Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Тєвдийн єєртєє засах район
===============================================================================================
 
 

  Бай жvи хийд

 Далайн тvвшнєєс гурван мянга есєн зуун метр єндєрт єргєгдсєн Бай жvи хийд Тєвдийн єєртєє засах районы Жианз сианьд байрладаг юм. Тєвдєєр уг хийдийг Бан кvэ дээ чин гэж нэрлэж байна. Мин гvрний Шvн дээгийн хоёрдугаар онд (1427 он) байгуулсан Байжvи хийдийн гол сvм нь гурван давхар байдаг бєгєєд арван зургаан дугантай. Дуган болгонд нь тєрєл бvрийн стельтэй танкаа зургийг дvvртэл єлгєсєн байна. Уг хийдэд байгаа нэгэн бурханы суврагыг найман єнцєгт суврага гэж нэрлэнээ. Тєвдєєр энэ суврагыг Бэикаачодон гэж нэрлэж байна. Гуч гаруй метр єндєр

 
 

 Бай цзюй сы хийд

 
 

хоёр мянган ам метр суурьтай энэхvv суврагын бvх биед vvл хєлгєлсєн луу, vсэрч дэгдсэн араатан арслан, ойн дундахь заан зэрэг амьтны дvрийг товойлгон сийлжээ. Энэ хийдэд уран нарийлаг сийлсэн бурхны хєрєг болон танкаа зурагтай. Энэ хийдэд зуун мянган ширхэг бурхны хєрєг тахиж байгаа учраас Бай жvи хийдийг мєн зуун мянган бурхант хийд гэж нэрлэдэг юм. Энэ хийдийн дотор арьяабал, махранц, дарь эх зэрэг бурхныг тахиж байхаас гадна бас Соронзангомбо, Чисэндээчин, Цэрэнбажин тэрчлэн шашны бvлгvvдийг vvсгэн байгуулагч эрдэмтэн багш нарын хєргийг тахиж байна. Бурхны хєрєг, ханын зургийн хэв Стильдээ Энэтхэг Балба Зэрэг харь орны буддын шашны урлагийг шингээн авсан тєдийгvй, дотор газрын Хятад vндэстний зарим онцлогуудыг ч авч ашгалснаар, євєрмєц стельтай, дэлхийд ховорхон эрхэм нандин уран бvтээл болжээ.

 
 
 

 Их зуу хийд

 

 Их зуу хийд

       Их зуу хийд нь Тєвдийн Лхас хотын тєв дэх Бакуур гудамжинд байрлаж байна. Их зуу хийдийг Жуай кан гэж нэрлэнэ. Шагимуни бурхны хийд гэсэн утгатай. Энэ хийдийг манай тооллын долдугаар зууны дунд vед Тєвдван Соронзангомбо Тан гvрний Вэнчэн гvнжийг Тєвдєд буулган аваачихад зориулан байгуулжээ.
 
 

 Баруунш хандан байрласан алтан дээвэрт их зуу хийд нь дєрвєн давхарт хорь гаруй дугантай бєгєєд нийт гучин таван мянга гаруй хавтгай дєрвєлжин метр талбайтай. Бvх барилга нь Тан гvрний vеийн барилгын хэв  Стельтэй, бас Балба Энэтхэгийн барилгын онцлогыг шингээн авсан байна. Уг хийдийн гол дуганд хорин модон тулгууртай. Тулгуур болгон дээр нь хvн хар, шувуу шаазгай, араатан амьтан, хун зэрэг товгор сийлмэлтэй байдгаараа маш гоё. дотор талын саравчийг нь дагуулан модоор урлан сийлсэн хэвтээ араатан болон хvн толгойт арсланыг мєрлvvлэн бvтээжээ. Дєрвєн талын ханаар нь дvvртэл зураг зурж,мянга шахам метр энэ дєрвєн талын ханын зурагт тvvхийн алдарт хvмvvсийн vйл явдал, vлгэр домгийг vнэн юм шиг дvрслэн зурсан бєгєєд єнгє будгийг нь маш сайхан зохицуулсан харагдана. Тэдгээрийн дотроос вэнчэн гvнжийн Тєвдєд очсон зураг, их зуу хийдэд засвар хийсэн зураг нь урлагийн vнэ цэнтэй тєдийгvй, тvvхийн материалын vнэ цэнтэй. Гол дуганы тєв дунд вэнчэн гvнжийн Чан анаас залж аваачсан шагимунын алтан шуумал хєргийг тахиж байна. Хазуу талын дуганд нь амьд юм шиг сайхан бvтээсэн Соронзангомбо болон вэнчэн гvнж, Балбын гvнж зэрэг хvний шуумал хєргийг тахиж байна. Энэ хийдэд бас Тан улсын vеэс наашхи тvvхийн бичиг дурсгалын vлэмжхэн зvйлийг хадгалж байна. Хийдийн ємнє талд бас Тан гvрэн Тєвд хоёрын холбоо байгуулсан хєшєє зэрэг эртний тvvхийн хуучин зvйл бий. Гурван метр єндєр энэ хєшєєг мєн нагац зээгийн найрамдлын хєшєє гэж нэрлэдэг. Хєшєєний зєв Тал болон зvvн баруун хоёр талд нь Тєвд Хятад хоёр тєрлийн vсгээр хєшєєний бичиг сийлж, ар талд нь Тєвд Хятадын найрамдлыг харуулсан холбооны тангаргийг Тєвд vсгээр сийлсэн байх юм. 1409 онд шарын шашны их багш Цункаваа Лхас хотод ерєєлийн хурал хийх vйл ажиллагааг эхлvvлсэн юм. Хэдэн арван мянган лам нар хурал хурж багтах их зуу хийд нь шарын шашны гол хийд болсон юм.

 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Будлаа орд>>> Яалунголыналдарт vзэмжит район>>> Жашлунбуу хийд>>> Байжvи хийд>>>  
  Ихзуу хийд>>> Тєвдвангийнбунхан>>> Шаруу хийд>>>