|
|
Хєхнуур
муж |
=============================================================================================== |
|
|
|
|
Гомбон
хийд
Хєхнуур
мужийн Хуан жvн сианий Лvшар сууринд
байрладаг Гомбон хийд бол Хятадын
баруун хойт нутгийн бvддийн шашны
тєв, шарын шашны ариун дархан орон,
Хятадын зургаан том сvм хийдийн нэг
юм. ( бусад тав Нь Тєвдийн Сэраа
хийд, Жээ бан хийд, Жашлvнбv хийд, Гандан
хийд болон Лавран хийд болох юм) Уламжлал
домог ярианаас vзвэл, шарын шашныг
vvсгэгч Цункаваагын
(1357-
1419
он)
мэндэлсэн газар бол Гомбон хийд юм
байна. |
|
|
Тэрбээр
залуу зандан насандаа энд ном сурч,
гучин дєрвєн настайдаа шарын
шашныг vvсгэн байгуулсан байна. Нирван
дvр vзvvлснээс нь хойш хvмvvс тvvнийг дурсгахын
тєлєє энд арван нэгэн метр
єндєр мєнгєн суврага бvтээж,
хожмын хvмvvс тvvнийг нь єргєтгєн
байгуулж сvм хийд болгосон юм байна.
Иймээс урьдаар суврага байж, дараа
нь сvм байгуулсан гэж ярьдаг юм. |
|
|
Тvvхийн
судар бичигт тэмдэглэснээс vзвэл,
Гомбон хийдийг Мин гvрний Жиа жингийн
гучин есдvгээр онд ( 1560 он)
байгуулжээ. Дєрвєн зуун мянган
ам дєрвєлжин метр талбайтай
энэ хийдийг уулын хазуу дагуулан маш
тансаг vзэсгэлэнтэй байгуулжээ. Том
алтан дээвэрт сvм, жижиг алтан дээвэрт
сvм, Шавдан рахан, согчин дуган, жамиан
гvнсэг, улаан лавран, сэтгэлчлэн бvтээгч
суврага, индум цойрдон, жанчив Чойрдон,
хєндий суврага зэрэг том жижиг
мянга гаруй хvрээ хашаа, дєрвєн
мянга таван зуу гаруй дуган орд харштай,
Хятад Тєвд урлагийн стелийг уялдуулсан
барилга юм. Барилга, сийлмэл, ханын
зураг, цєцгийн тосон зураг зэрэг
талаараа бvр Тєвд vндэстний євєрмєц
ст-лийг харуулж, урлагийн маш єндєр
тєвшинд хvрсэн юм.Гомбон хийд нь
Хятадын ламын шашны ариун дархан орон
тєдийгvй Тєвд vндэстний маш олон
сэхээтнийг бэлтгэн хємvvжvvлсэн
дээд сургуулийн нэг мєн. Энэ хийдэд
сэнид расан, жvдваа расан, донхир расан,
мамбаа расан зэрэг дєрвєн том
|
|
|
расантай. Жил болгоны билгийн улралын
цагаан сар, дєрєвдvгээр сар, зургадугаар
сар, есдvгээр сард дєрвєн том
ерєєлийн хурал (молом ) хурж,
хоёрдугаар сар болон аравдугаар сард
бага -рєєлийн хурал хурж,Тєвд,
Монгол, Ёгор , Хятад зэрэг vндэстний
хэдэн арван мянган сvжигтэн мєргєлчид
цугладаг болохоор энэ хийд нь баруун
хойт районы бvддийн шашны vйл ажиллаганы
тєв болж, бvх Хятад болон зvvн ємнєд
Азь тивд ч маш их алдартай байдаг юм. |
|
|
|
=============================================================================================== |
|