Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 

 Ху бэй  муж

===============================================================================================
 
Y хань хотын Дvн хv нуурын vзэмжит район

Хv бэй мужийн Y хань хотын зvvн талд оршидог Дvн хv нуур бол мянга есєн зуун наян хоёр онд улсын хэмжээний гол vзэмжит районоор тогтоогдсон газар юм. Уг vзэмжит газрын нийт талбай нь далан гурав, зууны хорин дєрвєн хавтгай дєрвєлжин километр байдаг бєгєєд тvvний дотор нуурын талбай нь гучин гурван хавтгай дєрвєлжин километр байдаг билээ. Дvн хv нуурын эрэг дагасан байгалийн орчин ахуйн байдал болон тэр нутгийн эртний дурсгалт зvйлсийн тухай уламжлал ярианд vндэслэн, тэндэхийг Тин тао, Бай ма, Лvэ янь, Мvэ шань, Лvэ хун зэрэг зургаан том vзэмжит район болгон хуваадаг байна.

      Yзэмжит сайхан уул ус, олон зvйлийн євс ургамалтай, Чv газарын Хv бэйг бас ингэж нэрлэдэгшинж байдлыг ихээхэн хадгалсан болон цэцэрлэгийн дотроо бас цэцэрлэгтэй байдаг нь Дvн хv нуурын vзэмжит районы дєрвєн євєрмєц онцлог болно. Цэвэр дунгалаг устай, нэлгэр их Дvн нуур бол мурайж дахирласан олон булантай байдаг учраас “ер есєн булантай нуур” хэмээн алдаршсан бєгєєд тvvний эргийнн нь тал хагас нь гучин дєрвєн уулыг хvрээлсэн байдаг. Yзэмит районы дотор олон тєрлийн євс ургамал байдаг. Єнєєгийн байдлаар, тэнд хоёр зуун тавь гаруй тєрлийн хоёр сая долоон зуун мянга гаруй ширхэг мот байгаа бєгєєд тvvний дотор нэлээд ховорхон тохиолдог арав гаруй тєрлийн мот бий. Тэргvvлэгч цэцэг болон лянхуа цэцэг бол Дvн хv нуурын хамгийн онцлог бvхий vзэмжvvдийн нэг нь болох юм. Энэ хоёр зvйлийн цэцэг нь тус тус зуун дєч гаруй болон гурван зуу гаруй тєрлийнх байж, тєрєл зvйлийн олноороо бvх хятадад оройлож байгаа бєгєєд тариж бойжуулсан технологи болон судалсан тєвшин нь ч бvх хятадад тэргvvн байринд жагсаагддаг байна. Ийм ч учраас Хятадын Цэцэг Євс Жижиг Yзэмжийн Судалгааны Нийгэмлэг нь “Хятадын лянхуа цэцгийн судалгааны тєвийг” Дvн хv нуурын vзэмжит районд байгуулан ажиллуулсан билээ. Хv бэй муж бол эртний Чv улсын мандан хєгжсєн нутаг юм. Тvvхэн сурвалж бичгийн тэмдэглэл болон уламжлал ярианд vндэслэн, Дvн хv нуурын vзэмжит районд “Чvгийн соёлоор” агуулга болгосон vзэмжит газруудыг байгуулсан юм. Yvнд нэрт яруу найрагч Чюй юанийг дурсган тэмдэглэсэн Гашуудах тагт, Чюй ваний дурсгалын ордон, дайсныг хориглосон Чv хvмvvсийн Чv хот, Шан цзягийн Чvгийн наймайн зах, Чvгийн тотем гарди зураг, Чv хvмvvсийн дээдэс болон Чvгийн сийлмэл шуумалуудын танхим хvрээлэн зэрэг багтдаг байна. Бас аврага сvрлэг Чvгийн одон оргилын тавцан болон хятад улсын дарга асан Мао Цзэдvнгийн бичсэн “Ли сао” хэмээх шvлгийг сийлсэн хєшєє байдаг юм. Дvн хv нуурт хятадын хамгийн ахны ёгт vлгэрээс сэдэвлэсэн сийлмэл шуумалын цэцэрлэгт хvрээлэн, Ази тийвийн хэмжээнд тэргvvн эгнээнд ордог лазерийн дуяаны том оврын хєгжимт усан оргилуур , Хv бэй мужийн жижиг vзэмжийн хамгийн том цэцэрлэгт хvрээлэн, хятадын тэргvvлэгч цэцгийн дєрвєн том цэцэрлэгт хvрээлэнгийн нэг болох Мvэ шань уулын тэргvvлэгч цэцгийн хvрээлэн, Дv цзюань буюу хурц улаан цэцгийн цэцэрлэгт хvрээлэн, Чян вэй буюу Ороонгын цэцэрлэгт хvрээлэн, усны цэцэгт хvрээлэн зэрэг ургамалын тєрєлжсєн арван гурван vзмэрийн хvрээлэн байдаг. Дvн хv нуурын усанд дєрвєн улиралд бvр сэлж болдог байна. Гуравдугаар сард цахирмаа цэцэг, дєрєвдvгээр сард интоорын цэцэг дэлгэрч, нуур ус арчсан доль шиг тунаран, ой дотор шуувууд жиргэдэг юм. Долдугаар сард цаг агаар явах тусмаа халуун болдог болохоор хvмvvс усанд орж сvvдэрт сууж наршихаас сэргийлдэг бєгєєд бас уулны оройд гарч цэвэр агаар амьсгаадаг байна. Намар болоход сэрvvн салхи сэвэлзэж, гавир цэцгийн єнєр ангилан,
 
батцагааны навч нийтэмдээ улайж, уул усандаа чимэг нэмдэг. Євєл болоход хvйтэн салхи сэрчигнэн, цасан лавс хаялаж, Мvэ шань уулын тэргvvлэгч цэцэг хvйтний эсэргvvлэн цоморлогоо дэлгэж, урьхан хаврыг угтдаг билээ.
Зvvн нуур
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Y дан шань уулын эртний цогцолбор барилг ууд>>> Y дан шань уулны байгалийн vзэмжит район>>> Y хань хотын Дvн хv нуурын vзэмжит район>>> Да хун шань уулын vзэмжит район>>> Лvн чжvнгийн vзэмжит район>>>  
  Жиv гvн шань уулын vзэмжит район>>> Юй чvань сы хийд>>> Хvан хэ лэv буюу шар тогруугийн асар>>> Y чангийн бослогын цэргийн засгийн газрын буурь>>> Тэн лvн дvн агуй>>>  
  Дvн пє чи би>>> Жян лингийн эртний хот>>>     Син жєv хотын музей>>>