|
|
Жян су муж |
=============================================================================================== |
|
|
|
|
Нань
цзингийн Чжvн шань уулны vзэмжит
район
Чжvн
шань уулны vзэмжит район нь Жян
сv мужийн Нань цзин хотод байрладаг
юм. Энэ vзэмжит район нь Чжvн шань
уул болон Сюань v хv нуураар тєв
болгодог юм. Энэ нь мєн ч үндэсний
хэмжээний чухал vзэмжит районуудын
анхны жагсаалтад орсон газар
байгаа юм. |
Нань цзин бол Хятадын эртний долоон
их нийслэлийн нэг юм. Энэ газар
арван тєрийн нийслэл болж |
|
|
|
єнгєрсєн
болохоор энд тvvх соёлын дурсгалт газрууд
маш олон байдаг юм. Чжvн шань уулыг
Зы цзинь шань буюу бор уул ч гэдэг
байна. Энэ уулан дээр бор єнгєтэй
занар байж, энэ занар нь нарны гэрэлд
алт шиг гялтагнаж харагддаг болохоор
энэ уулыг Зы цзинь шань буюу бор уул
хэмээн нэрэлсэн юм гэнэ. Чжvн шань
уулны гурван оргил аварга луу мэт
vргэлжлэн залгалдаж, бас уул нуур хот
нь эв дvйтэй зохицсон болохоор Чжvн
шань уулны vзэмжит район нь сvрлэг
vзэмжтэй бєгєєд нvсэр жавхаатай
байж, эрт дээр vеэсээ “Чжvн шань уулнаа
луу цагираглаж, чулуун хотноо барс
оцоймой” хэмээх зэргээр хорвоод алдар
нэр нь мандсан байгаа юм. Сюань v хv
нуурыг уулдаа Сан бє хv нуур гэдэг
байжээ. Ємнєд тєрийн Лиv сvнгийн
vед уг нуурт хар луу ﹙матрын
тєлєвтєй амьтан байсан гэлцэдэг
билээ.﹚илэрснээр
нь Сюань v хv буюу хар хvчтэний нуур
хэмээдэг болсон ажээ.Энэ нуурын хєвєєний
шугмын урт нь арван таван километр
байж, нийт талбай нь дєрвєн зуун
дєчин дєрвєн га байдаг болохоор
Цзинь лингийн тэргvvн том нуур хэмээгдэг
байна. Нуурын дундаа таван аралтай,
энэ таван арал нь далан, гvvр зэргээр
холбогддог юм. |
|
|
Нуурын дєрвєн талаар нь Фv чжєv
шань уул болон уулан дээрэх Цзиv хуа
та суварга, Зы цзинь шань буюу бор
уул, Цзи мин буюу тахиан дуу нэртэй
эртний хийд, хуучин хотын эвдэрхий
хэрэм зэрэг vзэмжийн цэгvvд хvрээлэж,
нуур бvрд уул хадны vзэмж байдал нь
зургийн юм шиг гоц сайхан байдаг юм. |
|
|
|
=============================================================================================== |
|