Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Хэ нань   муж
===============================================================================================
 
Ясан сийлтэл бичигт
Инь улсын буурь

Инь улсын буурь (музей)нь Хэ нань мужийн Ань ян хотын баруун хойд дvvргийн Сяо тvнь гэдэг жижиг сууринд байрладаг бєгєєд бас “Инь улсын орд нарш байсан газарт” оршдог болохоор Инь улсын буурь хэмээн нэрлэгдэжээ. Тэндээс Шан улсын сvvлчийн vеийн яст мэлхийн хуяг дээр бичсэн бичгийг илрvvлж, археологийн судлагаагаар Инь

 
 
улсын vеийн хотын буурь болох нь нотлогдож, бас “Сяо тvний орд харш дээдсийн сvмийн буурь” хэмээн алдаршижээ.Нийт хоёр зуун далан мянган хавтгай дєрвєлжин километр талбайтай археологийн олдвор илрvvлсэн энэхvv газар бол Инь улсын буурийн гол бvрэлтэхvvн хэсэг болох бєгєєд бас дэлхийн эртний дєрвєн зvйлийн нэрт бичгийн нэг болох яст мэлхийн хуяг дээрхь бичгийн vvссэн нутгийн хувьд хятадын соёл иргэншлийн тvvх цаашлаад дэлхийн соёл иргэншлийн тvvхэнд чухал байр эзэлдэг юм. Инь улсын буурь нь хятадын тvvх соёолын хамгаалалтад хамрагдсан газар болно.

Тvvхэн сурвалж бичигт тэмдэглэснээр, гурван мянга гаруй жилийн тэртээ тухайлбал манай тооллоос ємнєх арван дєрвєн онд Шан улсын ван Пань гэн Шань дvнгийн “Ань” газраас Бэй мэн одоогийн Ань ян хотын Сяо тvнь орчимд шилжин ирж “Инь улс” хэмээн нэрлэжээ. Тэр vеэс мєхєх болтол нийт найман vеийн арван ван тэнд нийслэж хоёр зуун далан гурван жилийг єнгєрєєсєн тул тvvхчид уг газрыг “хятадын тvvхэн дэхь урт хугацаанд тогтвортой нийслэл байсан хамгийн эртний хот” хэмээн нэрлэсэн байдаг билээ. Тvvхэн дээр Пань гэнгийн шилжин сууснаас хойших Шан улсын тєрийг Инь улс, Инь шан гэх буюу “Инь” гэж товчлон нэрлэж байжээ. Манай тооллоос ємнєх арван нэгэн онд Чжєv улсын Вэнь ван Инь улсыг дайлж мєхєєснєєс хойш, тvvний буурийг “Иний буурь” гэх болжээ.

Музей нь Инь улсын орд харшийн районы олон тєрлийн буурь болон хvнлэгийн соёлын vзэмжийг хамгаалах vзvvлэхээр зорилт болгож, уулын буурь дээр нь том орд (яст мэлхийн ясан дээрхь бичгийн vзмэрийн тэнхим), орд харш зэрэг Инь улсын онцлог бvхий гурван байшин барилга дууриан байгуулаад, яст мэлхийн ясан дээрь бичиг зэргийг дэргэн vзvvлж байна. Музей нь зvйл бvрийн шир будгаар будсан орд харш, хєшєє чулуу болон Инь улсын vеийн ховор жигvvртэн арьятныг дvрслэсэн чулуун сийлмэл зэргээс бvрддэг бєгєєд хvрээн дотор нь цэцэг мод алаглан нарс майлс ногоорч, євс ногооны сайхан єнєр ангилан, тун нам сэлvvхэн байдаг билээ. Уг музейн vзэмж нь тvvний зvvн хойд талаар тахирлан урсдаг Хуйн хэ хэмээх голын урсгалтай зохицон нийлээд, хятадын эртний хаад ван нарын орд харшийн соёолын гайхамшгийг харуулдаг юм.

  Инь улсын буурь дахь орд харш нь дотоод гадаадад алдаршиж, дэлхийн соёол иргэншилт эртний улс орнуудын доторхи хамгийн нэртэй “сонгодог хотуудын” нэг нь болсон билээ. Сvрлэг сайхан vзэм бvхий тавь гаруй байшин барилгаас бvрдсэн энэ буурь нь орд харш, дээдсийн сvм, тахилын сvм гэсэн гурван хэсэгт хуваагддаг байна. Yvнээс гадна бас гуулин цутгамалуудын буурь гэж бий. Тэндээс яст мэлхийн ясан дээрхь бичиг, хvрэл эдлэл, хаш чулуун эдлэл, эрдэнэ чулуун эдлэл зэрэг тvvх соёолын их олон ховор нандин дурсгалт зvйлийг илрvvлсэн байна.
 
 
Тэдгээрийн доторхи зарим нь “хятадын хамгуудын” жагсаалтад, зарим нь “дэлхийн хамгуудын” жагсаалтад тус тус орж, Инь улсын хvмvvсийн ажилч бvтээлч, ур ухаан болон авьяс чадварыг харуулсан байдаг юм.
Инь улсын буурийн музей
 
   
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Лє янгийн лvн мэний нэрт vзэмжит район>>> Чvн шань уулны vзэмжит район>>> Ван v гань уул-Юнь тай шань уулны vзэмжит район>>> Жи гvн шань уулны vзэмжит район>>> Бай ма сы хийд>>>  
  Сян гvє сы хийд>>> Нань янгийн v хєvгийн тахилгын сvм>>> Инь улсын буурь>>> Сань хуан шань уулны тао хуа гvгийн жуучлалын район>>>