|
зvрээ
нь зуун жаран зургаан метр байж, галт
уулны амын дияметр нь гурван зуун
тавин метр, гvн нь зуун дєчин метр
байдаг болохоор галт уулын амны эрэг
дээрээс єнгийж ёроолыг нь харахд
толгой хvндэрч, хєл хєнгєрєх
шиг болдог юм. Энэ Лао хэй шань буюу
хар ууланд галт уулны хайлмал чулуулгын
агуй байдаг бєгєєд агуй дотроо
бас хайлмал чулуулаг нь газрын байцаа
дагаж уруугаа урсахдаа бий бологсон
янз бvрийн сонин хачин дvрс байдалтай
vзэмжvvд байгаа юм. Хvє шао шань буюу
шатсан уулыг бол шатаж хvvршсэн галт
уулны ам хоёр хэсэг болгон тастаж
хаяжээ. Энэ тасархай нь хачин зэвvvн
дvрс байдалтай бєгєєд уулны
хажуу бэлээр галт уул дэлбэрэхд харваж
гарсан галт уулны сум их олон байдаг
билээ.
Y
да лянь чи буюу таван холбоо нуурын
районы галт уулууд бол маны орны галт
уулсын анханы байгаалын дархан цаазтай
район байгаа юм. Галт уулны хайлмал
чулуулгаас бvрэлдэн бий болсон тансаг
сайхан газрын гадаргуу, уул ус, ой
шугай нь онцын сайхан vзэмж бvрдvvлж,
бvлээн нуурын vvл манан, гурван нуурын
мєсний ан, хад чулуунаас давалгааны
цууриа сонсох, хусан ойн бургиа булаг
зэрэг маш олон євєрмєц сайхан
vзэмж байдалтай болохоор аялал жуулчлал,
амралт сувлалт, шинжилгээ судалгааны
олон талыг хамарсан дархан байгаалтай,
дотоод гадаадынхны сонирхлыг их татсан
сайхан газар болсон юм. |
|