|
Бай
ма сы хийд
Бай
ма сы хийд буву Цагаан морины хийд
нь Хэ нань мужийн Лvє ян хотын зvvн
дvvрэгт байрладаг бєгєєд хотоос
зvvнш арван хоёр километр зайтай газарт
араараа уул дvшиж Лvє хэ голыг арлан
оршдог байна. уг хийд бол Зvvн хань
улсын Као мин ди хааны Юн пингийн арван
нэгдvгээр онд (68 он)тухайлбал одоогоос
мянга есєн зуу гаруй жилийн ємнє
байгуулагдсан, бурхны шашин хятадад
дэлгэрсний дараахь анхны сvм хийд
мєн учраас хятадын буддын шашны
тvvхэнд онцгой чухал байр эзэлдэг байна.
Уламжлал ярианд Хань улсын Као ди
хааны зарлигаар Цай инь, Тай жин нарын
зэрэг хvмvvс бурхны ном залахаар эртний
энэтхэг орахаар мордон, одоогийн тєв
азийн Казакстан, Тажикстаны орчмын
нутгуудаар хvрч, энэтхэгийн дээд лам
Касгиапамаатанга болон Дармаа-Арангиа
хоёртой уулзаад, бурхны ном судар
хєрєг зургийг авч тэдний хамт
Юн пингийн аравдугаар онд(67 он)зvvнш
буцан Лvє ян хотноо ирээд, шашин
ном дэлгэрvvлэн сурталчилж, хоёрдугаар
онд нь Лvє хэ голын хєвєєнд
сvм хийд байгуулсан бєгєєд
бурхны ном судар хєрєг зураг
тэргvvтнийг цагаан моринд ачиж авчирсан
дул, “Бай ма сы хийд”(Цагаан морины
хийд гэсэн vг)хэмээн нэрлэсэн байлаа.
Хожим нь Тан, Сvн, Юнь, Мин зэрэг улсын
vесэд олон удаа сэлбэн зассан байна.
Одоогийн байгаа Бай ма сы хийдийн
цар хэмжээ болон бvтэц байршил бол
Мин улсын Цзя цзингийн гучин тавдугаар
онд(1556 он)засан сэлбэгдсний дараа
хадгалагдаж ирсэн юм. Тvvний талбай
нь дєчин мянга шахам квадрат метрт
хvрч, хийдийн доторхи гол гол барилгуудад
нь Махранзын дуган, Шигэмvни бурхны
дуган, Мянган бурхны дуган, Жанрайсэгийн
асар, Чин лян тай буву сэрvvцэх тагт,
Маш гийгvvлэгч бурхны дуган зэрэг байдаг
бєгєєд тэдгээр нь ємнєєс
умарш чиглэлээр нэг шугам дээр байрлаж,
зvvн баруун хоёр талаар нь бас Касгиапамаатангын
бунхан болон Дармаа-Арангиагийн бунхан,
Касгиапамаатангын дуган, Дармаа-Арангиагийн
дуган, Лам хувраггийн дээд расан, Лам
хуврагийн доод расан, Судрын хvрээлэн
зэрэг барилга байшнууд байдаг юм.
Yvнээс гадна бас Тан, Сvн, Юнь, Мин зэрэг
олон тєр гvрний vеийн номын хорол,
хєшєє чулууны бичээс болон
санскрит судрын тагт зэрэг эртний
тvvх соёлын дурсгалт зvйлvvд байдаг
билээ. |
|