|
|
Юнь нань
муж
|
=============================================================================================== |
|
|
Лv
наны чулуун шугуйн vзэмжит район
Юнь
нан мужийн Ши линий И vндэстний єєртєє
засах сияньд байгалийн хад чулуунаас
бvрдсэн асар том эрдэнэсийн агуулах
болох чулуун шугуй байдаг.Энэ чулуун
шугуй бол |
|
|
дэлхийн карстын vзэгдэлт газрын
гадаргын нэг мєн. Элдэв
янзын хачин жигтэй шовх хадан оргилууд
газраас урган, нэлгэр их хадан
ой бvрэлдvvлснээр хvний ертєнцийн
хамгийн сайхан vзэмж болж байгаа
юм. |
Бараг
л хоёр зуун сая жилийн ємнє
энд нэлгэр их далай байснаар далайн
ёроолд нь маш зузаан цохойн чулуу
тунаж байсан юм байна. Газрын гадаргын
хєдєлгєєнєєр,
мєн дэлхийн бємбєрцгийн
таталтын улмаар газрын гадаргад
хєндлєн гулд ас шулуун ан
цав гарч, хvчлэг бодис агуулсан
урсгал ус эдгээр ан цавыг ихэтгэн
гуу жалга болгож, хамаг сvvлд нь
гуу жалгын хоорондуур асга шовх
хад чулуу vлдсэнээр, иймэрхvv нягт
шигvv чулуун шугуйг бvрэлдvvлсэн
байжээ. |
Чулуун
шугуйн нийт талбай нь 350 хавтгай
дєрвєлжин км байна. Чулуун
шугуйд орж очвол, янз янзын хачин
жигтэй хад чулуу энд тэнд архайн
сархайж, vзэсгэлэнт сайхан хадан
оргил, хадан сэжvvрvvд нь |
|
|
|
|
|
|
|
амьд
юм шиг харагдаж,зарим нь асар том
жад илд шиг, зарим нь дээр vеийн
эрдэнийн суврага ч гэмээр, зарим
нь ємнє фронтод байлдаж байгаа
дайчид шиг, бас зарим нь эрхлэн
тоглож байгаа эх хvv хоёр ч юм vv
гэмээр элдэв янзын дvртэй.
|
Чулуун
шугуй бол эх байгалийн уран дархчуудын
хvн тєрєлхтєнд соёрхосон
онцын гайхалт урлагийн бvтээл болох
юм. Энэ чулуун шугуйд том чулуун
шугуй-Да ши лин, жижиг чулуун шугуй-Шиао
ши лин, гадар чулуун шугуй-Вай ши
лин, Най гvvгийн чулуун шугуй, чулуун
шугуйт нуур зэрэг vзэмжийн чигvvдтэй
юм. |
Чулуун
шугуй бол И vндэстэн, Хаа ни vндэстэн
аж тєрж байгаа нутаг юм. Єнє
удаан тvvхтэй, гэрэл цацрангуй соёлтой
энэ нутагт дэлхийд алдартай”Ашимаа”
гэсэн тууль бичигдсэн юм. “Ашимаа”
гэсэн тууль бол дэлхийн соёлын
эрдэнсийн сан дахь гэрэлт сувд
мєн. Ашимаагийн тухай vлгэр домогтой
байдгаараа |
|
|
|
чулуун шугуй нь Ашимаагийн нутаг болсон
байна. Гал бамбрын баяр бол И vндэстний
ард тvмний єргєн их баяр наадам
юм. |
|
|
Жил
болгоны билгийн улирлын зургадугаар
сарын дєрвєний єдєр И vндэстний
ард тvмэн гоё сайхан хувцаслан, дєрвєн
зvг найман зовхисоос чулуун шугуйд
ирж баяраа тэмдэглэдэг. Єдєр
нь бvхийл хадан шугуй баяр бахдлаар
бялхаж, vдэш орой болоход хvмvvс дvрэлзсэн
гал бамбар єргєцгєєн шєнєжин
дуулан бvжиглэж, галын гэрэл, сэтгэлийн
хєгжил агаар огторгуйг гэрэлтvvлэн,
чулуун шугуйг баяраар бялхуулна. Yзэсгэлэнт
сайхан байгалийн vзэмж, євєрмєц
тvvх соёлын vзэмж нь чулуун шугуйн дархан
vзэмжийг бvрэлдvvлсэн байна. |
|
|
|
|