Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Юнь нань муж
===============================================================================================
 
 
Ши шуан бан наагийн vндэстний зан vйлийн хvрээлэн

   Эрт дээр vеэс аваад гай барцадыг зайлуулан єлзий дэмбэрэл аз жаргал авчирч єгдєг бэлэг дэмбэрэлт тогос шувуу бол Ши шуан бань наагийн бэлгэ тэмдэг болж байгаа тєдийгvй зочинсог сайхан цайлган сэтгэлт Дай vндэстний ард тvмнийг тєлєєлж байгаа юм.

  Тогос шувууны нутаг Ши шуан бань наа тунсаг ариухан халуун бvсийн ой мод, тvмний нvд булаасан vндэстний зан vйл энэ бvгд нь жуулчин олны сэтгэлийн шижмийг татаж, олон мянган хvн энэ нутагт хєл тавих болжээ.
Yндэстний цєєнхийн хvрээлэн
 
 
 
  Тэгэхэд содон жигvvрээ дэлгэсэн vзэсгэлэнт тогос шувуутайгаа адилхан Ши шуан бань наагийн vндэстний зан vйлийн хvрээлэн бол энэ нутгийн vэдэстэнvvдийн зан vйлийг тусгасан хураангуй дvр болох юм. Байгалийн vзэмж болон vндэстний зан vйлийг нэгэн цогц болгосон энэ vндэстний хvрээлэн бол улсын зэрэглэлийн vзэмжит район, Ши шуан бань наа даяарт газар нутгийн болон vндэстэн ястныхаа зан vйлийг хамгаас амьдлаг дvрслэг тусгасан том байгууллага болох юм.
Жин хун хотын ємнє талд vзэсгэлэнт байгальтай Лиv шаа хээ голын эргэд байрлаж байгаа vндэстний зан vйлийн энэ хvрээлэн нь 20,8 га талбайтай. Энд халуун бvсийн олон мянган тєрлийн ургамал ургаж, номин хvрхрээ нарийхан горхи сvржилднэ. Мєчрєє дааж ядан унжганасан янз бvрийн амтат жимс зуны vзэсгэлэн гайхуулсан цэвэр тунгалаг агаар амьсгал нь цээж тэнийлгэн зvрх жаргаана. Хачин жигтэй євс ургамал таван єнгєєр мяралзаж хаврын vзэмжийг гайхуулна. Халуун бvсийн амьтан, хачин хєєрхєн шувуунууд танай ємнє дэрвэж сэтгэлийг баясгана. Энэ vндэстний зан vйлийн хvрээлэн нь эх байгалиас заяасан баялаг бvхнээ єчvvхэн ч нууж далдлалгvй ертєнцийн хvмvvст гайхуулна.
  Ши шуан бань наад аж тєрж байгаа цацрангуй соёл євєрмєц зан vйлтэй гол vндэстэн болох Дай vндэстэн, Хаа ни vндэстэн,Жи нуу vндэстэн, Бvvлан vндэстэн,Ла гvv vндэстэн, Ёо vндэстэн зэрэг энэ зургаан vндэстний зан vйлийн vзмэрийн ордонд,энэ бvх vндэстнvvдийн хувцас
 
Yндэстний цєєнхийн охид
Єлзийт заан
Гадаадын зочидтой хамт
 
хунар,хоол унд,орон сууц, vйлдвэрлэл хєдєлмєр,ан гєрєє хийх,соёлын цэнгэлдэх ажиллагаа хийх зэрэг зан vйлийг танилцуулж байгаа болохоор та тэрхvv vзмэрийн ордонд хvрэх юм бол,эрт дээр vеийн,балар эртний, цус нулимс инээд баяр хутгалдсан сvvрс алдам гайхмаар сэтгэгдэл тєрvvлэх хvн тєрєлхтний тvvхийг гvнзгий ойлгох юм.
   Yндэстний єргєн их баяр наадмын vеэр буюу нэгдэх,гуравдах,хагас сайны орой vдэш болон баяр дурсгалын єдрvvдэд бvрэн сайхан тоноглосон vндэстний дуу бvжгийн тэнхимд vндэстний ардын баялаг агуулгатай vйл ажиллагаа явагдаж, хvний далай цалгилан, инээд баяраар бялхаж, маш халуун хєгжєєнтєй байдаг юм.Тэнд болох vхэр жадлах тоглолтыг харах юм бол та амьсгаагаа дарж,аймшигтай санагдана.Эр тахиа зодолдуулахыг харвал энэ чинь
боксын тэмцээн ч юм vv гэж бодох магад.Єлзий дэмбэрэлт заан,тогос шувууны тоглолтыг харах юм бол та байгаль эх маань бидэнд ийм сайхан амьтан заяасан юм даа гэж бодох нь гарцаагvй.Дай vндэстний хєгжилт гишгvvр модон бvжгийг тэдэнтэй хамт тоглох юм бол танд
 
 
ёстой сонин сайхан санагдана.Алаг цэцгээр гоёсон урт дvvжин дээр нь сууж,санаан таваараа сажлахад танд жигvvр ургаад сансар огторгуйд нисч байгаа шиг санагдах юм.Энэ нутгийн vндэстний цєєнхийн идээн ундаа єєр єєрийн онцлогтой мєртєє маш амттай.Энд болж байгаа vндэстний хурим найрын ёслолд оролцсон жуулчид залуу зандан vеийнхээ жаргалт цаг мєчийг єєрийн эрхгvй дурсан санаж байдаг.Ус цацах баяраар аз жаргалын бэлэгдэл ариун усыг бие биенийхээ дээр цацаж єлзий дэмбэрэлтэй,vvрдийн жаргалтай, тєр гvрнээрээ тєвшин амгалан байхын ерєєл дэвшvvлцгэнээ.Баялаг сайхан агуулгатай vндэстний дуу бvжиг нь хvмvvсийн сэтгэлийг согтууруулан,мартахын аргагvй сэтгэгдэл тєрvvлнэ.
Тогос
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Лижиангийн эртний хот>>> Ли жиангийн Юй лvн цаст уулын алдарт vзэмжит район>>> Кvнмин хотын Диан чи нуурын алдарт vзэмжит район>>> Ши шуан бань наагийн алдарт vзэмжит район>>> Ши шуан бань наагийн халуун бvсийн ургамлын хvрээлэн>>>  
  Ши шуан бань наагийн зэрлэг зааны хєндий>>> Мань тин цэцэрлэгт хvрээлэн>>> Ши шуан бан наагийн vндэстний зан vйлийн хvрээлэн>>> Тэн чvнгийн галт уулны vзэмжит район>>> Лv наны чулуун шугуйн vзэмжит район>>>  
  Да лийгийн vзэмжит район>>> Вэй бао шан уул>>> Чvн шэн хийдийн гурван суврага>>> Жиv шиангийн vзэмжит район>>> Жиан шvйгийн vзэмжит район>>>  
  Жиан шvйгийн хараацайн vvрт vзэмжит нутаг>>> Гурван мєрний зэрэгцсэн урсгалын vзэмжит нутаг>>> Рvй ли жиан мєрєн --- Да ин жиан мєрний vзэмжит район>>> Юань мvvгийн хvн сармагчны буурь>>> Юнь нан мужийн музей>>>  
 
Vргэлжлэл нvvр>>>