Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Жян су муж
===============================================================================================
 
Шv гангийн Шєv си хv нуурын vзэмжит район

Шv гангийн Шєv си хv нуурын vзэмжит район Жян сv мужийн Ян чжєv хотын баруун хойт хэсэгт байрладаг. Энэ vзэмжит район нь хуучин хотын буурь, Шv гангийн тvvх соёлын дурсгалт газрууд, Шєv си хv нуурын байгалийн vзэмж болон эртний цэцэрлэгт хvрээлэнгvvдээр бvрдэж, зургаа зууны гучин таван хавтгай дєрвєлжин километр талбайтай байдаг юм. Энэ vзэмжит районыг 1988 онд үндэсний хэмжээний чухал vзэмжит районы жагсаалтад хамруулсан байлаа. Хуучин хотын буурь нь уг vзэмжит районыхаа умарт хэсэгт байрладаг. Энэ бол Чvнь циvгийн vеийн Y ван болох Фv чайгийн байгуулсан Хань чэн хот, Хань улсын vеийн Y ван болох Бигийн байгуулсан Гуан лин чэн хот болон таван

Хаврын нуур
 
 
километр урт гудамжтай Гуан чэн хот жич умард Чжєv улсын vеийн Чжєv сяо чэн хот,Сvн улсын vеийн Бао ю чэн хотын буурь зэрэг нь нэлээд сайхан хадгалагдаж байна. Шv ганд Тан улсын vеийн Жянь Жэнь хоошонгийн зvvншээ далай гаталж, Япон орхоосоо ємнє хамба лам нь болж байсан Да мин сы хийд, умард Сvн улсын vеийн Єv ян сиvгийн байгуулсан Пин шань тан тэнхим, Сvн улсын vеийн их яруу найрагч Сv шигийн байгуулсан Гv линь тан тэнхим зэрэг эртний барилга болон эртний цэцэрлэгт хvрээлэнгvvд байгаа бєгєєд мянга есєн зуун далан гурван онд байгуулсан Жянь Жэнь хоошонгийн дурсгалын ордон байгаа юм.
  Шєv си хv нуур нь зургаан тєрийн vеэс эхлээд нэрт vзэмжит район болсоор ирсэн ажээ. Шєv си хv нуурын усны талбай нь ес арваны долоон га байдаг юм. Нуурын районыг гvvр, арал, далан, эрэг зэрэг нь зааглаж, хавчигдуу урталжин энэ нуурыг дэс дараалал нь тодорхой, мурий сарий бєгєєд олон хувиралттай болгож, тvvний онцын хээнцэр vзэмж байдлыг улам ч тодруулж єгчээ. Солонгон гvvрээр єнгєрєн Шєv си хv нуурын цэцэрлэгт хvрээлэнд орж, урт далангийн хаврын удны сvvдэр даган алхахд нуурын хоёр эргийн цэцэг навч уд модод усаа даган намилзаж,тvvнээс цааш зугаалахд Сюй юань хэмээх хvрээлэн, сарны vзэмж, жижиг алтан уул, Чvй тай буюу шийний индэр, цагаан суварга, мурий гvvр, нугас галууны тосгон, таван тагттай гvvр зэрэг нь залгалдаж ууландаа хvртэл vргэлжилдэг.
 
 
Таван тагттай гvvр дээр дэрвэгэр саравчтай таван тагт сэхvйн сvндэрлэж, гvvрийн доогуур том жижиг хєндлєн гулд арван таван гулдантай байдаг. Тунгалаг саран огторгуйд мандахд, бvтэн нуур мєнгєн єнгєєр мэлмэлзэж, гулдан болгонд нэг саран туналзаж, vзэмж байдал нь Хан чжєvгийн Си хv нуурын гурван цээлийн сарантай эн зэрэгцэж болох ажээ.
 
Хорин дєрвєн гvvр
 
 
        Шєv си хv нуурын уул ус, цэцэрлэгт хvрээлэнгийн vзэмж байдал хvмvvст Ян чжєvгийн євєрмєц байдал тєрхийг гvйцэд сонирхуулж чаддаг байна.
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Сv чжєvгийн эртний цэцэрлэгт хvрээлэн>>> Тай хv нуурын vзэмжит район>>> Шv гангын Шєv си хv нуурын vзэмжит район>>> Нань цзингийн Чжvн шань уулны vзэмжит район>>> Нань цзингийн Чжvн шань бунхан>>>  
  Юнь тай шань уулны vзэмжит район>>> Хань шань сы хийд>>>

Чжєv чжуан сууран>>>

Сv чжєvгийн Хv чиv шань уулны vзэмжит район>>> Нань цзингийн Тянь ван фv ордон>>> Нань цзингийн Тай пин тянь гvєгийн тvvхийн музей>>>