Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Шинжиангийн уйгарын єєртєє засах район
===============================================================================================
 
Кзрийн мянган бурхант агуй
    Кзрийн мянган бурхант агуй нь Шинжиангийн Байчэн сиянаас зvvн ємнєш жаран км зайтай уулын хормойд байрладаг. Энэ бол Шинжиангийн хамгийн том чулуун агуйнууд юм. Одоо номерлосон агуй 236 байгаа бєгєєд эдгээр агуйнууд нь хоёр км хирийн уулан хяраар тархан байрлаж байна. 1961 онд энэ агуйг бvх Хятадын бичиг дурсгалын зvйлийг гол хамгаалах анхадагч бvлэг байгууллагын жагсаалтад хамруулсан юм. Дvн хуангийн Мєє го агуйн баруун талд байрладаг Кзрийн мянган бурхант агуй бол буддын шашин Хятад оронд анх уламжлагдан орж ирэх vе хамаг эрт цавчин бvтээсэн том чулуун агуй юм. Хамаг анх нь бараг майнай тооллын гуравдугаар зуунаас дєрєвдvгээр зууны хооронд нєхлєн цавчиж эхлээд, тав Зургаан зуун жил хєгжин бадарч, манай тооллын наймдугаар зууны орчмоор доройтон буурсан юм. Кзрийн чулуун агуй нь голдоо тулгууртай чулуун агуй, дєрвєржин агуй, лам нарын орон байрын агуй зэргээр голлож, арван мянган ам дєрвєлжин метр ханын зурагтай. Бас эртний Кvч улсын шашин суртхуун, урлаг, зан vйл, хувцас хунар зэрэг талд холбогдох их олон эрхэм нандин матриал хадгалж байна. Бурханы судрын vлгэртэй ханын зурагт, орон нутгийн онцлог ихтэй жишvv дєрвєлжин зурсан, хvн тєрєл олох, хувь ерєєл барилдах талын vлгэр хамгаас олон байгаа бєгєєд энэ талаараа бvх Хятад оронд ч тэргvvнд орох юм. Ханын зураг дах цєєн бус єглигийн эзэдийн хєрєг нь, эртний баруун газрын vндэстний цєєнхийн хvн ардын дvр байдлыг амьд юм шиг сайхан харуулж байна. Тэдний дотор бас цєєн бус ван гvн тvшмэд сайд нар байгаа аж. Энэ чулуун агуй дээр бас Кvч хэлэн дээр бичигдсэн vлэмжхэн бичээс хадгалж байгаа нь vсэг бичгийн олдошгvй тvvхэн матриал болох юм. Yvнээс гадна бас улсын нэгдvгээр зэрэгллийн маш олон бичиг дурсгалын vзйлийг эндээс малтаж гаргасан юм. Кзрийн чулуун агуйд, Энэтхэг, Герек, Перс болон Хятадын тєв нутгийн зэрэг газар орны урлагийн бvтээгдэхvvнийг шингээн авч, орон нутгийн vндэстний маш их онцлогтой Кvч маягийн урлагийн ст-лийг бvтээсэн байна. Энэ чулуун агуйд эртний баруун хязгаар нутгийн урлагийн амжилт бvтээлийг хурамдуулан цуглуулснаараа эх орны єн удаан тvvхтэй соёл дах гэрэл цацрангуй нэгэн хуудас болж байгаа юм. Энэ чулуун агуй нь Хятад улс тэрчлэн тєв Азийн олон орны буддын шашны тvvх, уран зургийн тvvх болон эртний Кvчэ улсын нийгмийн тvvхийг судлахад чухал vнэ цэнтэй болохоор єнгєрєгч зууны эхэнд дэлхийн олон орны анхаарлын тєвд орж, маш олон орны бартаа хайгчид уран нарийлаг зурж бvтээсэн vлэмжхэн ханын зураг болон шуумал хєргийг тонон аваачсан юм. Одоод хvрч иртэл, цєєн бус ханын зураг, шуумал хєрєг нь Герман зэрэг орны музейд хадгалж байна. Сvрлэг vзэсгэлэнт Чортог уул нурууд болон Жамти голыг нvvрлэн байрласан Кзрийн мянган бурхант чулуун агуйн байгалийн єнгє vзэмж нь хосгvй vзэсгэлэнтэй. Ялмийн мод гvйлсэн мод ханаран ургаж, асга хаднаас боргилсон “мянган нулмист булаг”буюу Чиан лэй
 
чуань булаг нь эртэн галвын сэтгэл хєдєлгєм vлгэр домгийн vvсэл болж байна.Кзрийн мянган бурхант чулуун агуй нь Шинжиангийн соёлын жуулчлалын сайхан нутаг болоод байна.
 
Кзрийн мянган бурхант агуй
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Тэнгэр уулын Тиан чи нуур буюу богд нуурын vзэмжит район>>> Кзрийн мянган бурхант агуй>>> Авхаажын бунхан>>> Шинжиангийн уйгарын єєртєє засах районы музей>>>