Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Гvй жvv муж
===============================================================================================
 
 

Хомсим бодисатваагийн агуй

 

Лусын ордон буюу Лvн гvнгийн алдарт vзэмжит район

  Гvй жvv мужийн Ан шvн хотод байдаг Лусын ордны алдарт vзэмжит район бол улсын гол vзэмжит район юм. Лусын ордны vзэмжит район -- Лvн гvнгийн vзэмжит район нь одоод хvрч иртэл Хятад оронд илэрсэн чулуулгийн уусмалын хамгийн том музей гэсэн алдартай юм. Усан агуй хуурай агуйгаар гол болгосон энэ vзэмжит районд агуй нvх, хvрхрээ боргилоо, хавцал жалга, уулан оргил, халил хад, гол горхи нэгэн цогц болж, vзэмжийн цэгvvд тєвлєрєн,хачин гайхалт vзэмж тvгсэнээр дэлхийд ховорхон гэж хэлж болох юм.Энэ vзэмжийн районд балар эртний сахлаг сайхан ой шугуй, олон мянган тєрлийн жигvvртэн шувуу,vзэсгэлэнт сайхан хєдєєгийн vзэмж, цэвэр тунгалаг агаар, бор боровжуун vндэстний зан vйл,баялаг агуулгатай шашины соёл зэрэг vзэмжтэйгээрээ дотоод гадаадын аянчин жуулчдын аялан жуулчлаж, амралт сувилалт хийх, эрдэм

 
 

шинжилгээний судлага хийх аятай сайхан нутаг болсон юм. Гол vзэмжийн район, Шуан тан, Юv цай нуур, Сахиусны агуй зэрэг дєрвєн том vзэмжээр бvрдсэн Лусын ордны vзэмжит район нь жаран хавтгай дєрвєлжин км талбайтай юм. Гол vзэмжийн районы гадаадад нээлттэй болгосон гурван хавтгай дєрвєлжин км талбайтай нутагт, vлэмж олон vзэмжийн цэг тєвлєрч байна. Тодруулвал: Тиан чи нуур, Лусын хааны

 
 
уусмал хадан агуй, Лусын хvрхрээ - Лvн мэн хvрхрээ, Хясгийн яст хад -- Бан кээ ян, Барын агуй -- Хv шvэ дvн, Тогос шувууны агуй -- Фэн жиао дvн, Хар луут агуй -- Хэй лvн хvv, Ши чи юань цэцэрлэгт хvрээлэн, Мин хvv нуур, тэнгэрт гарах нэгдvгээр шат-- И тиан ти, тэнгэрт гарах хоёрдугаар шат-эр тиан ти зэрэг vзэмжийн цэгтэй. Тэдгээрийн дотор хайлшин хадат усан агуй нь хамгийн гvvн, нийт таван мянган метр байна. Наян нэгэн метр єндєр энэ агуйд гучин долоон метр єндєр хvрхрээ бууж байна. Хуурай агуй усан агуй дотор нь таван єнгєєр солонгорсон янз янзын хачин хэлбэр дvрстэй, луу гарди ч юм шиг, хvн юм vv араатан ч юм шиг мод цэцэг ч юм шиг олон янзын хєхєн чулуу маш элбэг байдаг бєгєєд хэлбэр дvрс нь vнэн юм шиг болохоор
 
 
Тэнгэр нуур
 
 
жижиг онгоцонд сууж усан дээгvvр нь аялахад диважаны оронд явж байгаа мэт сэтгэл согтууран нvд жаргана.Шуан тан нуурын vзэмжит район нь гол vзэмжийн районаасаа хоёр км зайтай байрлаж байдаг. Шуан тан нуурыг монголоор эргэлгэт нуур гэж нэрлэж болох юм. Энэ нуурын районы гадаадад нээлттэй болгосон хоёр км талбайтай газарт, эргэлгэт нуурын єндєр хаднаас доош асгасан хvрхрээ, Тvн шуан хээ гол, зvvдэн булаг - Мэн чуань, хулсан ойн дундуур нэвтэрсэн зам, ар]яабалын агуй, хадан шугуй зэрэг vзэмжийн цэгтэй. Тэдгээр vзэмжийн дотор найман мянган ам дєрвєлжин метр талбайтай голын ус нь бvхлээрээ эргэлдэн урсаж байгаа Шуан шvй голын vзэмж хамгаас гайхалтай. Энд бас гурван жижигхэн
 
 
 
Сюань тан
голтой, хамгийн богино нь 190 метр л байдаг. Агуйн дотор арван мянган ам дєрвєлжин метр талбайтай бурханы дуган байдгаараа энэ гурвуулыг хамтад нь “Хятадын гурван гайхамшиг” гэж нэрлэж байна. Энэ vзэмжийн район нь vндэстний цєєнхийн тосгонтой нийлж байдгаар хєдєєгийн сайхан vзэмж, бор боровжуун vндэстний зан vйлтэй хослон тансаг сайхан амралт жуулчлалын газар болжээ. Хорин таван хавтгай дєрвєлжин км талбайтай юv цай хуу нуурын vзэмжит районд уул усны єнгє vзэмж хослон жигдэрч, єнчин арал нэг нэгээ залгаж, оргил сарьдгууд нь хачин янзаар байрлаж байдгаараа усан онгоцоор жуулчлах аятай сайхан газар юм. Сахиулсан агуйн vзэмжит районы уул ус нь vзэсгэлэн гоо, хачин жигтэй хадан оргил хаяагvй сvндэрлэж, олон янзын
 
 
хайлшин хадат агуй энд тэнд нь тархан байрлаж, толь шиг тунгалаг нарийхан гол горхи бvх vзэмжийн нутгаар туналзан урсаж, ургамлын бvрхэц сайтай, ой мод цэлгэрэн ногоорсон, амралт жуулчлал хийх аятай сайхан орноо.
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
Yндсэн нvvр>>>
  Хуан гєє шvvгийн алдарт vзэмжит район>>> Лусын ордон буюу Лvн гvнгийн алдарт vзэмжит район>>> Бат цагаан нуур-Хун фэн хуу нуурын vзэмжит район>>> Y ян хээ голын алдарт vзэмжит район>>> Чжи жин дvн агуйн алдарт vзэмжит район>>>  
  Ли бєєгийн Жан Жянь мєрний алдарт vзэмжит район>>> Ма лин голын хавцлын алдарт vзэмжит район>>> Чи шvй голын алдарт vзэмжит район>>> Цзvнь ийгийн хурлын хуучин байр>>>