|
|
Юнь нань
муж
|
=============================================================================================== |
|
|
Члуун
шугуйт нуур
Чулуун шугуйн vзэмжит районд орохтой
зэрэг хамаг тvрvvнд толь шиг туналзсан
vзэсгэлэнт нуур харагдана. Нуурын
дунд нь нэгэн хадан оргид сэхvйж, зохиомол
урласан vзэмж шиг харагдана. Тэдгээрийн
дотор усан доторхи Арьяабал гэсэн
шовх хад хачин vзэсгэлэнтэй. |
|
|
=============================================================================================== |
|
|
Том
чулуун шугуй-Да ши лин
Да
ши лин бол чулуун шугуйн гол vзэмж
юм. Хаалгаар нь дотогш орохтой зэрэг
жанжин Жєv Дээгийн бичсэн “Тvмэн
оргил сэхvйж, мянган оргил давхарлан
харагдамой” гэсэн vсэгтэй чулуун сийлмэл
харагдана. Энэ бичээсийг єнгєрєн
чулуун замаар дотогш явбал, номин
огоон зvлэг халиурсан тэгш газар харагдаж,
дєрвєн талаар нь єндєр
том хадууд жигдэрч, ауга сvрлэг харагдана.
Єндєр том хад чулууг нvхлэн гаргасан
хадан хаалгаар дотогш орвол, баруун
талын хадан дээр нь “чулуун шугуй
“гэсэн том сийлбэр vсэг харагдана.
Энэ том vсэгтэй хадуудын дундуур дотогш
орвол жинхэнэ чулуун шугуйд хvрч очноо.
Энд ой мод шиг олон шовх хадууд архайлцаж,
vзэсгэлэнт сайхан Жиан би чи нуурын
уснаа хоёр эргийнх нь хад чулууны
сvvдэр тусч хачин гоёхон.
Номин долгионт нуурын хєвєєнд
усан лиянхуа цэцэг гэсэн нэг vзэсгэлэнт
оргил сэхvйж, олон хадан оргилуудынхаа
дунд онцгой тансаг харагдана. Yvнээс
гадна бас тэргэл сарыг бараалан грис,
жигvvрээ дэлгэсэн тогос шувуу, Арьяабал
хад, Тансаг ламын бvрэлваа хад зэрэг
нь амьд юм шиг хvмvvсийн сонирхол татаж
байна. |
|
|
=============================================================================================== |
|
|
Жижиг
чулуун шугуй-Шиао ши лин
Жижиг чулуун шугуй нь том чулуун
шугуйтайгаа холболдон нэг цогц болж,
олон оргил хадуудаар хvрээлvvлэн, эртний
бэхлэлт хэрэм шиг харагдана. Эндэхь
хадууд сийрэг байрлаж байгаа бєгєєд
газрын байц нь ч нэлээд тэгш сайхан.
Тоорын цэцэг, ялмын цэцэг, тэргvvлэгч
цэцэг, цайны модон цэцэг чулуун оргилуудын
дундуур алаглан дэлгэрч, саруул сайхан
харагдана. Номин нуурын эргэд байгаа
“Ашимаа” оргил нь гоолиг сайхан нуруутай,
гоё сайхан царайтай, сагс vvрсэн бяцхан
охин алсыг бараалан зогсож байгаа
шиг харагдах нь хамгаас онцлог юм.
Энэ оргилыг Саа ни vндэстний хvн ардын
дунд уламжлан яригдаж ирсэн Ашимаа
охины бvрэлваа гэж ярьдаг. Эртнээс
аваад энэ нутагт vзэсгэлэн гоо охин
Ашимаагийн тухай сэтгэл догдлуулам
уламжлал яриа яригдаж, Сааничууд vеийн
vеэрээ энэ охиныг дурсан, чулуун оргил
зvг хандан, Ашимаа гэж дуудахад, адилхан
цууриа хариу дугардаг гэнээ. |
|
|
=============================================================================================== |
|
|
Ашимаагийн
тухай домог vлгэр
Эрт дээр vед Саа ни vндэстний Ашимаа
гэсэн нэгэн vзэсгэлэнт охин байжээ.
Єгєємєр сэтгэлт vзэсгэлэн
гоо энэ охин дуу бvжгэнд авьяаслаг
юм гэнээ. Нутгийнх нь маш олон залуучууд
тvvнд хайр дурлалаа илтгэсэн хэдий
ч, энэ охин хархан багаасаа А Хэй гэсэн
залууд хайртай болсон учир хэнд нь
ч хариу єгсєнгvй гэнээ. Нэгэн
єдєр шунхай баян Роббалаа А Хэйг
гэртээ байхгvй хооронд хайртай хvvхэн
Ашимааг нь булаан авч яваад єєрийн
хєвгvvн А Жид албадан эхнэр болгож
єгєх гэсэнд Ашимаа vхэн эсэргvvцэж,
таг зєвшєєрсєнгvй. А Хэй
буцаж ирээд Ашимаагаа авархаар тvмэн
бэрх мянган зовлон туулж шунхай баяныд
хvрч, тэндээс хайрт хvvхэн Ашимаагаа
авран авч зугтсан байжээ. Гэвч шунхай
баян тэр хоёрын хойноос ойлон давалгаалсан
их vер тавьж, Ашимааг нь урсган явуулжээ.
Ингсэнээр vзэсгэлэнт охин Ашимаа хэн
болгоны дуудлагад хариу єгдєг
хадан оргил болон хувирч, хvмvvс юv гэж
дуудвал, тэр хадан оргил юv гэж хариулан,
vеийн vед хvний ертєнцєд ая дуугаа
vлдээсэн юм гэнээ. |
|
|
=============================================================================================== |
|
|
Гадар
чулуун агуй
Том жижиг чулуун агуйгаас гадна
энэ газарт бас єєр єєрийн
онцлогтой оргил сарьдаг ой тайга энд
тэнд тархан байрлаж байна. Баруун
ємнє талд нь єндєр газар
хэвтсэн том арслан шиг арслант хад-Ши
зи шан уул байрлаж байна. Энэ арслант
уулын дээрэх тагтад хvрч, доошоо том
жижиг чулуун шугуйг харж болох юм.
Тvvний зvvн талд нь таван євгєнт
уул буюу Y лао фэн оргил байна. |
|
|
=============================================================================================== |
|
|
Найгvv
чулуун шугуй
Том чулуун шугуйгаас арван хоёр
км зайтай байгаа Найгvvгийн чулуун
шугуйг тухайн нутгийн Саа ни vндэстэн
хар чулуун шугуй гэж нэрлэдэг. Энэ
газрын шохойн чулуу нь хар єнгєтєй
болохоор ингэж нэрлэсэн нь ёсонд нийцэх
юм. Найгvvгийн чулуун шугуйд ороход
хав хар хачин жигтэй хад чулуунууд
нэтийгээд, ойлон давалгаалсан vдшийн
тэнгис шиг сvртэй харагдана. Бас бат
бэхлэлттэй эртний дайны талбай ч юм
vv гэж санагдуулна. Энд янз янзын амьдлаг
дvрстэй хад чулуу тоогvй олон байна. |
|
|
=============================================================================================== |
|
|
Лог
нуур
Лог
нуур бол Юнь нан Си чуаны уулзарт
байрлаж байгаа vндэрлэгийн vзэсгэлэнт
сайхан нуур юм. Энэ лог нуур Юнь
нань мужийн Нин лан сияний
хотоос далан км зайтай, Ли жиангаас
290 км зайтай байрлаж байна. Дєрвєн
талаараа уулаар хvрээлэгдсэн, морин
туурайн хэлбэрт энэ нуур 52 хавтгай
дєрвєлжин км талбайтай. Зvvн
талаас нь нэгэн уулын сэжvvр нуурт
тvрэн орж ирснийг харвал яг л аврага
луу хvзvvгээ сунган ус ууж байгаа
шинжтэй. Энэхvv сунгаж орсон аврага
лууны толгой шиг уул бол vзэсгэлэнт
сайхан Чан доо хойг болох юм. Энэ
нуурт бас Юнь нань Си чуанд харьяалагдах Ли гээ,
Y би гэх зэрэг дєрвєн аралтай.
Лог нуурын усны гvvн нь дундажаар
дєчин таван метр байдаг болохоор
мєргє загас, нарийн хайрст
загас зэрэг олон тєрлийн усан
гаралт элбэг гардаг юм. Нурын эргэн
тойрноор ой мод багшран ургаж,
олон тєрлийн ховор нандин амьтан
ургамалын эх баялагтай |
Лог
нуурын эрэгд Мєєсєєчvvд
аж тєрєн амьдарч байна. Эд
одоод хvрч иртэл эхийн эрхэт нийгмийн
євєрмєц зан vйлээ хэвээр
хадгалж, эрэгтэйчvvд нь эхнэр буулгахгvй,
эмэгтэйчvvд нь харьд мордохгvй заншилтай.
Нєхєр гэргийн харьцаатай
эрэгтэй эмэгтэйг “ажvv “гэж нэрлэнэ.
Шєнє орой болоход “ажvv “эрэгтэй
нь эхнэр дээрээ очиж хоноод єглєє
наран битvvгээр босч єєрийн
гэртээ харьж ирдэг ниймэрхvv яавуул
ургийн амьдрал хийж байна. Эхийн
эрхт нийгмийн ийм хуучин зан vйлийг
хvмvvс “эхийн эрхт нийгмийн амьд
чулуужмал “гэж нэрлэж байна.
|
Лог
нуурын умард эрэгт байрлаж байгаа
Ши зи шан уулыг нутгийн хvмvvс бас
Сиамуу сахиулсны уул гэж шvтдэг.
Сиамуу сахиулсан бол Мєєсєєчvvдийн
сэтгэл зрхэн дэхь сахиа бурхан-
Сиамуу дагнын бvрэлваа юм. Уулын
хормойд амьдарч байгаа Мєєсєєчvvдийг
ам бvл олонтой, амгалан тєвшєн
аж тєрж, таван хошуу мал нь тарага
хvчтэй байхыг Сиамуу дагина ерєєж
байна гэж сvжиглэн итгэж явдаг
болохоор тэд нар Ши зи шан уулаа
сахиусан уул гэж тахин шvтэж байдаг.
Жил болгоны билгийн улирлын долдуугаар
сарыын хорин тавны єдєр Мєєсєєчvvд
энд дагни тахих єргєн их ёслол
--- уул эргэх ёслол vйлддэг байна.
|
Цэнхэр манан татсан,цэнгэг ариун
нуурын усан дээгvvр гоё сайхан хувцасласан,гоолиг
нуруутай Мєсєє охидууд
арьсан завиар сэлэн аялгуу дуу
эгшиглэн аз жаргалтай тоглон хєєрєлдєж
байгаа нь зєндєє харагдана.Нуурын
дээгvvр онгоцоор сэлэн тоглож байгаа
энэ хєєрхєн охидууд туналзан
цэнхэрлэх Лог нуурын номин долгиотой
уялдаад байгалийн vзэмжийн зургийг
бvрэлдvvлж байдагийг юvн эс єгvvлэх
аж. |
|
|
|
=============================================================================================== |
|
|
“Ажvvгийн”
хачин янзын ураг хурим
“Ажvv” гэсэн бол Мєєсєєчvvдийн
явуул ургийн харилцаатай нєхєр
гэргийн бие биеэ дуудах дуудлага юм.
“Ашиа “гэх юм vv “Ашио” ч гэж нэрлэнэ.
Ажvvгийн ураг хийх нь Мєєсєєчvvдийн
хамгаас тvгээмэл ураг хуримийн ёсон
болно. Эрэгтэй эмэгтэй хоёр тал Ажvvгийн
харилцатай болсон хэдий ч,єєрєєр
хэлбэл албан ёсны нєхєр гэргий
болсон хэдий ч нэг гэрт хамт амьдрахгvй.
Харин єєр єєрсдийнхєє
тєрсєн ээж болон нагац нартайгаа
хамт амвдарна. Шєнє орой болоход
нєхєр нь эхнэрийндээ очиж хоноод
маргааш єглєє нь наран битvvгээр
ээжинээ буцна. Хvvхэд тєрvлбэл, хvvхдээ
эхнэр нь тєрхємдєє єсгєж,
нагацын гэр бvлийн хvн болох юм. |
|
|
=============================================================================================== |
|
|
Мєєсєєчvvдийн
орон сууц
Мєєсєєчvvд бvхэл модыг
огтлон байшингийнхаа хана болгож,
оройг нь намхан тавьж, нимгэн зvсмэл
модоор дээвэрлэн, хад чулуугарр дарж
бэхлэх юм. Ийм байшин нь бєх мєртє
барьж байгуулахад хялбар дєхєм
юм. Дєрвєлжин хашаат орон байрь
бол Мєєсєєчvvдийн хамгаас
нийтлэг орон сууц юм. Хашаан дотроо
гол гэр, зvvн баруун чихэн гэр, vvдэн
асартай. Айл болгон гол гэртэй. Гол
гэр нь бvх гэхр бvлийн хvмvvсийн ажиллагаа
хийх газар юм. Баруун чихэн гэртээ
судар ном тавьж, лам нарыг суулгана.
Зvvн чихэн гэрээ “цэцэгт асар “гэж
нэрлэн насанд хvрсэн охидуудыг суулгана.
Мєєсєєчvvдийн гэр байшны
байрлал нь “Ажvvгийн” “ураг хурим болон
эхийн эрхт гэр бvл тэрчлэн эмэгтэйчvдээр
гол болгосон гэр бvлийн онцлогийг
харуулж байдаг. |
|
|
=============================================================================================== |
|
|
Мєєсєєчvvдийн
гэр бvл
Лог нуурын хєбєєн дэхь
Мєєсєєчvvд одоод хvрч иртэл
эхийн эрхэт угсаа тєрлийн хуучин
уламжлалаа хадгалж байна. Эхийн эрхэт
энэ их гэр бvлд эмэгтэйчvvд айл гэрийн
гол нуруу болох бєгєєд нийгмийн
эрхэм дээд байрь суурьтай, тэд гэр
бvлийн бvх vйл хэргийг эзэн мэддэг юм.
Хєрєнгє хогшлоо эхийн удмаар
залгамжлан, гэр бvлийн бvх бvрэлдэхvvн
настан жилтнээ хvндэтгэн, нялха багачуулаа
хайрлан хамгаалж, єєр хоорондоо
эв найртай элгэсэг сайхан аж тєрж
байна. |
|
|