• АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт амжилттай боллоо [Радио] АПЕК-ийн удирдах хүмүүсийн албан ёсны бус 15-р бага хурал хоёр хоног хуралдаад 9-ний өдөр Австарлийн Седнед өндөрлөв. Бага хурал нь "хамтын нөхөрлөлийн байгуулалтаа эрчимжүүлж, тогтвортой ирээдүйг хамтаар цогцольё" тунхаг нийтлэсэн бөгөөд мөн цаг уурын өөрчлөлтийн тухай "Седнеийн тунхаг" болон ДХБ-ын Дохагийн уулзалт хэлэлцээний тухай мэдэгдэл хийсэн байна.
|
• Эхлээд цаг уурыг ярьж, дараа нь эдийн засгийг хэлэлцэнэ [Радио]
Хятад улсын дарга Хү Жиньтаог оролцуулсан АПЕК-ийн 21 гишүүн орнуудын удирдлагууд болон төлөөлөгчид энэ бага хуралд оролцож, цаг уурын өөрчлөлт хийгээд цэвэр хөгжил, Дохагийн уулзалт хэлэлцээг дэмжих, бүс нутгийн эдийн засгийн интеграцчилал зэрэг гол асуудлуудыг авч хэлэлцэх болно. 
|
• АПЕК-ийн Худалдааны дээд хэмжээний хурал дээр Хү Жиньтао үг хэлэв [Радио] Хятад улсын дарга Хү Жиньтао 6-ны өдөр АПЕК-ийн Худалдааны дээд хэмжээний хурал дээр "бүх талын хамтын ажиллгаагаа ахиулж, тогтвортой хөгжлийг хангая" сэдэвт үг хэлж, дэлхий дахин болон Ази Номхон далайн эдийн засгийн хөгжилд оршиж байгаа хурц асуудлуудаар Хятадын талын байр суурийг тодорхойлсон байна.
|
• Дарга Хү Жиньтао Австралид айлчилж, АПЕК-ын удирдагчдын хуралд оролцохоор мордлоо [Радио] Хятад улсын дарга Хү Жиньтао 3-ны өдөр Австрали хүрэхээр Бээжингээс мордож, уг оронд төрийн айлчлал хийж, Сиднейд болох Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчидын албан ёсны бус 15-р хуралд оролцох гэж байна. Энэ бол Хятад улсын төрийн тэргүүн Хятадын төр баригч нам-ХКН бүх улсын төлөөлөгчидийн их хурал хуралдуулахаас өмнө хийж байгаа чухал дипломат ажиллагаа болох учир олон нийтийн анхааралыг их татаж байна.
|
|
|