Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Жян си муж
===============================================================================================
 
Сань цин шань уулны vзэмжит район

Сань цин шань хэмээх уул нь Жян си мужийн Юй шань, Дэ син хэмээх хоёр Сяний нутаг дамжин байрладаг юм. Энэ Сань цин шань уулны vзэмжит районд Си хуа тай индэр, Сань цин гvн ордон, Юй цзин фэн оргил, Сань дvн кєv хєндий, Ти юнь лин даваа, Юй лин гуань хийд, Ши гv лин даваа гэх зэргийн долоон vзэмжит газар багтаж, нийт талбай нь хоёр зуун хорь орчим хавтгай дєрвєлжин километр байдаг юм. Энэ vзэмжит районы ноён оргил болох Юй цзин фэн хэмээх оргил нь далайн тvвшнээс мянга найман зуун метр єндєр байдаг юм. Сань цин шань уулны vзэмжит район нь мянга есєн зуун наян найман онд Хятадын үндэсний хэмжээний гол болох vзэмжит район болсон юм.

Хєгжим соносч бий Хомсим бодисатваа хэмээх хад
  Сань цин шань уулны vзэмжит районы Юй цзин,Юй хуа,Юй сю гэх гурван оргил нь зэрэгцэн байршиж,яг л бомбын шашны хvндэтгэн дээдэлдэг Юй цин,Шан цин, Тай цин гэх гурван суудалтай адил тєсєєтэй байдаг болохоор ийм нэртэй болсон гэлцдэг юм. Сань цин шань уул нь эрт дээр vеэсээ,Хань Жян мєрний ємнєд биеийн тэнгэрийн тагнайд тулсан аршийн уулсын дотор тэргvvн зэргийн уул боломой.Ариун дархан амгалан сэлvvнээрээ хорвоод ижил нь vгvй буянт газарАрш хувилгаадын бясалгал хийдэг газрыг буянт газар гэдэг байна.билээ гэж алдар нэр манджээ.Сань цин шань уулны vзэмжит районы байгалийн vзэмж болон дурсгалт газруудын нєєц их элвэг байдаг. Зvvн талаараа бэрх батаатай уул нуруу лонтой,баруун талаараа элдэв сонин хад чулуу ихтэй байдаг.Умард талаараа vзэмж байдал нь vзэсгэлэнтэй сайхан байж,ємнєд талаараа сонин гайхамшигтай vзэмж олон байдаг юм.Тvvний сvрлэг гайхамшигтай уул нурууд,элдэв сонин хад чулуу,
 
 
Эгч дvv нарс
нvнжиг их vvл манан,нvсэр жавхаатай бурхны гэгээ, удаан оны аварга  нарсууд, аглаг гvн хавчил жалга, хайлмал чулуулгийн агуйнууд, vй олон горхи булаг, vзэсгэлэнтэй сайхан цутгалан хvрхрээнvvд, єнє эртний сvм хийдvvд, vнэ цэнэ ихтэй хадны бичиг зургууд зэрэг нь бvр маш их євєрмєц онцлогтой байдаг юм. Анх алхам бvртгэснээс vзэхэд, Сань цин гvн ордон, Ти юнь лин даваа, Юй цзин фэн оргил гэх гуравхан vзэмжит газарт гэхд л гол болох vзэмжийн цэг тавь гаруй байж, vзэмжийн зvйл хоёр зуун тавь гаруй байдаг бєгєєд Мин улсын vед баригдсан дурсгалт газар тавь гаруй байж, хадан дээр сийлсэн бичиг зураг хоёр зуу гаруй байдаг байна.
 
 
  Сань цин шань уулны vзэмжит районд уул хайрханы єнгє vзэмж нь гол болж, давхар давхар уул хайрхад нь vргэлжлэн залгалдаж, єнєр єтгєн ой шугай нь хєхрєн нэлийж, vлэмж гайхамшигтай vзэсгэлэнтэй сайхан байдаг болохоор Хуан шань уулны эгч дvv уул хэмээн олноо алдаршиж билээ. Энэ дотроо тэнгэрийн дагина завилаад сууж байгаа юм шиг дvрстэй “Нюй шэнь фэн” буюу дагина оргил гэж нэрд гарсан наян метр єндєр хад, арш хувилгаадын оронд орчигсон юм шиг санагдуулдаг “Пий паагийн аялгуу сонирхож суугаа ємнєд их далайн Хомсим бодисатваа” гэж алдаршсан єндєр хад, хорвоогийн хэвлийд сунан мэндлэж, хурмастын тагнайд хєндлєн хэрсэн “уулнаасаа гарч байгаа аварга  ман могой” хэмээн алдаршсан зуун хорин метр єндєр хад нь энэ vзэмжит районы гурван гайхамшиг байж, vзсэн харсан хэн бvхэнд эх байгалийн агуу ихийг шvтэн бишрэх сэтгэл тєрvvлдэг билээ.
  Сань цин шань уулны vзэмжит районы vvл мананы тухайд “хєлийн улан доороос манан будан суунаглаж, vvлэн дотрох уулс салхины аяар хувирмой” гэдэг хууч vг байдаг юм. энэ дотроо vvлэн далай, ургах наран, жаргах нарны шар гэгээ, сартай шєнийн vзэмж
 
 
зэрэг нь бvр маш онцлог байдаг юм. Ууландаа элдэв сонин цутгалан хvрхрээ олон байдаг билээ. Yvний дотроос Эр цяо дvнь гэдэг газрын улаан цутгалан, Чуань цяо гэдэг газрын хоёр єнгийн алаг хvрхрээ нь бvр ч их онцлог байдаг юм.
              Сань цин шань уулны vзэмжит районы ургамалын бvрхэлтийн давхарга маш тодорхой байж, мянга гаруй тєрлийн ургамалтай байдгийн дотор Хуан шань уулны нарс, хятадын зvvн нутгийн шар харгай, тємєр харгай гэх зэргийн ховор ургамал ч их байдаг байна. Хvмvvлгийн тvvх соёлын дурсгалт зvйлvvдэд Мин улсын vед байгуулагдсан Сань цин гvн ордон, бомбын шашны сvм хийдvvд, vзvvртээ сийлмэл хээтэй том чулуун багана, цамхаг болон бусад эртний барилга, хадны бичиг зураг зэргийн зvйл их олон байдаг юм.
Дагина хад
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Лv шань уулны vзэмжит район>>> Цзин ган шань уулны vзэмжит район>>> Сань чин шань уулны vзэмжит район>>> Лvн хv шань уулны vзэмжит район>>>  
  Тэн ван гэ асар>>>

Наймдугаар сарын нэгний Нань чангийн босолгын ерєнхий командлалын газрын хуучин буурь>>>

 
Цзин дэ Жэний шаазангийн тvvхийн музей>>>