|
|
Жян су муж |
=============================================================================================== |
|
|
Нань
цзингийн Чжvн шань бунхан
Чжvн
шань бунхан Жян сv мужийн тєв Нань
цзин хотын зvvн дvvргийн Чжvн шань уулны
дунд хэсгийн энгэр бэлд байрладаг
юм. Энэ бол хятадын ардчилсан хувьсгалын
хушууч, ноён Сvнь чжvн шаний бунхан
﹙Монгол
улсынхан Сvнь чжvн шанийг Сvнь ет сэнь
гэж нэрэлдэг байна.﹚юм.
Энэ бунхны гол барилгыг гурван жил
байгуулж, мянга есєн зуун хорин
есєн оны хавар дуусгаад, мєн
оны зургадугаар сарын нэгэнд, ноён
Сvнь чжvн шаний шарлыг Бээжингийн Бай
юнь сы хийдээс нэд шилжvvлэн бунхалжээ.
Энэ бунхныг уулын энгэр єгсvvлэн
байгуулсан юм. Бунхны чиг ємнє
талд нь тал сарны хэлбэртэй єргєн
уудам талбайтай, талбайн ємнє
биед зэсээр бvтээсэн ноён Сvнь чжvн
шаний том гээч хєрєг сvндэрлэж
бий. Энэ уудам талбайгаас чулуун шатаар
єєдєє єгсєн чулуун
цамхагийг єнгєрж, дєрвєн
зуун наян метр урттай бунхны замыг
яваад гол хаалганд хvрдэг. Гол хаалган
дээр “Орчлонгийн хvний тєлєє”
гэсэн том vсэг сийлээстэй бий. Энэ
vсэг нь ноён Сvн чжvн шаний гарын бичиг
ажээ. Гол хаалганы ард хєшєєний
тагт байдаг. тагтан дотрох чулуун
хєшєєний єндєр нь есєн
метр, хєшєєн дээр ноён Сvнь
чжvн шанийг оршуулсан он сар єдрийг
тэмдгэлжээ. Эндээс гурван зуун ерэн
хоёр дэгтэр чулуун шат єгсєж
дурсгалын тэнхимд хvрнэ. Дурсгалын
тэнхмийн тєв дунд нь чулуугаар
шууж бvтээсэн ноён Сvнь чжvн шаний сандал
дээр суусан хєрєг бий. Энэ хєргийн
єндєр нь таван метр байдаг. Уг
хєргийн эргэн тойронд бас ноён
Сvнь чжvн шаний хувьсгалт vйл ажилгааг
тэмдгэлсэн товгор сийлбэрvvд байдаг
юм. Дурсгалын тэнхмийн дєрвєн
хананд “Улс байгуулах мєрийн хєтєлбєр”
хэмээх тvvний гарын бичгийг сийлсэн
байгаа юм. Дурсгалын тэнхмийн хойт
талд бємбєргєєн хэлбэртэй
бунхны ордон байгаа юм. Бунхны ордонг
тойруулаад гантиг чулуун сараалжтай,
бунхны ордны тєв дунд урт дєрвєлжин
хэлбэртэй бунхан байж, гантиг чулуугаар
бvтээсэн ноён Сvнь чжvн шаний хэвтээ
хєргийг тавьж бий. Хэвтээ хєргийн
чулуун иэдрээс доош таван метрийн
гvнд ноён Сvнь чжvн шаний шарлыг оршуулжээ.
|
|
|
Бнханы
барилгыг Хятадын уламжлалт барилгын
хэв намба болон єрнєдийн барилгын
арга барилыг уялдуулан чанга тєвлvvн
байршил тогтоцтой, сvрлэг сайхан vзэмж
жавхаатай, маш их євєрмєц
хэв намбатай байгуулсан байна. Холоос
харахад ой модон дундаас бунхны барилгууд
нь хєх цагаан алаглан дурайж, эрэх
чєлєєний аугаааа их жvн мэт
харагддаг нь ноён Сvнь чжvн шаний насан
туршдаа хvчин зvтэгсэн хувсгаалын
vйлсийг бэлэгдэж байгаа бєгєєд
|
|
|
|
|
сэрэмжийн дохио байнга хангинаж байгаа
утга санааг агуулсан байгаа билээ.
Бунхны хvрээлэнгийн талбай нь гурван
зуун га байдаг юм. Энэ дундаа ой модны
талбай нь хоёр зуун арван гурван га
байдаг болохоор нарс майлс ихтэй энэ
газар нь єнє мєнх хєхрєн
ногоорож харагддаг юм. бунхны эргэн
тойрноор концертын индэр, Гуан хуа
тин хэмээх тагт, Шvй се хэмээх тагт
зэрэг нэмэлт барилгууд байдаг юм. |
|
=============================================================================================== |
|