|
|
Гуан
си муж |
=============================================================================================== |
|
|
|
|
Шиан
шан уулын цэцэрлэгт хvрээлэн
Шиан шан уулын цэцэрлэгт хvрээлэн
нь Гуан сигийн Гvй лин хотын тєв
дэхь Ли жиан мєрєн болон Тао
хуа жиан мєрний уулзарт байрлаж
байна. 11,88 га талбайтай энэ цэцэрлэгт
хvрээлэнд байгалийн уул ус болон тvvх
соёлын vзэмж хослон жигдэрч,уул, ус,
агуй, тинз,арал,
тагт, тавцан, зєрєг, бичиг дурсгалын
зvйл, эртний дурсгалт газар зураг мэт
байрлаж, хамгаас vзэсгэлэнтэй. |
|
|
Шиан шан уулыг утгачилбал заан
уул гэсэн vг юм. Энэ уулыг заан уул
буюу зааны хамар уул гэж нэрлэж байна.
Энэ цэцэрлэгт хvрээлэнгийн гол vзэмж
болсон уул нь Ли жиан мєрний оломд
орж ирээд ус ууж байгаа заан шиг дvрстэй
болохоор нутгийн хvмvvс энэ уулаа
Гvй лин хотын сvлд уул гэж дээдлэдэг
юм.Уулны
vзvvрт саран агуйтай, энэ агуй арван
тавны тэргэл
|
|
|
саран
шиг уулаа нэвтлэж, тунгалаг мєрний
ус агуйгаар нэвтлэн єнгєрч, агуйн
сvvдэр мєрний усанд тусаад, “усны
ёроолд тэргэл саран хоногшиж, усан
дээгvvр тэргэл саран дэгдсэн” хачин
гоё vзэмжийг бvрэлдvvлэн, vvний улмаар
“Шиан шан уулын тэргэл сар” нь Гvй
линий уул усны нэгэн гайхамшиг болсон
байна. Саран агуйн нам гvм хачин сонирхолт
vзэмж эрт эдvvгээгээс аваад эрдэмтэн
мэргэд шvлэгчин яруу найрагч нарын
ухаан билгийг ундруулсанаар агуйн
дотор гаднахь чулуун ханан дээр тєр
тєрийн vеийн тавь гаруй чулуун сийлмэлийн
бичиг дурсгал vлдсэний |
|
|
|
|
олонх
нь Сvн улсын vеийн сийлвэр бичээс болох
юм. Шиан
шан уулын ємнє хормойд Тан улсын
vед байгуулсан Юн фэн си хийд байрлаж
байна.Шиан шан уулын зvvн баруун хормойгоос
чулуун шатаар дээш оргилд нь гарч
болно. Уулан орой нь тэгш саруул мєртєє
ой мод цэлгэрэн, жижг зєрєгтэй.
Мин улсын vед байгуулсан Гvндvvсамбуу
бурханы суврага энд сvндэрлэж байна.
Арван метр гаруй єндєр энэ суврагын
ар талын гол дунд нь том хавтгай чулуун
дээр Гvндvvсамбуу бурханы хєргийг
сийлсэн болохоор Гvндvvсамбуу бурханы
суврага гэж нэрлэжээ. Гvндvvсамбуу
бурханы суврагын хэлбэр дvрс нь нэг
харахад жадны эш шиг, бас нэг харахад
эрдэнийн хул ч юм шиг тєв боровжуун
байдаг. Жуулчид уулын оройд авиран
гарахтай зэрэг сэтгэл сэргэж, цээж
онгойн, алсын vзэмжийг харахад уулан
хот Гvй линий |
|
|
|
|
бvх
єнгє vзэмж тодхон сайхан харагдана.
Байгалийн
vзэмж, тvvх соёлын vзэмж харилцан зохицолдоод,
эртний мєртєє залуухан Шиан
шан уулыг улам ч гоё болгосон байна.
Шиан шан цэцэрлэгт хvрээлэнд жил
туж тєрєл бvрийн цэцэг навчны
vзэсгэлэн ажиллуулж байна. Жуулчин
олон энэ олон цэцгийн vзэсгэлэнгийн
дунд алхалан явж, тунсаг эгч уул,
тунгалаг ариун гол мєрєн, нам
сэлvvхэн агуй дvн, нааланхай хєєрхєн
цэцгэсий нь харахдаа, аршын оронд
ирчхэсэн биш байгаа даа гэж , эргэж
буцахаа умардадагыг яана.Гvй линд
хийх аялал жуулчлал, Шиан шан цэцэрлэгт
хvрээлэнгээс эхлэх юм.
|
|
|