|
|
Нинсия |
=============================================================================================== |
|
|
Сvмбэр
уулын 5-р агуйны бурхан |
|
|
Сvмбэр
уулын чулуун агуй
Сvмбэр
уулын чулуун агуй нь Нинсиагийн Гv
юань сианий хотоос баруун хойш 55 км
зайтай Сы кєv цзы голын хойт эргийн
Ба зvэ шан уулын оргилын зvvн ємнє
талын хормой дахь халил хаданд байрладаг
юм. Уулан хадыг дагуулан єндєр
нам соливчуулан єрємдєн нvхлэсэн
энэ агуй нь єєрийн гэсэн онцлогтой.Уул
хайрхануудын дунд нарс майлас цэлгэрэн
ногоорч, гол горхи горцгонсон энэ
чулуун агуйт уул бол ёстой л баруун
хойт нутгийн шар шороот єндєрлгийн
гэрэлт сувд юм. Энэ агуй нь аялан жуулчлах
аятай сайхан газар тєдийгvй, эртний
буддын шашны чулуун агуйн урлагийг
судлах эрдэнийн сан юм.Сvмбэр уулын
чулуун агуйг умард Вэй улсын vеэс нvхлэн
бvтээж эхлээд баруун Вэй улс,умард
Жєv улс, Сvй улс, Тан улс энэ дєрвєн
тєрийнхэн засан сэлбэж
нэмсээр байж, эртний Юань жєvгийн (
одоо- |
|
|
гийн
Нинсиагийн
Гv юань) хамгын том цар хэмжээтэй бурхны
сvм хийд болсон байна. Тан улс Сvн улсын
vед энэ хийдэд “Жин юн си хийд” гэсэн
нэр хайрлаж, Алтан улсын vед эрдэмтэн
лам ховрог хийдийн ажил хэргийг удирдаж,
Юань улс, Мин улс, Чин улсын vед бvр
засан шинтгэж “Юань гуань си хийд”
гэж нэрлэсэн юм. Мянга дєрвєн
зуу гаруй жилийн турш зул хvж тасрасангvй
энэ хийд бол Нинсиагийн аялал жуулчлалын
алдарт vзэмжит нутаг тєдийгvй баруун
хойт нутгийн хамгаас єнє удаан
тvvхтэй шашны барилгын нэг мєн. Энэ
агуй нь алдарт Дvн хуан агуй, Юн гангын
чулуун агуй, Лvн мэн агуй, Май жи шан
уул зэрэг чулуун агуйнуудтай адилхан,
манай орны эртний ховор нандин соёлын
єв юм. Тэр дундаа торгон зам дахь
соёлын ховор нандин єв vлтгээл,
Хятадын ба гадаадын эдийн засаг соёлын
солилцлого уялдан хєгжиж, шинийг
vvдсэн гэрчилгээ болох юм. Чулуун агуйн
эдгээр сvм хийдvvд олон зуун жилийн
салхи борооныг єнгрєєгєєд,
азаар зуун тавь гаруй чулуун агуй
vлдсэн нь найман районд хуваагдан
байрлаж байна. Эдгээр зуун тавь гаруй
агуйд бурханы хєрєг хєшєєний
сийлмэл есєн зуу, Хятад Тєвд
vсгийн сийлмэл, бичээс, хєшєєний
сийлмэл нийт дєч гаруй байна. Энэхvv
чулуун агуйн сvм хийдэд умард Вэй улс, |
|
|
баруун Вэй улс,умард Жєv улс, Сvй
улс, Тан улс зэрэг таван хаант тєрийн
vеийн чулуун сийлмэл, барилга, ханын
зургын урлагыг шингээсэн байна. Ялангууяа
уамрд Вэй Жєv улс болон Сvй улс, Тан
улсын vед нvхлэн бvтээсэн гол дундаа
баганатай том агуй хийд болон гvнгэрваа
агуй доторхи уран нарийлаг цавчин
бvтээсэн єндєр том чулуун бурханууд
нь онцгой байр суурь эзлэх юм. 1982 онд
тєрийн зєвлєлєєс энэ
чулуун агуйт хийдийг бvх Хятадын бичиг
дурсгалын зvйлийг гол хамгаалах байгууллагад
жагсааж, 1984 оноос их засвар хийж, гадаадад
нээлттэй болгосон юм. |
|
|
|
|