China Radio International
China Radio International
|
|
Ань
хvй муж |
=============================================================================================== |
|
|
|
|
Ань
хуйгийн эртний тосгон
Байгалийн
болон соёлын нэрт жуулчиллын хот болох
Хvан шань хотын И сянь бол Чинь улсын
vеэс сянь байгуулсан газар юм. Тэндэхийн
уул ус нь сvрлэг vзэмжтэй, иргэдийн
зан заншил нь ээл борогжуун байдаг
болохоор “Хvний ертєнцийн диваажин”
гэж магтагдсаар ирсэн билээ. И сяний
нутагт эртний тосгон маш олон байдаг
бєгєєд тэдгээрийн дотроос хамгийн тєлєєлєх чанар- |
|
|
тай мєртєє хамгийн
онцлог нь Си ди цvнь болон Хvн цvнь хоёр
тосгон юм. Эртний иргэдийн орон
сууцны энэ хоёр байшин барилга нь
2000 оны 12-р сард “Дэлхийн євийн нэрсийн
жагсаалалтад” орсон байна.
Си
ди цvнь болон Хvн цvнь нь феодлын нийгмийн
vеийн хєгжсєн худалдааны эдийн
засгаар vндэс суурь болгож байгуулагдсан
хvн тєрлєхтний орон сууцны хэв
загварын vлгэр жишээ болсны хувьд
тvvний байшин барилга болон зам гудамжны
тєрх байдал нь Хятадын тvvхэнд урт
удаан хугацаанд оршин тогнож байсан
феодлын нийгмийн эдийн засгийн бvтцийг
харуулсан байдаг билээ.
Хvний
ертєнцийн диваажин-Си ди цvнь тосгон
Си
ди цvнь тосгон нь Хvан шань уулны энгэрт
И сяний хотоос 8 километр зайтай газарт
байрладаг. Эрт дээр vед тvvнийг Си чvань
буюу Си си гэж байсныг монголчлон
орчуулвал баруун гол буюу баруун горхи
гэсэн vг болох бєгєєд энэ нь
тосгоны доторхи 3 горхи зvvн зvгээс
баруун тийш урсдагаас ирэлтэй нэр
ажээ. Хожим нь уг тосгоноос 1 километр
гаруй зайтай газарт Хуй чжєv фvгийн
баруун дахь эртний єртєє болох
“Пv ди сvє” хэмээх улаа єртєєны
газар байгуулагдснаар Си ди цvнь гэж
нэрийг єєрчилсэн байлаа.
Си
ди цvнь тосгонг Умард Сvн улсын vед
анхлан байгуулсан ба Мин улсын vеийн
Цзин тай онуудад хєгжиж, Чин улсын
vед маш ихээр тэлж єргєжсєн
байна. Уг тосгон одоо 900 гаруй жилийн
тvvхтэй болжээ. 12.96 га талбай бvхий энэ
Си ди цvнь тосгонд Мин Чин улсын vеийн
онцлог бvхий эртний иргэдийн орон
сууцны 200 гаруй байшин одоод хvрч иртэл
хэвээр хадгалагдаж байгаа учраас
тэндэх нь “Хятадын Мин Чин улсын vеийн
иргэдийн орон сууцны музей” хэмээн
нэрлэгдсэн байдаг юм.
Си
ди цvнь тосгон нь дєрвєн талаараа
уул хайрханд хvрээлэгдэж, тосгоны
дундуур гол горхи сvлжилдэн урасдаг
ба газрын тєрх байдал нь усан онгоцны
хэлбэртэй байдаг билээ. Си ди цvнь
тосгонг холоос харахад хар ваарт дээвэр
болон цагаан хэрэм нь єнгє ялгаран
эрэмбэ дараатай байрлал нь нvдэнд
онцын гоц содон тусдаг юм. Байшин барилгуудыг
нь усны хєвєє дагуулан
барьж байгуулсан бєгєєд олонхи
хорооллыг цэцэрлэгжvvлсэн байдаг нь
тvvний чухал нэгэн онцлог болдог байна.
“Тянь
цзин” буюу гэр хороо бол Ань хуйгийн
хэв намбаа бvхий байшин барилгын чухал
бvрэлтэхvvн хэсэг болно. Тэр нь дєрвєн
талаараа байшингаар хvрээлэгдэн бий
болсон дєрвєлжин гэр хороолол
юм. Бороо орох болгонд борооны ус дєрвєн
талаас гэр хорооллын тєв хэсэг
руу урсдаг байна. Энэ нь Ань хуйн худалдаачдын
“буян хишиг бусадынх vл болох” гэсэн
бодол сэтгэлгээнээс ирэлтэй гэж зарим
хvмvvс vздэг бол, мэргэжилтэд vvнийг
баларлаг vеийн “Агуйд амьдарч байсан”
vеэс уламжлан ирсэн зvйл гэж vздэг юм.
Си ди цvнь тосгоны ємнє талд бий
Мин улсын vеийн цамхагт хэрэм болон
Цзєv ма лєv хэмээх асар бол Хятадын
чулуун цамхагт барилгын охь сод нь
болно. Уг тосгоны дотор хээнцэр гоё
бичгийн єргєє, сvрлэг vзэмжтжй
тахилгын сvм, жавхаа тєгєлдєр
орд байшинуудаас гадна бас чулуун
сийлмэл, эртний гvvр, эртний худаг зэрэг
олон тvvх соёлын дурсгалт зvйлс байдаг.
Си
ди цvнь тосгоны иргэдийн орон сууцны
байшин барилга нь жигд тэнцvvхэн байршил,
уран нарийн бvтэц, гоё сайхан чимэглэл,
охь шилдэг хийц болон баялаг гvн соёлын
агуулгатай байдаг болохоор Ань хуйн
эртний иргэдийн орон сууцны байшин
барилгын урлагийн онцлогийг харуулсан
vлгэр жишээ болсон байгаа юм. |
|
|
“Хятадын
зургийн ертєнц”-Хvн цvнь тосгон
И
сяний хотоос зvvн хойш 10 километр орчим
зайтай газарт байрладаг Хvн цvнь тосгон
нь Ємнєд Сvн улсын vед анх байгуулагдсан
бєгєєд одоо мянга гаруй жилийн
тvvхтэй болжээ. Эртний Хvн цvнь тосгоны
хvмvvс цэцэн сэргэлэн ур ухаанаараа
“bionics-ын” анхны жишээг ан vvдэн,
|
|
|
|
|
vхрийн хэлбэр
дvрс бvхий эртний уст нутгийн тосгонг
бvтэц байршил зvй зохистой байгуулан
бvтээжээ. Уг
тосгонг холоос харвал нэг том усан
vхрийн хэлбэр тєрхтэй байдаг юм:
Тосгоны гаднаас дотогш татсан голын
ус нь хэрэм хашаа дамжин мушгиран
дугуйлж айл єрх болгонд орсныг
нь “Yхрийн гэдэс”, тосгоны гаднахь
4 гvvрийг нь “Yхрийн хєл”, тосгоны
доторхи цєєрмийг нь “Yхрийн ходоод”,
ємнє бий нуурыг нь “Yхрийн хэвэл”
гэхчлэн тус тус нэрлэж болно. Энэхvv
уст нутгийн онцлог нь Хятадын эртний
байшин барилгын урлагийн нэгэн сор
содон зvйл болсон тєдийгvй, бас дэлхийн
соёлын нэгэн гайхамшигт бvтээл болж
байгаа билээ.
Хvн
цvнь тосгон нь ар талаараа Лэй ган
шань уулыг тvшиж, Юй шань си горхитой
хєршилж, тосгоны гадуур хvрээлсэн
уул ус нь vзэмж сайтай, тосгоны доторхи
эртний иргэдийн орон сууцны байшин
барилга нь єнгєт ваар будмал
хэрэмтэй байдаг учраас байгаль болон
хvнлэгийн соёл усан нийлсэн шинжтэй
байдаг юм. Эндэхийн 400 гаруй ширхэг
єндєр сvрлэг эртний том мод, шуумал
сийлбэр, Чин улсын vеийн давсны худалдаачдын
барьж байгуулсан гоё хээнцэр “Чэн
чжи тан” тэнхим, “Цзин сю тан” тэнхим,
хэдэн зуун жилийн тvvхтэй мандарваа
цэцэг, Нань чжаогийн намагт газар,
Нань хv нуур зэрэг нь тосгоны гаднахь
євєрмєц онцлогтой эх байгалийн
vзэмж болон хvнлэгийн vзэмжтэй уясан
нийлсэн учраас “Хятадын зургийн ертєнц”
хэмээгдсэн сайхан нэртэй болсон билээ.
Хvн цvнь тосгоныг бvтэц байрлалынх
нь хувьд усаар гол болгож, зам, барилга,
зvлэгт газар зэргийг соливчуулан авсархан
сайхан тєлєвлєж байгуулсан
ажээ. Нуурынх нь дєрвєн талаар
нь жийргэлсэн хадтай бєгєєд
хєвєєгєєр нь улаан уд,
ногоон уд тарьсан байдаг. Нуурын дунд
нь бас хоёр эргийг хооронд нь холбсон
далан бий бєгєєд хєвєєнд
нь тахилгын сvм, ном судрын хvрээлэн,
орон сууцны байшин, чимэгт асар зэрэг
байдаг юм. Тосгоны доторхи байшин
барилгуудын зохилох нь усны хєвєє
даган баригдсан ба усыг залах амтай
байдаг болохоор усыг хороололд залж
оруулсан нь уран зураг мэт сайхан
“Уст хороололыг” бvрдvvлсэн байдаг
юм. Зам гудмууд нь хєндлєн |
|
|
|
|
гулд
соливчин нийлж, ус хуурай хєршилсэн
“Уст гудмыг” бий болгожээ. Бvхий л
тосгонд сувгийн усан тасрашгvй мяралзан урасч, айл єрх
болгоны хvрээ хашаанд цэцэг хавчис
дvрээн ургаж байдаг учраас амьжирлын
жавхаа бялхам байдаг билээ. “Уст гудам”,
“Уст хороолол”, Юе чжао хэмээх намагт
газар, Нань хv нуур зэрэг нь уст нутгийн
орон зай болон уламжлалт байшин барилгууд,уул
ус ой модзэргийг нийдэмдээурнаар
зохицсон
|
|
|
нь Хvн цvнь тосгоны
байшин барилгын бvтэц байршлийн талраахь
шинжлэх ухаанч, гоо зvйн болон урлагийн
vнэ цэцийг харуулсан тєдийгvй, Хvн
цvнь тосгоны тvvхийн болон соёл урлагийн
чухал бэлэг тэмдэг болж байгаа юм.
Хvн
цvнь тосгонг бол эртний хишиг буянт
газар хэмээх vзэл ойлголтын дагуу
зурж тєвлєж барьж байгуулсан
байна. Уг тосгон бол мєн ч эх байгалийг
ашиглан эх байгалийн тєрх байдлыг
эв зvйтэй єєрчлєн шинчлэх
талаар Хятадын эрт дээр vеийн ард тvмний
амжилттай байгуулж бvтээсэн ус ашиглалтын
барилга болох юм. Ийм ч учраас тvvнд
шинжлэх ухааны болон тvvх соёлын томоохон
чухал агуулга, ач холбогдолтой байдаг
билээ.
Сvvлийн
жилvvдэд Си ди цvнь болон Хvн цvнь хоёр
тосгоныхан эрдэмтэн мэргэжилтэн болон
дотоод гадаадын vй олон жуулчдыг хvлээн
авч зочилсон бєгєєд даяар
олонд “Дорно дахины эртний соёлын
хураангуй vзvvлбэр”, “эртний иргэдийн
орон сууцны байшин барилгын урлагийн
эрдэнэсийн сан” хэмээн нэр алдаршсан
билээ. |
|
|