|
|
Юнь нань
муж
|
=============================================================================================== |
|
|
Кvнмин
хотын Диан чи нуурын алдарт vзэмжит
район
Юнь нань мужийн Кvнмин хотын баруун
уулын хормойд байрладаг Диан чи нуур
бол Юнь наны дунд биеийн єндєрлєгийн
зєргєєс бvрэлдсэн нуур юм.
Пан лvн жиан мєрєн зэрэг хорь
гаруй гол мєрєн энэ нуурыг усаар
баяжуулж байгаа аж. Нуурын ус нь далайн
тєвшнєєс 1800 гаруй метр єндєрт
єргєгдсєн бєгєєд
нийт бараг гурван зуун хавтгай дєрвєлжин
км талбайтай. Энэ бол манай орны цэнгэг
устай зургаадахь том нуур юм. Энэ нуурын
баруун талд байгаа Ши шан уул бол мєн
тус нутгийн алдарт vзэмж болох бєгєєд
нойрсч байгаа vзэсгэлэнт гvнж гэсэн
алдартай. Энэ уулын дээр авьран гарч,
нуурын усыг бараалахад эргэн тойрон
таван зуун газрын єргєн их Диан
чи нуур нvдэнд тодорч, сэтгэлийг сэргээж,
зvрх жаргаана. Диан чи нуурын ємнє
хойно эргэд Монголоор алтан адуу гэсэн
утгатай Жин маа шан уул, ногоон тахиа
гэсэн утгатай Би жи шан уул єєд
єєдєєсєє харан байрлаж,
нуурын дээгvvр манан хvдэн татан дарвуулт
онгоц уралдаж, єндєрлєгийн
хаш эрдэнэ гэсэн нэр нидэртээ яв цав
нийцсэн |
|
|
Мин
улсын алдарт эрдэмтэн Ян шэн ань “Юнь
нан далайн уянга” гэсэн яруу найрагтаа,жимсийн
vнэрт номин долгио мяралзаад,урьхан
хаврын зєєлєн салхи хацрыг
илэн,ургамал цэцгийн тvмэн єнгє
байгаль дэлхийг чимэглэнэ гэж бичсэн
юм.Диан чи нуурын эргэн тойрноор олон
сайхан vзэмжит газартай.Тодруулвал,Юань
улсын vеийн Хуа тин тагт, Тай хуа шигийн
бурхны сvмvvд,асга хадны хяр дээр байгуулсан
Сан чин гээ тагтын барилга зэрэг болно.Баруун
эргэд нь Чин гvрний эрдэмтэн Сvн раны
зуун наян vсэгтэй урт хос уянгийг сийлсэн
Да гуань лєv асар,нуурын далан, баруун
хvрээлэн,Цао ши си хийд |
|
|
|
|
тэрчлэн
Лvн тан шан уулын хуучин чулуун зэвсгийн
vеийн буурь туурь, Тиан зи миао сvм
дэхь байлдаант улсын vеийн хvvр онгон,
Жин улсын vед эртний сууриныг байлдан
довтолсон буурь зэрэг байна. |
|
|
Кvн
мингийн Диан чи нуурыг 1988 онд улсын
зэрэглэлийн гол хамгаалах vзэмжит район
болгосон юм. |
|
|