|
|
Жэжян
муж |
=============================================================================================== |
|
|
Шуан
лvнгийн vзэмжит район |
|
|
Шуан
лvнгийн vзэмжит район нь Жэжян
мужийн Жинь хуа хотод байрладаг
юм. Энэ vзэмжит район нь Шуан лvн
дvн агуй, Хуан да сянь, Да пань
тянь, Ю ю юань цэцэрлэгт хvрээлэн,
Сянь хэ пинь, Жянь фэн шань уул
зэрэг зургаан хэсгээс бvрдэж,
єндєрт єргєгдсєн
газар доорох гол, хайлмал чулуулгийн
гайхамшигтай vзэгдэл, улаан нарсаар
цогцолсон эртний барилга байгуулалтаараа
онцлог болдог юм. Шуан лvнгийн
vзэмжит район бол уул хайрханы
шинж чанартай үндэсний хэмжээний
чухал vзэмжит районы нэг байгаа
юм. |
Шуан
лvнгийн vзэмжит районд байгалийн
болон хvмvvлгийн євєрмєц
онцлог бvхий vй олон vзэмжтэй байж,
элдэв сонин агуй дvн, бомбын шашны
нэрт уулууд болон сэрvvн сайхан
цаг агаараараа хорвоо дэлхийд
нэртэй билээ. Yvний vзэмжvvдийн
дотор салан дээр хэвтэж урсгал
даган |
|
|
|
|
|
хєвєх,
хvрхрээний гайхамшиг болон чулууны
тансгыг сонирхох, бартаа шинжилгээ
хийх зэрэг агуулгыг багтаасан
Шуан лvн дvн буюу хос луут агуй,
Бин хv дvн буюу мєсєн данхын
агуй, Чао Жэнь дvн буюу vнэний мєрийн
агуй, Сянь пv дvн буюу шидэт хvрхрээт
агуй жич сvvлийн жилvvдэд нээсэн
гайхамшигтай сайхан Тао юань дvн
агуй зэрэг байгалийн
vзэмжvvд нь их нэртэй байдаг.
|
Шуан
лvнгийн vзэмжит районыг бол мянга
зургаан зуу гаруй жилийн ємнєєс
нээж хєгжvvлсэн тул єнє
удааны тvvхтэй тєдийгvй энэ газар
нь бас Хятадын бомбын шашны арш
сахиолсаны бясалгалын гучин зурагдах
арион газрын байгаа орон билээ.
Шянган, Ао мэнь, Тай вань, умард
Америк, зvvн ємнєд Ази зэрэг
газарт их сахиолсан хэмээн нэр
тєр мандсан Хуан овогтой хятад
хvнийг энэ Шуан лvнгийн Жинь хуа
шань ууланд бясалгал хийж сахиолсан
болсон гэлцэдэг юм. Єнєє
энэ vзэмжит районд Хуан овогтой
тэр сахиолсаны ордон болон тvvний
хєргийг тахиж байгаа Жинь хуа
гуань хэмээх дуган зэрэг сvрлэг
vзэмжтэй барилгууд бий. |
Шуан лvнгийн vзэмжит район нь цацрангуй
сайхан тvvх соёлтой болохоор Зvvн
Жинь |
|
|
|
|
|
улсаас хойш хvмvvсийн анхаарлыг их
татаж, Тан улс, Мин улс, Манж Чин
улсын vе нь хєгжлийнх нь оргил
vе байжээ. Ли бай, Мэн хао рань, Сv дvн
пє, Лv ю нарын зэрэг богд эрдэмтэд
жич Юй да фv, Е шэн тао, Гvє мє рvє﹙Го
мо жо﹚нарын
зэрэг орчин vеийн уран зохиолын том
мастеруудын Шуан лvнгийг магтан шvлгэлсэн
яруу найргууд vй олон байдаг бєгєєд
Мао цзэ дvн, Чжєv энь лай, Чжv дэ нарын
зэрэг агуу их хvмvvс ч энэ Шуан лvнгийн
vзэмжит районаар аялан жуулчилж, энд
ул мєрєє vлдээсэн ажээ. |
|
|