Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Хэ нань   муж
===============================================================================================
 
 
Ян тай гvн ордон
 
Ван v гань уул-Юнь тай шань уулны vзэмжит район

1994 онд Хятадын Тєрийн Зєвлєлєєс Ван v гань уул-Юнь тай шань уулыг vндэсний чухал vзэмжит район болгон тогтоосон юм. Хоёр зуун жаран таван хавтгай дєрвєлжин километр талбайтай Ван v шань уул нь Хэ нань мужийн Жи юань хотын нутагт ар талаараа Тай хан

 
 
шань хайрхныг тvшиж, Шань си мужтай хєршлєн,ємнєшєє Хатан голоос ойрхон байж, бас эртний нийслэл Лvє ян хоттой гол алгасан зэргэцэн оршидог билээ. Уг районд єндєр сvрлэг уул нуруунууд зэргэцэн vргэлжилж, булаг хvрхрээний ус гол горхи болон мяралзан урсаад, урт наст эртний ой мод болон сонин гайхалтай хад чулуу шугуйрсан, орд байшин сvм хийд олонтой, хvнлэгийн соёлын охь содон зvйлс бvрдсэн байдаг. Энэдэх бол дотоод гадаадад нэрд гарсан “Тэнэг євгєн уулыг нvvлгэсэн” гэсэн vлгэр vvсч гарсан нутаг юм.

Ван v шань уул бол хятадын эртний есєн нэрт уулын нэг нь юм. Хань Вэй улсын vед vvнийг хятадын Бомбын шашны ариун орнуудын тэргvvнд жагсаагдаж, “Тэнгэрийн доорхи анхны ариун орон” хэмээн нэрлэгдсэн байлаа. Хятадчуудын євєг дээдэс болох Сюань юань хэмээх Хуан ди хаан энд давчан байгуулан тэнгэр тахиж байсан гэлцдэг юм. Нэртэй орд байшин сvм хийдvvдэд нь Чин шvй гvн орд, Ян тай гvн орд, Зы вэй гvн орд, Фэн сянь гvйнь сvм, Дияаны тэнхим, Пань гv сы хийд, Янь чин, Тянь тань дингийн Хvан ди хааны тэнгэр тахих газар зэрэг бий. Ван v шань ууланд vзэмжит газар олон байдаг, vvнд Гурван улсын vеийн нэрт жанжин Сы ма игийн цэрэг морь нуусан хэмээх Чинь хэ ся хавчлын мянган хvн багтах агуй, хэдэн километр уртлан сунжирсан Цао вэйгийн эртний дамжилга гvvр, Чинь улсын vед байгуулсан ус ашиглалтын “Фан кєv” хэмээх барилга зэргийг жишээлэн єгvvлж болно. “Y лvнгийн туурын цэцгэс уул усаа гоён чимэж, Ван vгийн улаан навчис мянган газрыг туяаруулан гялалзуулмуй” гэсэн нь хаврын єнгє намрын vзэмж байдлыг дvрслэн єгvvлсэн бєгєєд “Усны урсгал зуны шєнийн зєєлєн салхинаа сэрvv татуулж, Y лvнгийн усан хvрхрэн бууж хир тоосыг угааж цэвэрлэмvй” гэсэн нь амралт сувилалтын зусланг хэлсэн байгаа юм. Yvнээс гадна бас хоёр мянган жил болж бий “Мєнгєн гvйлсэн мод”, сэрvvн сайхан амтат “Оргилмал булаг”, Мv чvнь хэмээх мєстлєг, сонин гаймшгаараа аршийн орноос хэтийдсэн хайлмал чулуулгийн агуйнууд, Хатан гол дагуугийн жуулчлалын район зэрэг олон сайхан vзэмжит газрууд байдаг. Хvмvvс дуудмагц  ирж тоглодог Тай хан шань уулны дэгжин шаламгай хєгшмєл сармагчин нь жуулчдын сонирхлыг нэн их татдаг байна.

Тавин таван хавтгай дєрвєлжин километр талбай бvхий Юнь тай шань уул нь Хэ нань мужийн Жяо зvє хотын сиv v сяны нутагт байрладаг бєгєєд эгч асга олонтой, уулсынхан оройгоор ямагт манан хvдэн татдаг болохоор Юнь тай шань буву Yvлэн индэрт уул хэмээн нэрлэсэн байна.

  Юнь тай шань уул нь vvлэнд шурган цэнхэртэн сvндэрлээд, булаг хvрхрээ олонтой, аглаг бєглvv мєртєє гоё vзэмжтэй байдаг билээ. Гучин зурган хад цонио хєдєл даваа, хэдэн арван агуй байдаг бєгєєд цvнхээл хvрхрээ нуур булаг тоогvй олон байдаг юм. Энд гурван зуун арван дєрвєн метрийн єндрєєс буудаг Юнь тай тянь хэмээх хvрхрээ, уул бvрхсэн ой хєвч, гvн жалга дахь гол горни, яз бvрийн оргилмол булаг, Хань улсын сянь ди хааны сvvдрэвч болон бунхан, Тан улсын vеийн оточ Сvнь сы мяогийн эмийн євс тvvж vрэл хийсэн “Оточийн агуй”, далайн тєвшнєєс мянга гурван зуу гаруй метрт єргєгдсєн Жv юй фэн
 
 
хэмээх оргил бий. Тан улсын vеийн том яруу найрагч Ван вэй “Есєн сарын еснєє Шань дvнгийн ах дvvгээ мєрєєдсєн” хэмээх нэрт шvлгээ энд бичсэн гэдэг. Тэр шvлэгт “Харь нутагт ганцаар сууж холын зочин болбой.Хамгаар баясах єдєр хоногт элгэсэх сэтгэл уймарбай. Эеийн найзын єндєрт авирсныг алсаас би мэдбэй. Эмийн ургамал хайн явхахад эрхэм анд машид  vгvйлэгдэбэй” хэмээн бичсэн байдаг юм. Юань тай шань уул бол мєн ч Вэй Жинь улсын vеийн “Хулсан ой дахь долоон эрдэмтний” нуугдан суусан газар болох бєгєєд Зvvн хань улсын vед эзэн хааны бахархсан газар байж, Вэй Жинь улсын vед нэрт хvмvvсийн оршин суусан нутаг болсон ба Тан Сvн улсын vед буддын шашны ариун орон болж хєгжєєд, Мин Чин улсын vед vй олон бичгийн мэргэдийн хуран цугларснаар шилдэг содон яруу сайхан зохиол бvтээл энд vлэмж олноор мэндэлсэн байдаг билээ.
 
 
Цзю лигийн цутгалан
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Лє янгийн лvн мэний нэрт vзэмжит район>>> Чvн шань уулны vзэмжит район>>> Ван v гань уул-Юнь тай шань уулны vзэмжит район>>> Жи гvн шань уулны vзэмжит район>>> Бай ма сы хийд>>>  
  Сян гvє сы хийд>>> Нань янгийн v хєvгийн тахилгын сvм>>> Инь улсын буурь>>> Сань хуан шань уулны тао хуа гvгийн жуучлалын район>>>