Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Тєвдийн єєртєє засах район
===============================================================================================
 
 
 
Тєвдвангийн бунхан
 

 Тєвдвангийн бунхан

   Тєвдийн єєртєє засах районы Чиvн жээ сианий хотын эсрэг талын Мvрээ ууланд байрлаж байгаа, эргэн тойрон гурван км талбайтай Тєвд вангийн бунханд манай тооллын долдугаар зуунаас есдvгээр зуун хvртлэх Тєвдийнван гvн язгууртан ноёдыг оршуулсан байна. Чулуу шороогоор байгуулсан эдгээр бунхнуудын олонхи нь дєрвєлжин суурь, тэгш оройтой маш бєхлєг байгуулжээ. Эдгээр бунхнууд том жижиг нь адилгvй, мєн тэгш сайхан байрласангvй болохоор олон зуун жил салхи бороонд цохигдож, шороон овоо шиг болжээ. Уламжлал ярианаас  vзэхэд Соронзангомбо  болон

 
 
вэн чэн гvнж тэрчлэн тэднээс ємнє хойно хэдэн vеийнван гvнийг бvгдэнд оршуулсан юм байна. Онц зарим бунхныг гаргавал олонх бунханд нь ямар хvнийг оршуулсныг тодлохын аргагvй. Чидэсvнканы бунхны дэргэд арван метр єндєр, дєрвєлжин багана хэлбэртэй чулуун пайлуур босгож, дээр нь Чидэсvнкан вангийн насан туршын гавьяа зvтгэлийг эртний Тєвд vсгээр бичиж тавьсан нь одоо ч ойлгогдож байна. Бунхны ємнє нь 1,55 метр єндєр амьд юм шиг сайхан урлан бvтээсэн хос арслан байрлуулжээ. Чулуун арслангийн дэлийг хойш нь самнасан маягтай бvтээсэн байна. Энэ нь ерийн арслангийн дэл нь нvдээ бvтээн сэгсийсэнтэй адилгvй. Тvvхийн ном сударт тэмдэглснийг vзвэл энд арван гурван бунхан байх ёстой, гэтэл одоо гуравхан бунхан нь танигдаж байгаа юм. Энэ бунхнуудыг одоо жуулчдад нээлттэй болгоод байна. Тєвд.ангийн бунхныг улсын бичиг дурсгалын vзйлийг гол хамгаалах байгууллагад жагсаагаад байна.
 
 
 

  Шаруу хийд

      Тєвдийн єєртєє засах районы щигааз хотын зvvн ємнє хорин км-ийн vзvvрт байрлаж байгаа Шаруу хийд бол Тєвд Хятад стелийг уялдуулсан барилга юм. Умард Сvн улсын юань юvгийн хоёрдугаар онд( 1087 он) Тєвдийн

 
 
Шаруу хийд
 
 
буддын шашны эрдэмтэн хувраг Шаржуннай энэ хийдийг байгуулсан юм. Юань улсын vед Тєвдийн буддын шашны алдарт эрдэмтэн Бvдvн, Рэнчинжавыг залан энэ хийдийн хамба лам болгожээ. Рэнчинжав Ламтан Тєвдийн буддын шашны єргєн мэдлэгтэй байснаар тvvний нєлєє их мандаж, сураг чимээгээр нь уг сvмд ирж, тvvний ном тавихыг сонсогч сvжигтэн улам олон болж, vvний улмаар Тєвдийн буддын шашны Шаруу бvлэг бvрэлдсэн юм. Шаруу хийд уул нь газар хєдлєлтєд нурж сvйрсэн юм, Юань улсын засгийн газар хєрєнгє мєнгє гарган, Хятад Тєвд vндэстний уран барималчид хамтаар энэхvv сvмийг сэргээн байгуулснаар энэ хийд Юань улсын стельтай сvм болсон байна. Гол барилга нь Шаруу рахан дуган. Модон унь тулгууртай энэ дуган бараг 1500 хавтгай дєрвєлжин метр талбайтай. Мєн дєч есєн таслагаатай энэ хийдэд Шагимуни бурхныг тахиж байна. Том дуганы хоёрдугаар давхарын ємнє хойно хоёр талд нь Хятад загварын хоёр жижиг дугантай. ємнє талын дуганд нь Бvдэн багшийн хєргийг тахиж, хойт талын дуганд нь нэг мєнгєн суврага тахиж байна. Yvнээс гадна энэ хийдэд бас Юань улсын vеийн эрхэм нандин ханын зураг, хясааны хальсан дээр бичигдсэн судар болон дєрвєлжин vсгийн гэрийг хадгалж байна.
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Будлаа орд>>> Яалунголыналдарт vзэмжит район>>> Жашлунбуу хийд>>> Байжvи хийд>>>  
  Ихзуу хийд>>> Тєвдвангийнбунхан>>> Шаруу хийд>>>