгонд тvгэж, бас Чин
улсын vеийн хашлага далан, Чин улс,
Хан улсын vеийн эртний боомтын хуучин
буурь, Мин улсын vеийн ордн харш зэрэг
байна.
Гvй
линий уул ус нь дєрвєн том онцлогтой.
Номин цэлгэр уул, номин цэнхэр ус,
хачин гайхалт агуй дvн, vзэсгэлэн сайхан
хад чулуутай гэсэн ийм онцлогтой.
Лv ди ян хад нь хачин агуй хєєрхєн
чулууны онцлогыг бvрэн харуулж байна.
Гvй лин хотын баруун хойнохь Гун мин
шан ууланд байгаа Лv ди ян агуй 240 метр
гvvн, бараг 500 метр урт аялал жуулчлалын
замтай юм. Агуй дотор нь уян тунсаг
галбиртай, аугаа сvрлэг дvр байдалтай
аяндаа бvтсэн хєхєн чулуу ягцарчээ.Yvний
дээр нь гэрлээр чимээд, олон тєрлийн
дvр байдалтай болгосноор ягц шигvv
буюу тархай бутархай байрласан чулуун
багана,чулуун сєює, хєхєн
чулуу, чулуун далбаа, чулуун хєшєгvvдийг
урлагийн бvтээлvvд болгож, хvмvvст сэтгэн
бодохын баялаг зай болон урлагийн
хvртээл эдлvvлж байна. Бvхийл агуй нь
тэр чигээрээ эх байгалийн урлагийн
ордон гэсэн vг. Амьжралын амьсгал бялхасан
“арслант давааны єглєєгийн
туяа”, сvрлэг vзэсгэлэнт “єндєр
хавцлаас асгаран буух vзэсгэлэнт хvрхрээ”
, ариун тунгалаг уур амьсгалын магтуу
болсон “цасан оргилын номин нарс”
, єргєн их “балар эртний ой шугуй”,зvvдэн
ертєнц ч юм vv гэмээр “болор ордон”,
нам гvм намбаалиг “лимбийн эгшиг”
тэрчлэн бодит зvйлтэйгээ авь адилхан
цасан хvн, тарвас ногоо, мєрєг
загас, дун зэргээс байгаль эхийн урлан
бvтээсэн урлагийн бvтээлийг сонирхож
болох тєдийгvй цэцэрлэгийн ажилчдын
авьяас билгээрээ бvтээсэн гэрэл, гоо
сайхны хvртээлийг єєрийн биеэр
ухааран мэдэрч, урлагийн ордонд байгаа
шиг сэтгэгдэл тєрєхийг юун єгvvлэх
билээ. Нvд эрээлзэм хєхєн чулуугаар
бvрэлдсэн гуч гаруй vзэмжийн дундуур
дєчин минутын аялалын замыг нэг
мэдэхэд явад дуусчхасан байх юм. Гуч
гаруй жилийн турш,харь орны тєрийн
удирдагч хэдэн арван хvн энд танилцан
айлчилж, “уул ус нь уянгийн шvлэг шиг
гоё” , “хачин гайхалтай”, “насан туршдаа
мартахгvй” гэх зэрэг бичээс бичин
vлдээсэн юм. |
|